Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Отгон-эрдэнэ: Онцгой бүсгүй хэмээх эрхэм алдрыг хүртэж, Онцгой залуус хэмээн олондоо нэрлэгдэх алба хаагчийн нэг нь гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг

2025-7-09
0
ЖИРГЭХ

Энгийн бүхэн бусдын хайрыг татаж, өөрийн эрхгүй хүндлэх мэдрэмжийг төрүүлдэг. Өөрийнхөөрөө, нээлттэй, харилцаа хандлага нь зөв нэгэнтэй уулзах төдийд л “соронз” мэт татагддаг нь хүмүүн бидний харилцааны эхлэл байх. Түймрийн голомтод үүрэг гүйцэтгээд явж байсан олон залуусаас түүний нүд хамгийн ихээр сэтгэл татсан юм. Түүнийг дэслэгч Э.Отгон-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид салааны захирагч албан тушаалыг хашиж байна. Аймагтаа анхдагчийн түүхийг үргэлжлүүлж яваа түүнийг энэ удаагийн “Nematimes” онцлон танилцуулж байна.

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын унаган хүүхэд. Эхээс тавуулаа. Айлын отгон охин. Аймгийн I арван жилийг 2010 онд төгсөж, 2015 онд Цэцээ-Гүн дээд сургуулийг төрийн захиргаа-бизнесийн удирдлага чиглэлээр, 2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба мэргэжлээр суралцан төгссөн. Ээж маань спортын ордонд ажилладаг байсан учраас чөлөөт бөхийн спортоор IV ангиасаа эхлэн хичээллэж, Сэлэнгэ аймагт тус спортын анхны эмэгтэй Азийн аваргын мөнгөн медалийг авчирч, улмаар 2019 онд спортын мастер цол хүртэж байлаа.  Сагсан бөмбөг, гар бөмбөг, усан сэлэлтийн спортоор хичээллэж байна.

- Цэргийн хүн болох багын мөрөөдлөө 2012 онд биелүүлсэн. Тухайн үед эгч маань Онцгой байдлын байгууллагад алба хаагч шалгаруулж авч байна гэсэн мэдээллийг өгснөөр, шалгалтад орж, тэнцсэн. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2023 оноос тус ангидаа салааны захирагчийн үүргийг гүйцэтгэж байна. Ингэснээр аймгийнхаа Онцгой байдлын газрын анхны бас ганц эмэгтэй салааны захирагч болсон.

-Манай аймаг онцлогтой. Улсын хэмжээнд тохиолдож байгаа бүхий л гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг. Энэ жилийн хувьд ой, хээрийн түймрийн дуудлага ихтэй, түймрээс түймэрт алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Миний хувьд Түшиг, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат, Цагааннуур суманд гарсан ойн түймэрт 21 хоног бүлэгтэйгээ үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор ангийн байнгын ээлжийн бүрэлдэхүүнд ар талаа сахиад ажиллаж байна. Анх эмэгтэй хүн байж гал унтраагаад явж байх юм гээд иргэд гайхдаг байсан.

-Ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд ирсэн галын дуудлагаар бүлгээ аваад гарна. Алба хаагчдынхаа өдөр тутмын бэлтгэл бэлэн байдлыг хангуулна, ангийн хуваарийн дагуу бусад арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулна. Баг хамт олноо гал түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар хангана гээд салааны захирагчийн албан тушаалын онцлог их. Бусдынхаа амь нас, аюулгүй байдлыг давхар хариуцна гээд эрсдэл ихтэй ч нэр хүндтэй ажил. Үүрэг гүйцэтгэсэн ажиллагаа болгоноос суралцаж, туршлагажина. Олон жил ажилласан алба хаагчдаасаа суралцана гээд харилцан багийн ажиллагаа явагдаж байдаг онцлогтой.

-Манайх ам бүл тавуулаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Б.Балдандорж гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хилийн цэргийн 0101 дугаар ангид ажилладаг. Том хүү Б.Тэргэл энэ жил V ангид суралцана,  ихэр охид болох Б.Номин-Эрдэнэ, Б.Чамин-Эрдэнэ нар цэцэрлэгийн багачууд. Ханьтайгаа хоёулаа цэргийн хүмүүс учраас бие биеэ сайн ойлгож, дэмжинэ. Ханьдаа, хөөрхөн үрсдээ хайртай шүү, хань нь, ээж нь.

-Уран зөгнөлт, үлгэрийн төрлийн ном унших дуртай. Спортоор хичээллэдэг болохоор бие бялдар, сэтгэлзүйн хувьд ч юм уу ямар нэгэн байдлаар хүндрэлтэй зүйл гардаггүй. Тэвчээртэй, багаар ажиллах чадвартай, харилцаа, хандлага зөв байвал бүх зүйл сайхан байдаг гэж боддог. Хэн нэгний хэлсэн урмын үг, бусдад зориулж хэлсэн сэтгэлийн “бэлэг” гээд амьдралын утга учрыг бүх зүйлээс мэдрэх бас бий болгох боломжтой гэж боддог.

-Онцгой бүсгүй хэмээх эрхэм алдрыг хүртэж, Онцгой залуус хэмээн олондоо нэрлэгдэх алба хаагчийн нэг нь гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг. Нэг зорилгын төлөө хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нийт удирдлага, алба хаагч та бүхэндээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийт ард, иргэддээ ой, хээрийн түймэр, үер, усны ослын улмаас үүсэж болох эрсдэлээс сэргийлж, хариуцлагатай, сэрэмжтэй байхыг уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    29 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    51 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 13 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 43 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 51 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 1 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 5 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 27 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    4 цаг 35 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 58 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 2 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 15 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    5 цаг 20 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    5 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 39 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 42 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 9 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК