-
2019 оны 8 сарын 28
БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод 2019.08.08-18-ны өдрүүдэд Дэлхийн цагдаа, галын олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
-
2019 оны 8 сарын 28
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.
-
2019 оны 8 сарын 28
09.00 цагт
"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтын болно.
-
2019 оны 8 сарын 28
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 8 сарын 28
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна
-
2019 оны 8 сарын 27
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүмүүс Дорноговь аймгийн Босоо хөх Монгол салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэнд гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх мэдээлэл цацагдсан.
-
2019 оны 8 сарын 27
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт өнөөдөр Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг шилдэг 250 гаруй бизнес эрхлэгчидтэй ээлжит “Бизнесуулзалт”-ыг хийлээ. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон бусад салбарын сайд нар зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга, МҮХАҮТ-ын удирдлагууд оролцож, бизнес эрхлэгчдийн асуултад хариулт өглөө.
-
2019 оны 8 сарын 27
Тэгвэл ирэх сарын 1-нээс өвлийн цагийн хуваар буюу 09.00 цагаас 18.00 цагийн хооронд ажиллах зохицуулалт хэрэгжиж эхлэх гэж байна.
-
2019 оны 8 сарын 27
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэхийг үүрэг болголоо
-
2019 оны 8 сарын 27
Он гарснаас хойш 4000 иргэн ипотекийн зээлд хамрагджээ
-
2019 оны 8 сарын 27
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх мэдээллийн дагуу Дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-
2019 оны 8 сарын 27
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа.
-
2019 оны 8 сарын 27
Өчигдөрхөн үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга маань өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна.
-
2019 оны 8 сарын 27
Улсын төсвийн 500 сая төргөгийн хөрөнгө оруулалтаар “Увс - АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэсэн “Дэглий цагаан нисэх онгоцны буудал”-ын явгалах замын өргөтгөлийн ажилд Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авлаа.
-
2019 оны 8 сарын 27
Ойн арга хэмжээг дэмжиж УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.ЦЭРЭНБАТ, Аймгийн Засаг дарга Д.БАТСАЙХАН нар мэндчилгээ дэвшүүлэн сэтгэлийн мялаалга өргөв. Ахмад багш нар маань МУ-ын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
-
2019 оны 8 сарын 27
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна” гэсэн гомдлын дагуу шалгалт хийжээ.
-
2019 оны 8 сарын 27
Энэ онд түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосонтой уялдуулан сайжруулсан түлшийг түгээх, борлуулах асуудал сөхөгдөж ирсэн. Гурван хашааны цаанаас шуудаатай нүүрсийг өдөр өдөртөө худалдан авч, гэрээ дулаацуулдаг айл өрх нийслэлд олон. Тиймээс сайжруулсан түлшийг хэрэгцээндээ тааруулан жижиглэнгээр худалдан авах боломж бий эсэх, мөн төлбөрийг хэрхэн хийх талаар “Тавантолгой түлш” компанийн борлуулалтын албаны мэргэжилтэн Ш.Батсууриас тодрууллаа.
-
2019 оны 8 сарын 27
Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, таван зорилт 200 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулахаар томоохон зорилт тавиад буй.
-
2019 оны 8 сарын 27
“Миний охин сайхан амарсан уу”, “Миний хүүгийн бие нь яаж байна” хэмээх элэгсэг дотно харилцах нь яг л эгч, дүүс эсвэл энхрий халамжит ээж нь гэлтэй. Алс ирээдүй, сурлагын амжилтын талаар илэн далангуй ярилцахыг хараад магад сурган хүмүүжүүлэгчид сурагчтайгаа яг л ээж шиг нь, эсвэл эгч, найз нөхөд шиг нь харилцаж чадвал хүүхдүүд хүсэл мөрөөдөл, өсөн дэвжих тэмүүлэлтэйгээр суралцдаг юм болов уу гэсэн бодол төрөв. Тиймдээ ийм л элэгсэг, дотно орчин бүрдүүлсэн сургуулийн сурагчид оролцсон тэмцээн уралдаан бүртээ амжилт гаргадаг болохыг гэрчилсэн нэгэн сургуулиар зочилсон юм.
-
2019 оны 8 сарын 27
Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт энэ сарын 28-ны өдөр буюу маргааш болно.