-
2013 оны 7 сарын 07
Өчигдөр БНСУ-аас ирсэн Бойнг 777 онгоц Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд шатлаа. Үүний улмаас хоёр зорчигч нас барж,
-
2013 оны 7 сарын 07
Өнгөрсөн пүрэв гарагт буюу долдугаар сарын дөрөвний өдөр америкчууд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэсэн. Энэ өдрийг тэмдэглэж, эрх чөлөөгөө баталгаажуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс бол тус улсын цэргийн хүчнийхэн билээ. Тиймээс тусгаар тогтнолын баяраар өдгөө ч энх тайван байдлыг хамгаалж буй цэргийн албан хаагчдыг гэр бүлтэйгээ уулзаж, амрах боломж олгодог юм.
-
2013 оны 7 сарын 05
Францын Дотоод хэргийн яам АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгохоос татгалзсан байна.
-
2013 оны 7 сарын 05
ОХУ-ын Сахалин мужийн аюулгүй албаны ажилтнууд Хятадын 17 иргэнийг саатуулжээ. Гурваас бусад нь хууль бусаар оршин сууж байсан тэднийг ОХУ-д пестицид ашиглан хүнсний ногоо тариалж байсныг баталсан байна. Мөн Хятадын тариачид ургацаа экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн борлуулж байжээ.
-
2013 оны 7 сарын 05
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өөрийн улс дахь АНУ-ын Элчин сайдын яамыг хаана хэмээн заналхийллээ гэж барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэрээр Европын агаарын хүчнийхэн түүний хувийн онгоцыг буухыг хориглосны дараа эл асуудлаар мэдэгдэл хийсэн байна.
-
2013 оны 7 сарын 05
Египетийн төрийн эргэлтээр түр Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Адли Мансур өчигдөр тангараг өргөлөө.
-
2013 оны 7 сарын 05
Өнгөрсөн шөнө Нельсон Манделагийн эмч нар түүний амьсгалын аппаратыг унтрааж, тайван явуулахыг гэр бүлийн гишүүдээс нь хүссэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 05
Москвагийн Шерметовын онгоцны буудалд нуугдаж байгаа хэмээн үзэж буй 30 настай Эдвард Сноуден гэрлэх санал авлаа. Түүнд Оросын алдарт тагнуулч эмэгтэй Анна Чапман гэрлэх санал тавьжээ.
-
2013 оны 7 сарын 05
Перугийн нийслэл Лима хотын гудамжинд оюутнууд болон төрийн албан хаагчид цагдаа нартай мөргөлдлөө. Тэд төрийн хэвшилд шинэ хуулийн төсөл батлах Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.
-
2013 оны 7 сарын 05
Сирийн Засгийн газар Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулсныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад Египетийн ард түмэн ялалтаа хамгаалах хэрэгтэй хэмээн мэдээлжээ.
-
2013 оны 7 сарын 05
Өчигдөр Египетийн арми төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мохаммед Морсиг албан тушаалаас нь огцруулан түр Засгийн газрын тэргүүнийг зарласан. Тэгвэл Морсиг хэрэгт буруутган байцааж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 05
Маргааш Нобелийн шагналт, Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын 78 насны төрсөн өдөр тохиож байна. Түвдийн оюун санааны удирдагчаар нэрлэгдсэнээс хойш 73 дахь жилээ угтаж буй Далай ламын төрсөн өдрийн нээлт маргааш өглөө 10 цагт Энэтхэгийн Байлакуппе хотод эхлэх аж.
-
2013 оны 7 сарын 05
АНУ-ын тусгаар тогтнолын баяр энэ сарын дөрвөнд болж өнгөрлөө. Тусгаар тогтнолынхоо америкчууд тэд сүр дуулиантайгаар тэмдэглэсэн байна.
-
2013 оны 7 сарын 04
Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж эхэллээ.
-
2013 оны 7 сарын 04
Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Батлан хамгаалахын яамны байшинд хорионд байлгаж байгаа гэлээ.
-
2013 оны 7 сарын 04
Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн шинэ ерөнхийлөгчийн нэр тодорчээ. Түр Засгийн газрын тэргүүнээр тус улсын үндсэн хуулийн танхмын тэргүүн шүүгч Адли Мансоурыг нэрлэлээ. Тэрээр орн нутгийн цагаар пүрэв гаргийн 10:00 цагт тангараг өргөх аж.
-
2013 оны 7 сарын 04
Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн арми Лалын ахан дүүс намын удирдах албаныхныг баривчилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 04
Эргэлт зарлахаас өмнөх дөрвөн өдрийн жагсаалын үеэр Тахрирын талбайд 100 орчим эмэгтэй бэлгийн халдлагад өртсөн талаар Хүний эрхийн төв мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 04
Өчигдөр Каир хотноо Египетийн зэвсэгт хүчнийхэн яаралтай хурал зарласан билээ. Энэхүү хурлаар Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, төрийн эргэлт эхлүүлжээ.
-
2013 оны 7 сарын 04
Японы Ёкохама хотын захад нэгэн зочид буудал нээгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Хисаёши Терамура гэгч бизнесмений зочид буудал үхсэн хүмүүст үйлчлэх аж.