Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зориулалт шаардлагатай байна

2024-10-10
0
ЖИРГЭХ

 

Сонгогчдоос сондгойрч үлддэг уул уурхай, зам тээврийн салбарын ажиллагсад болон оюутнуудын сонгох эрхийг хангуулах талаар Сонгуулийн ерөнхий хороо салбарын сайд нар болон холбогдох байгууллагын удирдлагуудтай удаа дараа уулзалт хийж, албан бичиг солилцжээ. Үүний үр дүнд ажил олгогчид ажиллагсдадаа сонгуулийн саналаа өгөхөд чөлөө олгож, унаа тэрэг гаргаж өгөх зэрэг боломжоор хангадаг сайн жишиг тогтлоо. Сонгуулийн хуулийг биелүүлэхийг дээд байгууллагуудаас нь даалгадаг болжээ. Сонгогчид эрхийг нь хангахгүй ажил олгогчоо Зөрчлийн хуулийн дагуу 10-100 сая төгрөгөөр торгуулах хуультайг мэддэг болсон байна. Үйлдвэрчний эвлэлийн холбоод ч энэ чиглэлээр шаардлага тавьдаг сайн жишиг тогтжээ. Цаашид чөлөө олгосон хугацаанд цалин, урамшууллыг бүтэн олгох, цаашлаад ажилтнуудын гаргасан урьдчилан саналаа өгөх зэрэг нь хуулийн хүрээнд боловсронгуй болох биз ээ.

АЖИЛТНУУДЫНХАА СОНГОХ ЭРХИЙГ ХЭРХЭН ХАНГАСНАА ЯАМДАД ТАЙЛАГНАНА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба зэрэг харъя байгууллагууддаа  “… Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн албан бичгээр уул уурхай, эрдэс баялаг, газрын тосны салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, сонгуулийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн. Иймд тус албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээ авч, хариуг эргэж мэдэгдэнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүргүүлжээ.

Улмаар Үндэсний геологийн алба Геологийн-судалгаа шинжилгээний төв ТӨҮГ болон улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа 18 аж ахуйн нэгжид хууль хэрэгжүүлж, ажиллагсдадаа чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангахыг үүрэг болгосон байна. Ашигт малтмал, газрын тосны газар ч мөн дээрх агуулга бүхий үүргийг уул уурхайн салбарын 317, Газрын тосны салбарын 67 аж ахуйн нэгжид албан бичгээр өгчээ. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд сонгуулийн хуульд заасан “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтын хэрэгжүүлэх чиглэлийг орон нутгийн сонгуулийн өмнө авсан гэсэн үг.

 

“ЦАЙРТМИНЕРАЛ”: АЖИЛЧДАА САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР БҮРЭН ХАНГАНА

“Сонгуулийн боловсрол” клубийн гишүүд Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллах үеэр дээрх албан бичгийг авсан уул уурхай, газрын тосны компаниудад ажилласан. Компаниудын зүгээс ажилтнуудаа чөлөө олгож, унаа гаргаж өгөх зэргээр саналаа өгөх боломжоор хангадаг. Гэхлээ олборлолт тасралтгүй үргэлжлэх шаардлага, ажилтнууд хол явж саналаа өгөх зэргээс шалтгаалж хууль хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг учраас эрх зүйн зохицуулалтаа өөрчлөх шаардлагатайг тайлбарлаж байсан юм.

Бидний очсон Монгол-Хятадын хамтарсан “Цайртминерал” ХХК нь 380 орчим монгол ажилчинтай. Ажилчдын 80 орчим хувь нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар сумынх. Тус компанийн Тамгын хэлтсийн дэд дарга Ц.Лхамсүрэнгийн өгсөн мэдээллээр ажилчид 3 ээлжээр ажилладаг. Өдөр ээлж солигддог учраас саналаа өгөхгүй хоцрох асуудал гарахгүй гэж үзэж байгаа аж.  Улаанбаатарын харьяатай ажилтнууддаа 3 хоногийн цалинтай чөлөө өгдөг учраас уурхайн бүх ажилчид саналаа өгөх боломжтой гэж онцолсон. Мөн сонгуулийн хууль, тогтоомж сурталчлах, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтыг төрийн байгууллага, нам эвслээс ажилчидтай хийхэд зохион байгуулалтаар хангадаг талаар мэдээлсэн.

ОЮУТНУУД: САНАЛАА ӨГӨХИЙГ Л ХҮСДЭГ

МУИС-ийн оюутнуудаас саналаа өгөх үү гэж асуухад олонх нь “Заавал иргэний үнэмлэхийн хаягаар гэдэггүй бол саналаа өгмөөр байна. Манай сургуулийн хотоос ойрхон гэртэй оюутнууд пүрэв гаригт яваад баасанд саналаа өгөхөөр ярилцсан. Санал өгөх өдөр хичээл орохгүй учраас боломжтой юм байна лээ. Харин хол аймгийн оюутнуудын хувьд зардлаас эхлээд асуудалтай. Цаашид цахимаар саналаа өгчихдөг бол залууст маш хэрэгтэй” гэж ярьсан юм. Мөн “Залуусын оролцоо муу гэж сонгууль бүрээр ярьдаг. Гэхдээ залуус аль болох саналаа өгөхийг хүсдэг. Яалт ч үгүй байнга оршин суугаа хаягаасаа өөр газар суралцаж, ажиллаж байгаа зэрэг шалтгаан ирц буурахад нөлөөлдөг” гэж учирлаж байсан юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон аймгийн Боловсролын газрын дарга нарт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нийцүүлэн хамтран ажиллах тухай албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ий өдөр хүргүүлжээ. Улмаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай уулзахдаа  оюутнууд сонгох эрхээ эдлэхээр чөлөө хүсвэл олгох талаар их, дээд сургуулийн удирдлагуудад нэгдсэн мэдээлэл, зөвлөмж өгөх талаар санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, оюутнууд саналаа өгөхөөр чөлөө хүсвэл их, дээд сургуулиуд чөлөө олгохоор болсон байна.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

Ямартай ч 2024 оны хоёр сонгуулиар хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар сонгогчдоос сондгойрч үлддэг сонгогчдын эрхийг хангах талаар бүх шатандаа дуугарч, ажил олгогчид хууль хэрэгжүүлэх алхмуудыг хийж эхэллээ. Цаашид энэ чиглэлээр хуулийг боловсронгуй болгох шаардлага байгааг бүх талууд хүлээн зөвшөөрсөн.

Уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаж удирдлага болон ажиллагсадтай уулзахад сонгох эрхийг эдлүүлэх чиглэлээр эрх зүйн орчин, хуулийн зохицуулалтыг сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн салбарынхан

-Уул уурхайн төвлөрөл үүссэн газруудад санал авах байр байгуулах

-Цахимаар санал авах боломжийг бүрдүүлэх

-Урьдчилж санал авах зохицуулалтыг хуульд тусгах

-Сонгогчдын нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн оршин суугаа хаягаар биш тухайн тойрогтоо санал өгөх боломжийг бүрдүүлэх

-Зөөврийн санал авах хайрцгийг ажиллуулах эрх зүйн орчинтой болох

-Чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах хуулийн заалтыг нарийвчилж цалинтай чөлөө олгох, ирж очих боломжийг байгууллагаас бүрэн бүрдүүлдэг байх. Ээлжийг нь зохион байгуулаад чөлөө өгөөд явуулахад хуульд заасан 1 хоног хүрэлцэхгүй тул 72 цагийн чөлөө олгох зохицуулалтыг тусгаж өгөх зэрэг саналууд гарч байлаа.

Ачаа тээврийн салбарынхны хувьд дээрхээс гадна санал авах өдөр хил хаах зохицуулалт хийхийг санал болгосон юм.

Оюутнуудын хувьд ч урьдчилж, цахимаар зэрэг санал өгөх олон боломжийг бүрдүүлэх, заавал байнга оршин суугаа хаягаараа биш уян хатан зохицуулалтыг хуульд тусгах нь зөв гэсэн байр суурьтай байсан юм.

Сонгуулийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн дараа Улсын Их Хурлын чуулганд тавьсан илтгэлдээ “… сонгууль зохион байгуулахад тодорхой хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага үүсэж байгааг онцлон дурдаж байна. Тухайлбал санал авах ажиллагааг тодорхой хугацаанд урьдчилан авах, хэсэгчлэн цахимжуулах зэргээр сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргаж сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд, мөн онцгой нөхцөл байдлын улмаас сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын зэрэг чиг үүргийн байгууллагын албан хаагчид саналаа өгөхөд үүсдэг хүндрэлийг багасгаж, байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд саналыг нь урьдчилан авах, саналаа өгөхөд нь цалинтай чөлөө олгох зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна…” гэж онцолсныг дахин сануулъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 16 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 17 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 39 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 49 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 32 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 46 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 28 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 30 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 31 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 34 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 53 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 0 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 5 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 6 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 45 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 23 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    22 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК