Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны хэргийн тухай 27 мянган мэдээ нийтлэгдэж байхад гэм буруугүй үлдэх хүн байхгүй

2023-6-21
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг олонхоороо гаргасан шийдвэр буюу Засгийн газрын тогтоолоор шүүгдэж буй. Түүний шүүх хурлын үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 


Тэрбээр "1990 онд тог тасрахад үг хэлүүлэхгүй байх хэмээн айдаг байлаа. Сая тог тасрахад энэ танхимд байгаа хэд маань цуглаан хийлээ. 1989 онд хамгийн анхны ардчиллын цуглаан болж байсан. Тэр үед Монгол оронд бид нар ингэж явж болохгүй юм байна, бид биеэ даасан улс, эх орондоо сайхан амьдардаг улс болъё гэх ардчиллын анхны цуглаан болж байв. Юм гэж их сонин. Сая манай ангийнхны цуглаан боллоо. Яагаад энэ танхимд шүүх хурал нь болчихсон юм... Энэ театраас, энэ танхимын үүднээс ардчиллын салхи салхилж байсан юм бол одоо шүүхийн шинэчлэлийн шударга ёсны салхи салхилаасай хэмээн хүсэж байна. Хүн бүхэнд жаргал зовлон тохиолддог. Бид хоёр сар болохдоо бараг хамт олон болсон байна. Энэ 80 хүнээс таних хүн цөөхөн байсан. Одоо бол маш олон хүнийг таньдаг болжээ. Энэ бол зовлон жаргал гэхээсээ илүү шүүхийн шударга ёсны шинэчлэл байгаасай хэмээн хүссэн.

 

ШҮҮХ ТАНХИМЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ ӨМГӨӨЛӨГЧИД БАЙЛАА

Хоёр сарын хугацаанд нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Тал талаасаа л ярилаа. Их олон зүйл тодорч байна. Хамгийн түрүүнд өмгөөлөгчдөө баярлалаа гэж хэлмээр байна. Манай өмгөөлөгч нар ямар мундаг, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжилдээ эзэн болсон хүмүүс вэ. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байлаа. Хүний эрхийг бид ингэж л хамгаалах ёстой.

Бид 1990 оноос эхлэхдээ Монгол хүний эрх эрх чөлөөний асуудлыг хөндсөн. Үүнд найдвартай манаачид байгаа нь баяр бахдалтай зүйл юм. Ямар шийдвэр гарах нь дараагийн асуудал. Би энэхүү шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан. Улстөрч хүнд нэг л зовлон байдаг. Хаалттай зүйл хийчихвий дээ гэж. Хуучин нийгэмд аливааг хаалттай хийхээр ялзардаг байсан. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгсөн та бүхэнд их баярлалаа.

 

ОЛОН ХҮНИЙГ БӨӨГНҮҮЛЖ БАЙГАА НЬ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОСОН ХЭРЭГ

Хөгжлийн банкны хэрэг гээд байгаа юм. Энэ бол эрүүгийн хэрэг гэхээсээ илүү зах зээлийн нийгэмд шилжсэн улс орны хувьд эдийн засгийн зээлийн харилцаа. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй.

Хөгжлийн банкны хэрэг гээд 80 хүнийг хомроглоод, боогоод оруулж ирдэг нь буруу зүйл болсон шүү. Ингэж олон хүнийг бөөгнүүлж байгаа нь хүний хувь заяагаар тоглосон хэрэг. Үүний далбаанд хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсэж байгааг эрхэм шүүгчид анхааралдаа авна биз дээ.

Хөгжлийн банк зээлээ төлөвлөх нь зөв. Хөгжлийн банк улс төрийн байгууллага биш шүү дээ. Хөгжлийн банкны хэдэн нөхөд орж ирээд Прокуроруудтай нийлээд энд сууж байгаа хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, Улсын яллагчийнхаа тоог нэмэх гээд байгаа юм уу. Дэмийрээд байх юм. 2022 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлчхэж ээ. Хөгжлийн банк ПР хийдэг, хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлдөг байгууллага болчихсон юм уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны гэх хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Энэ бол улс төрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаасан зүйл рүү хазайсан байна шүү.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 27 мянга гаруй материал нийтлэгдэж байхад амьд үлдэх хүн байхгүй л дээ. Гэм буруугүй үлдэх хүн бараг байхгүй. 

 

ЗАЛУУЧУУДЫН ҮГИЙГ СОНСООД ЭЛЭГ ЭМТЭРЧ БАЙНА

Хүн чанар гаргаад захирлынхаа нэрийг хэлээгүй, хүнийг гүтгээгүйнхээ төлөө энд чирэгдээд ороод ирсэн залуучуудын үгийг сонсоод элэг эмтэрч байна. Төлөөлөн удирдах зөвлөл гээд хомроглоод ороод ирсэн байгаад элэг эмтэрч байна. Би буруутай, зөвтэй гэдгийг нь мэдэхгүй.

Гэсэн ч нягтлах ёстой. Мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Хянаж байгаа бол хууль дүрмээ ягштал барьж хянах ёстой. Үүнийг хийхгүй байна.

Иргэдийн бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй" гэв. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МОНГОЛ (75.58.11.157)
    ЗЭЭЛ АВСАН НЬ ҮНЭН Л ЮМ БОЛ ТӨЛЧИХӨӨЧ ДЭЭ ӨӨР ЯМАР АСУУДАЛ БАЙГАА ЮМ БЭ, АВААГҮЙ БОЛ АВААГҮЙ ГЭЭД Л ГАРААД ИРНЭ БИЗ ДЭЭ ӨӨР ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ЗҮГЭЭР НЭГ АВСАН ӨГСӨН ХОЁРЫН ХООРОНДОХ ЗОВЛОН БИШ ХАРИН ДУНДААС НЬ, ДУНДУУР НЬ ОРОЛЦОЖ ӨГСӨНИЙГ Ч ЗОВООСОН, АВСАНЫГ Ч ЭРГҮҮЛЖ ТӨЛӨХӨД ХҮНД БОЛГОСОН ЗАВСРЫН ТА НАР ШИГ НӨХДҮҮД ДЭНДҮҮ ОЛОН БАЙГААД Л УЧИР НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    2023 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    2 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 16 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 17 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 39 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 49 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 32 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 46 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 28 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 30 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 32 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 34 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 53 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 0 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 5 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 6 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 45 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 23 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 54 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК