Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв

2023-6-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр (2023.06.22) НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ноён Стивен Байнус Карбо-г Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас товч танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил болон мал аж ахуйн бодлого, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, байгаль орчны судалгаа, хөгжлийн асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна гэв. Ялангуяа Монгол Улс нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай, малаас гарч буй ашиг шим нь ард иргэдийн хүнс болон аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болдог тул манай улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах талаар үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Газрын тухай хуулийг өргөн барихад тусад нь бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг бүлэг болгон оруулсан талаар онцолсон юм. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын дэмжлэгээр малчдыг чадавхжуулах, тухайлбал хонины ноосыг орчин үеийн техник, технологи ашиглан гэмтэлгүй, хаягдалгүй, бохирдолгүй, богино хугацаанд ноослох арга барилд Ховд, Дундговь аймгийн малчдыг сургасан нь үр дүнгээ өгсөн гэв.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлыг хамаардгийн хувьд энэ хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн Монгол Улс нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ холбогдох цахим хуудаст бүртгүүлдэг ч иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүйг анхаарч нэр бүхий гишүүдийн хамт Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, хэлэлцүүлж байна. Энэхүү хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гээд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэр бум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нь  Улсын Их Хурлын Байнгын хороог тэргүүлэн, манлайлал гарган ажиллаж байгаад болон хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас оруулах хувь нэмрийг хүлээн авч Улсын Их Хурал болон Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гээд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дотроос томдоо орохгүй ч тогтвортой, хамтын оролцоотой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол Улсад ихээхэн хувь нэмэр оруулах НҮБ-ын нэг байгууллага юм. Монгол Улс нь  Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) гишүүн орнуудын нэг бөгөөд тус байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн нь ач холбогдолтой. Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын урт хугацааны бодлого, зорилго, зорилтод нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн мэргэжлийн байгууллагыхаа хувьд гуравдагч тал буюу донор байгууллагыг холбон өгч, зорилтот үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтойг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм гэв.

Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь гишүүн орнууддаа нарийн мэргэжлийн экспертиз туслалцаа үзүүлдэг байгууллага бөгөөд тус байгууллага өөрийн зүгээс санхүүжилт гаргах нь хязгаарлагдмал. Харин гишүүн орнуудынхаа Засгийн газар, төрийн байгууллагатай хамтран санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог туршлагатай гээд тус байгууллагын зүгээс тогтвортой аж үйлдвэрийн хөгжил, цэвэр технологи, жижиг дунд бизнесийг дэмжих, органик хөдөө аж ахуй, ногоон аж үйлдвэр болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, эрэлт хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэв.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь өөрсдийн туршлагадаа үндэслэн сэргээгдэх эрчим хүч, ногоон ус төрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх салбарт хамтарч ажиллах боломжтой бөгөөд тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 12 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 13 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 35 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 44 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 28 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 41 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 24 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 26 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 27 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 30 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 48 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    4 цаг 55 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    4 цаг 58 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 1 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 2 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 31 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 41 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 18 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    22 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК