-
2019 оны 10 сарын 06
Катарын Доха хотод хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн 42 км-ын зайн уралдаан боллоо. Энэ гараанд 73 тамирчин уралдсан бол манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од 54, Ц.Бямбадорж 40 дүгээр байрт хурдлав.
-
2019 оны 10 сарын 05
Их шөвөгт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням, Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Г.Эрдэнэтогтох нар шалгарлаа.
-
2019 оны 10 сарын 04
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 11-13-нд Якутын «Триумф» спортын ордонд зохиогдохоор боллоо. 12 дахь удаагийн уг тэмцээнд ОХУ, Монгол, Румын, Латви, Афганистан, БНХАУ, Япон, Гүрж, Польш, Литва, Филиппин, Беларусь, Унгар, Молдав, Азербайжан, Болгар, Канад, Энэтхэг, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Армен, Македон, БНСУ гэсэн 24 орны бөхчүүд барилдахаар болжээ.
-
2019 оны 10 сарын 03
Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Оюунболд аваргын цолыг хураах эсэх талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон учир Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрсөн наймдугаар сарын 26-нд олон нийтэд үүнийг зарласан юм.
-
2019 оны 10 сарын 03
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэж буй бөгөөд, тамирчид нэг сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.
-
2019 оны 10 сарын 03
Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр тус хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
-
2019 оны 10 сарын 03
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ууганбаатарыг томиллоо.
-
2019 оны 10 сарын 02
Монгол бөхийн өргөөнд “Баянзүрх хайрханы хишиг” хүчит 128 бөхийн барилдаан энэ ням гаригт болно.
-
2019 оны 10 сарын 02
ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлэх болсноо мэдэгдлээ. Тэрбэр “Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр гэдэг хүнтэй хэвлэлийн хурлын дараа уулзах үеэр “Техникийн зөвлөлд өргөдөл гарга” гэсэн. Үүнийг нь гаргасан. Хариуг нь өнгөрсөн сарын 9-ний өдөр авсан. Монголоо бодож Э.Сумъяаг тэмцээнд явуулах нь дээр гэж бодсон. Гэтэл намайг мөнгө авсан байх гэж олон иргэн хардсан. Ийм зүйл болоогүй.
-
2019 оны 10 сарын 02
ОХУ-ын Улан-Үдэ хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш (энэ сарын 3-13-нд) эхэлнэ. Тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, Л.Энхбаатар, П.Мөнхбаатар нарын удирдлага дор манай долоон ширэн бээлийтэн өрсөлдөнө.
-
2019 оны 10 сарын 02
Индонез улсын Батам хотод бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 53 дахь удаагийн тэмцээний бодибилдингийн 60 хүртэлх насны ангилалд манай тамирчин С.Дуламрагчаа хүрэл медаль хүртлээ.
-
2019 оны 10 сарын 02
"World Memory Tour-Asia Open Memory Championships" ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны хооронд Индонез улсын Бали аралд зохиогдохоор болжээ. Уг тэмцээнд 12 орны 130 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.
-
2019 оны 10 сарын 01
Аэробик гимнастикийн 2019 оны насанд хүрэгчдийн 29 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо.
-
2019 оны 10 сарын 01
Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Штутгарт хотноо энэ сарын 04-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 49 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 92 орны 1499 гаруй баг тамирчид, шүүгч, дасгалжуулагч болон бусад албаны хүмүүс оролцож байна.
-
2019 оны 9 сарын 30
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Хан-Алтай” клубын тамирчин Ү.Агьбилэг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд “Дагшаахүү” клубын тамирчин Б.Алтантуяа нар түрүүлж, энэ оны улсын аварга шатарчин боллоо.
-
2019 оны 9 сарын 30
ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Чуйн нурууны ноён оргил Актруд (далай төвшнөөс дээш 4044 метр) ууланд Монголын уулчид амжилттай гарлаа гэсэн мэдээ ирлээ.
-
2019 оны 9 сарын 29
Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-д медаль хүртсэн тамирчдаа зарим орнууд шагнаж байна.
-
2019 оны 9 сарын 26
Индонез улсын Батам хотод бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах энэ сарын 27-ноос ирэх сарын 3-нд болно.
-
2019 оны 9 сарын 26
Японы Рэйва он тооллын сүмо дахь Монголын анхны сэкитори цолтон төрлөө. 27 жилийн хугацаанд манайхаас дөрвөн аварга төрж, 50 гаруй залуус сумогийн дэвжээнд зодоглож байна.
-
2019 оны 9 сарын 26
Хэдхэн хоногийн өмнө болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Монголын жүдо бөхийн холбооны зарим удирдлага, дасгалжуулагч ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тухайлбал, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням ажлаа хүлээлгэн өгч, одоо түүний оронд Х.Болдбаатар дасгалжуулагч ажиллаж байна.