Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар: Улаанбадрахт амьдрах гэж байгаа мэт шаналж, зовж, зүдэрч кнопоо дарна гэж итгэж байна

2024-11-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. 


Тэрбээр "Би аядуу зөөлөн, УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэйгээр ярина аа. Гэхдээ л... Ажилгүй орлогогүй, айл гэртээ хүүхдүүд нь өлсгөлөн байхад, гадныхан орж ирээд дээрэмдэж, тонож байхад аяндаа дуу минь өндөрсдөг юм. Та нар Цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөөд шар нунтаг гаргадаг орон болгох гэж байгаа шүү дээ. Цөмийн энергийн хямд эрчим хүч бол бидний хувьд мөрөөдөл болсон, бүр ярих ч хэрэггүй болсон зүйл. Өнөөдөр монгол орон стратегийн ашигт малтмал гэдгээсээ ураныг гаргаж байгаа хууль баталж байна. 126 гишүүн мэдэхгүй ярьж, мэдэхгүй шийдвэр гаргаж байгаа бол та нарын буруу биш байж болно. Хоёр танилцуулга бий. 2015 онд АН эрх барьж байх үед орж ирж байсан Цөмийн энергийн тухай мэдээлэл дотор Арева 34 хувийг өгөөд, дээр рояалти өгье гэдэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Өчигдөр Ц.Даваасүрэнг бүгд ярьж байна. 9 хувийг ард түмнийхээ төлөө өгье гэсний тул яагаад боорлуулж байгаа юм бэ? Арева 9.5 хувийг одоо байгаа 34 хувьтай нь өгье гэж өөрсдөө санал оруулчихсан байгаа шүү дээ. Бид францын парламентад суугаагүй шүү.

Казакстаны Ерөнхийлөгчийн гаргасан танилцуулгыг уншаад үзээрэй. Ураны үнэ хамаагүй, эрэлт хэрэгцээ, үнэ чухал гэсэн байгаа.

Цацраг идэвхт ашигт малтмалтай улсууд ураныг төрийнхөө шууд хяналтад байлгадаг болохоос биш манайх шиг 34 хувиасаа татгалзаж, гадныханд өгдөггүй юм.

Өнөөдөр хурдавчилсан байдлаар ярьж байна. Оюу толгой дээр бас их яарч байсан. Энэ 34 хувь чинь өөр шүү дээ. Оюу толгой бол өр авч байсан, үнэн. 2008 оны парламент Оюу толгойд бөлдөгдүүлчихээд ядаж л ичдэг байсан. Одоо бол бид мэдэхгүй байж болно, ядаж унших ёстой. 

Ураны эдийн засгийн үр ашиг нь өндөр биш, яг л картын бараагаар архи зардагтай ижилхэн. Хяналт нь чухал. Жил болгон уран ямар үнэтэй вэ гэдгээр рояалтигаа тогтоогоогүй. Олборлох хэмжээтэй л уялдсан. Казакстаны Ерөнхийлөгчөөс ядаж суръя. 

34 хувийг гадаадын компанид буулгаж өгснөөрөө бид шар нунтагаа буцаагаад худалдаж авах эрхгүй болж байгаа гэдгээ ойлгоорой. Бид үндсэндээ үнэ өсөх буурахаас хамаарч, хараат бус байдлыг үнэтэй холбож, Цөмийн энергийн эзэн биегүй комисст эрх мэдлээ өгөх гэж байгаа. УИХ-ын хуулин дотор 34 хувийг үнэ төлбөргүйгээр шууд эзэмшинэ гэдэг заалтыг өөрчлөөд 0-9 хувиар өсөн нэмэгдэх рояалти гэдэг зүйл рүү оруулж байгаа. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн коммист УИХ эрх мэдлээ өгч байгаа гэсэн үг. Үүнийг эргэж бодохоосоо өнгөрсөн. Одоо шууд кнопдох байх. Хэзээ нэгэн цагт монгол бага оврын цөмийн реактортай болно. Цөмийн энерги үйлдвэрлэхээсээ бид татгалзаж байна. Франц өнөөдөр Нигерээс хөөгдчихсөн. Канадад байгаа 4 ордынх нь нөөц дуусаж байгаа. Юуг ч хүлээж авахад бэлэн байгаа. Хэлэлцээр дуусахад та бид ямар ч эрх мэдэлгүй болно. 

Жилд 215 мянган тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахна гэж орсон байгаа шүү. Өдөрт 15 вагон хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахаж байж уран олборлоно гэж орж ирж байгаа шүү.

Яаж дээрэлхэж байна гээч? Уран олборлож дууссны дараа хүхрийн хүчлийг газрын хэвлийд нь хаяна, байгаль өөрөө саармагжуулна гэж байгаа шүү дээ. Танилцуулга дээр газрын хөрснөөс 1 метр өндөрт турбаг тайрна. Ингээд хөрсөөр булж хаяна гэж байна. Энэ бол үл тоох явц, дээрэлхэл. Хоёрт байгаль орчныхон надад хариуцлагатайгаар худлаа ярьсан шүү. Би араас нь хариуцлага ярина. Аюултай хог хаягдлын үйлдвэр гэж хэдэн шифризны үйлдвэрээ л яриад байх шиг байгаа юм. Жилд 750 тонн ноцтой аюултай хог хаягдал гарна. Үүний үйлдвэрийн талаар нэг ч эрх зүйн орчинг бүрдүүлээгүй. Би асуусан. Би ахуйн юм яриагүй шүү дээ. УИХ-ын гишүүд Улаанбадрахт очиж амьдрах гэж байгаа мэт шаналж, зовж, зүдэрч, кнопоо дарна гэдэгт итгэж байна" гэлээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.93.58)
    Монголын бүх гай зовлон нь 1990 онд "Америк ардчилал"-ын замаар орсонд л байгаа юм. "Америк ардчилал"-ын далд зорилго нь дэлхийн улсуудыг өөрийхөө талд Ардчилал нэрээр хууран оруулах, дараа нь гоё нэртэй, ядуу буурай орнуудыг тонох, дээрэмдэх зорилгоор байгуулсан Олон улсын валютын сан, Дэлхий банкаар дамжуулан өөрийн эршээлдээ байлгах, дэлхийг ганцаараа жанжлах бодлогоо зуу зуунаар хадгалах юм шүү дээ. 1990 онд Хятадыг Ардчилалд оруулахын тулд Тэн-Ан-Миний талбайд оюутнуудыг жагсааж үймээн самуун дэгдээсэн. Хятад улсын ухаалаг, зоригтой удирдагчид Америкийн суртал ухуулгад автсан оюутнуудын бөөрийг нэг шөнө сугалаад Америк Ардчилалд салаавч өгсөн. 1990 онд үхэр Монголчууд Америкуудад хууртаад гйт Ардчиллын замаар орсон. Тэгээд сүүлийн 30 жил улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд эрчим хүч, хүн чанар, хариуцлага, ёс суртахууны хувьд бүрэн дампуурав Оросууд гайт Америк Ардчиллыг дэлхийн хөрснөөс арчиж хаяхын тулд Америкийн утсан хүүхэлдэйнүүдтэй алалдан тэмцэж байна.
    2024 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    14 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    1 цаг 36 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 6 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 14 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    2 цаг 28 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 23 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 50 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 58 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 21 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    4 цаг 25 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    4 цаг 38 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    4 цаг 43 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 2 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК