Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Улаан цагаан "гөрддөг" байдал хэрээс хэтэрлээ, попроод явж болно оо

2024-11-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Их хурал стратегитай ажиллана гээд шинэ хууль гаргачихсан. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Парламентын ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлэх асуудал бол ҮАБ-ын үзэл баримтлалд заасны дагуу чухал бүрэлдэхүүн хэсэг болж явдаг. 126 гишүүнтэй болоод илүү мэтгэлцээнтэй, илүү олон ургальч болох чиглэл рүү явж байгаа. Нэг зүйл анзаарагдаад байгаа юм. УИХ дарга их л олон ажлын хэсэг гаргаад байгаа юм. Одоо 60 гарсан байх. Олон хуулийн төслийг санаачилж боловсруулах чиглэлд УИХ-ын гишүүд идэвх санаачлагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Өмнө нь Байнгын хороонд тухайлан харьяалуулах боломжгүй асуудлаар ажлыг хэсэг гаргадаг байсан. Миний санаа зовж байгаа зүйл бол энэ олон ажлын хэсэг хэрэг дээрээ УИХ-ын дотоод бүтэц буюу Байнгын хороодыг хүчгүй болгож байгаа юм. Үндсэндээ Байнгын хороог ажлын хэсэг гаргах шаардлагагүй болгосон. Хоёрт, Засгийн газар, сайд нарын эрхлэх асуудлын хүрээний бодлогын асуудлыг парламент хариуцах юм уу, Засаг хариуцах юм уу? гэсэн асуултыг үлдээгээд байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг Ч.Лодойсамбуу хариуцах юм уу, Хууль зүйн сайд О.Алтангэрэл хариуцах юм уу гэсэн асуудалтай ижил. Бие биедээ найдаад байгаа юм биш биз дээ?


УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: УИХ-ын тухай хууль байгаа. УИХ-ын түвшинд, Байнгын хорооны түвшинд ажлын хээсг байгуулах гэсэн хоёр асуудал бий. УИХ-ын дарга ямар ч асуудлаар ажлын хэсэг байгуулах эрхтэй. Ажлын хэсгүүд хуулийн төсөл дээр ажиллаад, судалгаа хийгээд санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл гишүүд эрхийнхээ дагуу хууль санаачилж болно. УИХ болон Байнгын хороод Засгийн газарт чиглэл өгөх нь нээлттэй. Үүгээр зохицуулагдаад явна гэж үзэж байна. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Урд нь бол тухайн гишүүнээс асууж, ярилцдаг л байсан. Намайг бол 7 ажлын хэсэгт оруулчихсан байна билээ. Би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тендерийн хууль гэх мэт.

Би тендерийн хуулийг шүүмжилсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж хэлээгүй шүү дээ. Энэ чинь даргын тушаал, шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг нь дарга заадаг газар бол парламент биш.

Ард түмний төлөөлөгч байгаа шүү дээ. Ямар ч асуудал дээр УИХ-ын гишүүн хууль санаачилж болно. Тэр байтугай, ямар ч ажлын хэсэгт орох эрхтэй. Тэгэнгүүт 8 жил судалгааг нь хийж байгаа өмч, компанийн засаглалын асуудалд оруулдаггүй. Дур зорго, үзэмж яваад байгаа юм уу? 


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Сүүлийн үед барин тавин гөрддөг л болчихоод байгаа юм. УИХ-ын Тамгын газар зар тавьж, УИХ-ын гишүүдтэй биечилж уулзаад бүгдээс нь аль ажлын хэсэгт орж ажиллах вэ? гэдэг саналыг нэгд нэгэнгүй авчихсан. Одоо ч улаан, цагаан гөрдөж ярьдаг байдал хэрээс хэтэрлээ л дээ. Нотлогдоогүй янз бүрийн асуудал дээр гөрдөнө. Яах вэ, попроод яваад байж болно, гишүүний эрхийн асуудал. Гол нь ажлын хэсгүүдийн зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй хуульд аливаа талаар доголдол, дутагдал байгаа эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах, санаачлах асуудал. Нэгт, УИХ онцгой бүрэн эрхээрээ хууль хэлэлцэн батална. Хоёрт, УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомжийн хуулиар УИХ-ын гишүүдийн зарим төрлийн хууль санаачлах эрхийг хязгаарлачихсан. Хуулийг салбарын яам Засгийн газраар дамжуулж санаачилж, орж ирж байгаа. УИХ-ын зарим гишүүд үүнийг учир дутагдалтай, салбарын эрх ашгийг хэт зохицуулаад хүний эрхийн болон цаг хугацаатай холбоотой зөрчил үүсээд байна гэж буй. Тийм учир судлах нь зүйтэй гэж үзсэн.

Мэдээж, УИХ-ын гишүүд ажлын хэсэгт заавал ажиллах албагүй. 60 орчим ажлын хэсэг байгуулагдсанаас 9 ажлын хэсэг идэвх султай явж байгаа. Түүн дотроо 3 ажлын хэсэг огт хуралдаагүй байна. Ахалж ажиллах шаардлагагүй, орж ажиллахгүй гэж байвал санал хүсэлтээ өгөх, өөр ажлын хэсэгт орж ажиллах боломж байгаа.

Хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог. Иргэдийнхээ төлөө ажиллах үйлс бол бүтэх боломжтой зүйл" гэлээ. 

М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.179.124)
    ANUSDI80955877BOOWN GOE XXNO
    2024 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (178.174.229.45)
    GULGUN KOMUNIST AMARBAYASGALAN BOL NUURSNII JINHENE HULGAICH YAJ MONGOL ULSIIN IH HURLIIN DARGA HIIJ CHADAH BILEE
    2024 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    13 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    1 цаг 35 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 6 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 13 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 23 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    2 цаг 27 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 23 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 49 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 57 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 20 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    4 цаг 25 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    4 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    4 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    4 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 1 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 1 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 4 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 31 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК