Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хорооны гишүүд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай танилцлаа

2023-6-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн  Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен болон албаны хүмүүс өнөөдөр (2023.06.14) танилцаж, тулгамдаж буй асуудал, сорилтууд, хэрхэн шийдвэрлэн буй талаар ярилцав.

Уулзалтын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү нар Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн Байнгын хорооны гишүүдэд талархал илэрхийлэв.

Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгч, төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж буй талаар холбогдох төслийн захирлууд тус тус танилцуулга хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна гэлээ. Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт цэвэр ус бохирдуулахад авах арга хэмжээний тухай хэрэгжилтийг хангуулах тал дээр санал, зөвлөмжийг Байнгын хороонд ирүүлснээр бид Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам болон  Байгаль орчин, аялал жуулчлалын яамдуудтай хамтран  хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох тал дээр хамтран ажиллах болно хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн  Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргээр хязгаарлалгүй хөдөө орон нутгийн төвүүдэд ундны усны эх үүсвэрийг хадгалах, хэрэглэгчдэд түгээх, саарал усыг дахин ашиглах талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн загвар хөтөлбөр хэрэгжүүлэн, ундны ус түгээх жишиг төвийг байгуулах, цэвэр усны хэрэглээг зөв зохистой болгох, усны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.   

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ажхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    3 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 18 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 19 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 41 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 50 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 34 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 47 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 30 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 32 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 33 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 35 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 54 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 1 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 4 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 7 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 8 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 47 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 24 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 55 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК