Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батсуурь: Орон сууц гэдэг бол хамтдаа, хариуцлагатай амьдрахын үндэс

2024-11-06
0
ЖИРГЭХ

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохиогдож буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байгаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр сайд нарын дугуй ширээний уулзалтад үг хэллээ.

Тэрбээр “Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум болж, түүний 70 хувь нь хот суурин газарт оршин суух болно. Тиймээс, XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж байна. Чухам энэ цаг үед “Бүх зүйл хотжилтоос эхэлнэ” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү форумаар бид шилдэг туршлагуудаа хуваалцаж, чөлөөтэй санал, бодол, шүүмжээ солилцон, ажлын туршлага, үр дүнг нэгтгэн дүгнэж, алсын хараа, шийдлийг бүтээлч байдлаар хэлэлцэх замаар хүн төрөлхтөнд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтэц, дижитал шийдэл, ухаалаг, ногоон технологийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох урт хугацааны бодлогыг дэвшүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ногоон, гамшигт тэсвэртэй, “20 минутын хот”-ын үзэл баримтлалд суурилсан Шинэ хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид бид ирээдүйн тогтвортой, ухаалаг хотын дэвшилтэд загварыг бодитоор хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаагаа энэ ялдамд илэрхийлье.

Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үндсэн суурь үзүүлэлтийн нэг болохыг өнөөдрийн форумаар чухалчлан авч хэлэлцэж байгаад таатай байна.

Монгол Улс 3 сая хүн амтайгаас 60 хувь нь хот, суурин газарт оршин сууж байгаа тул Засгийн газраас иргэдийн орон сууцны хангамжийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүрээнд 2024-2028 онд буюу ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийг дараах 3 үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Нэг. Нийтийн болон амины орон сууц барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж, орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой хангана.

Хоёр. Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг дэмжин хөгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн эрэлтийг дэмжинэ.

Гурав. Орон сууцны инженерийн хангамжийг иж бүрнээр шийдвэрлэж, эрүүл ахуй, амьдрах орчны чанарын стандартын шаардлагыг бүрэн хангана.

Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-т тусгасан амьжиргааны шаардлага хангагдсан байх эрхийн нэг хэсэг болох шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг тасралтгүй, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Та бүхэн өөрийнхөө оронд амжилттай хэрэгжүүлсэн, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье” гэлээ.

Дэлхийн хотуудын 12-р форумд оролцохоор Египетийн Каир хотноо 4 улсын төр засгийн тэргүүн, 72 орны хот байгуулалт, барилгын сайд, 96 хотын захирагч мөн 37 мянга гаруй хот төлөвлөгч, инженер, архитекторууд, орон сууцны нийлүүлэгчид, хэвлэл мэдээллийнхэн цуглараад байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    28 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    49 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 12 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 42 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 49 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 59 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 4 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 59 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 26 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    4 цаг 34 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 57 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 1 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 14 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    5 цаг 19 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    5 цаг 20 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 38 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 38 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 41 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 8 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК