Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэг хүйсийн нэр дэвшүүлэх доод босгыг 40 хувиас бууруулахгүй байхыг шаардлаа

2023-6-13
0
ЖИРГЭХ

Шинэ намаас УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангуулах талаар мэдэгдэл гаргалаа. Тэрхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол Улсын хүн амд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо ойролцоо, 50 орчим хувьтай байдаг ч тэдний нийгэмд эзэлж байгаа байр суурь, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, хөдөлмөрийн харилцаанд оролцож буй байдал ялгаатай хэвээр байна. Тухайлбал, нийгмийн бүхий л харилцааг зохицуулах хууль болон бусад тогтоол шийдвэрүүдийг хэлэлцэн баталдаг хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо маш хангалтгүй байна.

Дэлхийн түвшинд авч үзвэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувьтай, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэ үзүүлэлт хамгийн ихдээ 17 хувьтай байгаа нь зохистой хэмжээнд хүрэхгүй байгааг харуулж байгаа юм.

 

Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч Ирланд, Финланд, Швед, Норвег, Денмарк зэрэг Скандиновын орнуудын парламентад 2022 оны 11 дүгээр сарын байдлаар эмэгтэй гишүүд 44.1-47.6 хувийг эзэлж байна. Мөн үед дээрх улсуудын таван Ерөнхий сайдын гурав нь эмэгтэй хүн байгаа нь санамсаргүй хэрэг биш. Эдгээр орнууд аз жаргалын индексээр дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэж байдаг нь хүндээ ээлтэй нийгмийг бүтээж чадсаны үр дүн бөгөөд энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадсантай салшгүй холбоотой юм.

 

Энэ цаг үед УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшүүлэхэд аль нэг хүйсийн эзлэх доод босгыг 30 хувиар тусгаж, хэлэлцүүлгийн  явцад 40 хувь болгох санал гаргасан нь нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлэг дээр дэмжигдсэн ч Монгол ардын нам бүлгийнхээ хурал дээр эргээд 30 хувь болгохоор санал нэгдсэн байна.

Эрх баригч хүчний энэхүү шийдвэр нь хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн манлайллыг үгүйсгэсэн, нийгмийн эрх тэгш байдлаас ухралт хийсэн, маш хариуцлагагүй шийдвэр гэж ШИНЭ нам буруушааж байна.

Нэр дэвшигчийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь ердөө гурван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байна. Тэгэхээр одоо яригдаж буй 30 хувиар тогтоолоо гэхэд Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо 17 хувиас 20 хувьд хүрэх ч энэ нь дээр дурдсанчлан Ази тивийн орнуудын дундаж түвшинд хүрэхгүй. Харин 40 хувьд хүргэсэн тохиолдолд жендерийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, тэргүүлэгч 30 орны тоонд багтах боломжтой болно.

Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэг хүйсийн нэр дэвшүүлэх доод босгыг 40 хувиас бууруулахгүй байхыг парламентын 76 гишүүнээс шаардаж байна.

Мөн улс төрийн намуудыг УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон удахгүй хэлэлцэж болзошгүй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангуулах талаар дэвшилтэт заалтуудыг оруулахад санаачилгатай ажиллаж, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.218)
    Халтар царайтын нам мангартаж өгдөг байна кк
    2023 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    3 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 17 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 18 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 40 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 49 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 33 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 47 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 29 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 31 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 32 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 35 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 53 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 1 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 6 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 7 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 36 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 46 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 24 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 55 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК