Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бан Ги Мун: Бид зохих арга хэмжээг авахгүй бол 100 жилийн дотор энэ гараг дээрх амьтан, ургамлын 70 хувь нь устана

2023-6-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын үеэр  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бан Ги Мун” сангийн Ерөнхийлөгч ноён Бан Ги Мун, Стэнфордийн Их Сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин нартай уулзаж ярилцсан юм. Энэхүү ярилцлагын онцлох эшлэлээс хүргэе.


Г.ЗАНДАНШАТАР: НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа дэлхийн удирдагчдыг уриалан, эрчим хүч, хүнс, аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд асар их хүчин чармайлт гарган ажилласныг тань онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Таны манлайлал дор 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг боловсруулсан. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлсэн нь Монгол Улс юм.

БАН ГИ МУН: Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх улс орнуудын нэг учраас энэхүү  чуулга уулзалтыг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачлагыг ихэд үнэлж, таныг улс төрийн манлайлал үзүүлнэ гэдэгт бүрнээ итгэж байна.

БАН ГИ МУН: Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол тасралгүй явагдаж буй уур амьсгалтын өөрчлөлтийн нөлөө юм. Тийм ч учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээгээ түргэсгэхэд нь хэрхэн тусалж чадах, мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой.

БАН ГИ МУН: Бид дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч, мөн 2050 он гэхэд бүх улс орныг нүүрсхүчлийн ялгарлаа бүрэн саармагжуулсан байхад анхаарах ёстой. Бид энэ цаг мөчид зохих арга хэмжээг авахгүй бол 100 жилийн дотор ургамал, амьтдын зургааны нэг нь буюу энэ гараг дээрх амьтан, ургамлын 70 хувь нь устана гэсэн үг.

БАН ГИ МУН: Байгаль, цаг уурын ийм нөхцөлд байдал бий болоход аж үйлдвэржсэн, хөгжингүй улс орнууд буруутай. Иймээс ч удахгүй Арабын Нэгдсэн Эмират Улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 28 дугаар уулзалтаар уршиг, хохирлын талаар тодорхой замын зураглал гаргаж, хөгжиж буй орнуудад хэрхэн туслах, ингэснээр тэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулж чадна гэж найдаж байна.

Г.ЗАНДАНШАТАР: Уур амьсгалын өөрчлөлтийн уршиг, хохирлын хувьд дэлхийн удирдагчид ихэвчлэн арлын болон хөгжиж буй орнуудын тухай ярьдаг хэдий ч үнэндээ Монгол шиг далайд гарцгүй орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд маш их хохирол амсаж байгаа гэж би боддог. Та энэ асуудлыг олон улсын анхааралд хүргэж өгөхийг хүсье.

БАН ГИ МУН: 2009 онд Данийн Копенхаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын 15 дугаар дээд түвшний уулзалтын үеэр Европын Холбоо, АНУ болон хөгжингүй улс орнууд бүгд л 2019 оноос эхлэн жил бүр 100 тэрбум ам.доллар гаргахаа амлацгаасан. Гэвч тэд одоог хүртэл дорвитой ажил хийгээгүй, 100 тэрбум ам.доллараа ч гаргаагүй байна. Энэ бол ёс суртахууны хариуцлагагүй байдал.

Г.ЗАНДАНШАТАР: Нарийн асуудлуудад нь бид илүү их анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. “Нарийн ширийнд л асуудлын учир байдаг” гэдэг дээ. Тэгэхээр уршиг, хохирлын нарийвчилсан төлөвлөлтийг тодорхойлох хийгээд сөрөг нөлөөг багасгах, дасан зохицох тал дээр энэ нь маш чухал юм.

БАН ГИ МУН: Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд 7 жил л үлдэж. Үнэнийг хэлэхэд бид Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрч чадахгүй л болов уу. Тиймээс ч миний бие энэ асуудлаар одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутьеррештэй зөвлөлдөж, түүнд “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2”, эсхүл өөр ямар ч нэртэй байсан хамаагүй одоогийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг залгамжлах алсын бодлогын талаар бодохыг зөвлөсөн.  Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга таны манлайлад ихээхэн найдаж байна. Мөн Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудтай хамтран ажиллах боломжтой.

 

2. Стэнфордийн Их Сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шинтэй хийсэн ярилцлагаас…

ЖИ ВУК ШИН: Ардчилал асар их сорилт, туршилт, бэрхшээлийг бий болгодог ч ардчиллаар дамжуулан илүү сайхан нийгмийг цогцлоож чадна гэдэгт би итгэдэг.

Г.ЗАНДАНШАТАР: Ардчилсан үзүүлэлтүүд технократ болж, ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээний талаарх анхны ойлголтууд өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын талаар бид ярилцаж байна. Магадгүй Ази болон бусад олон улс оронд ардчилал хямралд орсны нэг шалтгаан энэ байж болох юм.

ЖИ ВУК ШИН: “Stanford Next Asia Policy Lab” нэртэй маш сонирхолтой нэгэн шинэ төслийг дурдмаар байна. Товчлол нь SNAPL. Ази тивийг хэрхэн дараагийн түвшинд гаргах вэ гэдэг санаа юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Ази тив үнэхээр хурдацтай хөгжиж байгаа ч хүн ам хөгширч, ажиллах чадвартай хүн ам буурч байна. Хүн ам зүйн хямралыг даван туулахын тулд ирэх сард шинэ “бодлогын лаборатори”-оо нээнэ. Одоогоор хүний нөөцийн хөгжил, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, феминизм, үндсэрхэг үзэл, туйлшрал,  АНУ-Азийн харилцаа гэсэн 4 сэдэв байна. Эдгээр сэдвийн хүрээнд илүү их харьцуулсан судалгаа хийхийг зорьж байгаа бөгөөд Монгол Улсыг бодлогын лабораторидоо маш чухал кэйс болгон оруулж чадна гэж найдаж байна.

ЖИ ВУК ШИН: Япон, Солонгос, Тайвань зэрэг улс орнуудад хүн амын насжилт асар хурдтай явагдаж байна. Харин Монголын залуу хүн амыг ашиглах хэрэгтэй. Гадагшаа явж буй залуучууд эргэж ирэхгүй байж магадгүй ч тэднийг суралцаад ажиллаж,  туршлага олж авахыг дэмжих хэрэгтэй.   Миний захих зүйл бол чадварлаг хүмүүсийг алдахаас айх хэрэггүй. Үнийг алдагдал биш, харин хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.

Г.ЗАНДАНШАТАР: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлхий дахиныг тэс өөр болгож байгаа ч олон нийт мэдээ, мэдээллийг сэтгэл хөдлөлөөр хүлээн авдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлхий даяар ардчилал хөгжихөд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?

ЖИ ВУК ШИН: Олон ургальч үзлийг дэмжих нь үнэхээр чухал. Бусдын үзэл бодлыг хүндэтгэснээр  мэтгэлцэх, хэлэлцэх боломжтой. Ингэхдээ эсрэг талаа буруутгаж, улс төрийн дайсан мэт хандаж болохгүй. Гагцхүү нэгдэж нийгмийн зөвшилцлийг бий болгох нь чухал.

Г.ЗАНДАНШАТАР: Бид танай SNAPL буюу “Stanford Next Asia Policy Lab” төслийг сонирхож байна. Монголын залуу удирдагчдыг хамруулах боломжтой гэж найдаж байна.

ЖИ ВУК ШИН: Тэгэлгүй яахав. Би залуучуудтай хамтран судалгааны баг бүрдүүлж байгаа. Түүнчлэн Азийн мэргэжилтэн, удирдагчдын дараагийн үеийг бэлтгэхийг зорьж байгаа. Манай лабораторид залуу, ухаалаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг илгээнэ гэж найдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    27 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    28 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    50 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 0 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    1 цаг 43 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 57 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    2 цаг 39 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    3 цаг 41 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    3 цаг 42 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    3 цаг 45 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 4 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    4 цаг 11 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    4 цаг 14 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    4 цаг 16 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 46 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 56 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    20 цаг 34 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 47 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК