-
2013 оны 7 сарын 10
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Рoуссефф АНУ-ыг тусгаар тогтнол, хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзэж НҮБ-ын Хүний эрхийн комисст хандана гэж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 10
Хөхөө тайруулсан хэдий ч сайхан биетэй хэвээрээ байгаа тэрээр даваа гарагт Хавай аралд амарсан байна. 38 настай үзэсгэлэнт жүжигчний хагалгаанд орсноос хойш анх удаа олны өмнө нимгэн цамцтай зугаалсан зургуудыг хүргэе.
-
2013 оны 7 сарын 10
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх олгосон улстай АНУ харилцаагаа доройтуулна гэж Төрийн департамент мэдэгджээ. “Энэ нь хүсэлтийг нь хүлээн авахаа мэдэгдээд буй Венесуэлд ч хамаатай” гэж Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 10
Латви улс ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн еврог үндэсний мөнгөн тэмдэгтээр ашиглаж эхлэх болсон тухайгаа мэдээллээ. Зөшөөрөл олгосон Европын холбооны сангийн албаны мэдээлснээр Латви дан ганц валюттай 18 дахь улс болох аж.
-
2013 оны 7 сарын 10
Италийн Дээд шүүх экс ерөнхий сайд Сильвио Берлусконийг татварын залилангийн хэргээр шүүх хугацаагаа зарлалаа. Түүнийг энэ сарын 30-ны өдөр шүүхээр болсон байна.
-
2013 оны 7 сарын 10
Бельгийн Ботаникийн үндэсний цэцэрлэг иргэдэд дэлхийн хамгийн том бас хамгийн их үнэр ялгаруулдаг ургамлыг үзэх болгомж олгож байна.
-
2013 оны 7 сарын 10
Сүүлийн өдрүүдэд Японд маш халуун байгаа талаар “CNN” мэдээллээ. Хэт халснаас үүдэн энэ сард л гэхэд зургаан хүн амиа алдаад байна. Мөн 3000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.
-
2013 оны 7 сарын 10
АНУ Афганистанаас цэргээ хурдан гаргах боломжийг эрэлхийлж эхэлжээ.
-
2013 оны 7 сарын 09
БНХАУ 1980 оноос эхлэн хойд хэсгийн нутагт орших иргэддээ түлшний нүүрсийг үнэгүй олгох хөтөлбөр эхлүүлсэн. Энэхүү бодлого нь үнэгүй нүүрс хэрэглэгчид буюу хойд нутгийн хүн ардын тоог цөөлөх зорилготой байж болох талаар эрдэмтэд дүгнэжээ.
-
2013 оны 7 сарын 09
Туркын эрх баригчид өчигдөр Истанбул дахь Гези үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дахин нээжээ. Өнгөрсөн сарын бослогоос хойш анх удаа цэцэрлэгт хүрээлэнг нээсний дараа тун удалгүй хаасан байна. Мөн цагдаа нарт жагсагчдыг тараах үүрэг өгчээ.
-
2013 оны 7 сарын 09
Бразиль улс нийгмийн өргөн хүрээний шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн үйлчилгээ муу газруудад 10 мянган эмч хөлслөн ажиллуулахаар болжээ. Ирэх есдүгээр сараас эхлэх эрүүл мэндийн ажилчдын томилгоонд гадаадын эмч, сувилагчдаас эхлээд дадлагын болон дөнгөж төгссөн оюутнууд ч багтах аж.
-
2013 оны 7 сарын 09
Дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээний нэг, саяхан Улаанбаатарт салбараа нээсэн “KFC”-ийн толгой компани шүүхэд гомдол мэдүүлэх болсон тухайгаа мэдээллээ. АНУ-ын Кентаки мужаас үйл ажиллагаа эхлүүлсэн “KFC”-ийн логог шарсан тахианы “Гитлер” дэлгүүрийн эзэд хууль бусаар ашигласан хэмээн үзэж байгаа аж.
-
2013 оны 7 сарын 09
Их Британийн баруун хэсгийн арал Уэльсийн далайн эргээс нэгэн сонин амьтан олджээ. “Tenby South Beach”-ийн эрэг дээр энэ сонин амьтан үхсэн байхыг Петер Байли гэх иргэн анх олж харсан байна.
-
2013 оны 7 сарын 09
Хоёр өдрийн хэлэлцээний дараа Хойд, Өмнөд Солонгос Кайсон үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох дөхөмтэй алхмуудыг хийжээ. Лхагва гаргаас эхлэн Өмнөд Солонгосын компаниудыг бүсэд нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Мөн тус улсын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн түүхий эдээ заавал Кайсон үйлдвэрлэлийн бүсээс бус гаднаас оруулахыг зөвшөөрчээ.
-
2013 оны 7 сарын 09
Нэгэн цагт Иракын хамгийн нөлөө бүхий хүн байсан Саддам Хусейны ах өчигдөр таалал төгсжээ. Садам Хусейны шоронд ял эдэлж байсан эцэг нэгтэй ах нь хорт хавдрын улмаас таалал төгслөө хэмээн Иракын Хууль зүйн яам мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 09
АНУ-ын Тагнуулын төв газрын нууц мэдээллийг илчилсэн Эдвард Сноуденд оронгох таатай боломжууд гарч ирсээр байна. Москва хотын Шерметовын онгоцны буудалд хоргодож буй түүнд Венесуэл улс орогнуулах санал тавьсан тухайгаа мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 09
Өчигдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш муж улсын Секундерабад хотод байрлах гурван давхар зочид буудал нурснаар есөн хүн амиа алджээ. Мөн 15 хүн бэртэж гэмтсэн байна.
-
2013 оны 7 сарын 09
Ойн хар шуурга Чантал Карибын тэнгисийн зүүн арлуудыг чиглэсэн талаар “CNN” мэдээллээ. Хүчтэй хар шуурганы тухай анхааруулгыг олон орнуудад өгчээ.
-
2013 оны 7 сарын 09
Өнгөрсөн бямба гарагт Канадын Куэбек хотод ачааны галт тэрэг дэлбэрснээр 13 хүн амиа алджээ. Мөн 37 хүн сураггүй болсон хэмээн Канадын цагдаагийн газар өчигдөр мэдээллээ. Ням гаргийн байдлаар таван хүн амиа алдаж, 40 хүн сураггүй байна хэмээн мэдээлж байсан юм.
-
2013 оны 7 сарын 09
Өнгөрсөн шөнө Египетийн Лалын ахан дүүс бүлэглэлийн 30 гаруй гишүүн алагдсан тулаар тус байгууллагын төлөөлөгч Маруд Али мэдэгдлээ.