-
2013 оны 7 сарын 02
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений мэдэгдэл үзэл бодлыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн Жулиан Ассанжийн “Wikileaks” сайт дээр гарчээ. Тэрээр тус сайтад улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгох хүсэлт тавьсан орнуудын нэрсийг зарласан байна.
-
2013 оны 7 сарын 02
Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Вашингтоныг Европын холбооны байруудыг тагнаж байсан тухай мэдээлэлд тайлбар хийхийг шаардлаа.
-
2013 оны 7 сарын 02
Өчигдөр Хонконгд арван мянга гаруй иргэн ширүүн бороог үл тоон жагсаал хийлээ. Тэд Засгийн газрыг ардчилсан шинэчлэл хийх амлалтдаа хүрэхийг шаардсан байна.
-
2013 оны 7 сарын 02
Өнгөрсөн баасан гарагт Туркын цэцэрлэгт нэгэн аймшигт хэрэг болжээ. Тус улсад амралтаараа очсон 17 настай Двэйн Уард гэх британи залуу одоо эмнэлэгт амь тэмцэн эмчлүүлж байна. Түүнийг бямба гаргийн өглөө 07:30 цагийн үед цэцэрлэгээс олоход хоолой, цавь, хөл, нуруундаа 17 удаа хутгалуулсан байжээ.
-
2013 оны 7 сарын 02
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден Ерөнхийлөгч Барак Обамаг орогнол хүсэх эрхийг нь боогдуулж байна хэмээн буруутгалаа.
-
2013 оны 7 сарын 02
Өчигдөр олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийлээ. ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Валкегийн мэдээлснээр ирэх онд Бразильд зохион байгуулагдах ДАШТ-ний тоглолтын тасалбар хийгээд бусад үзвэр үйлчилгээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хямд байх болно гэлээ.
-
2013 оны 7 сарын 02
Португалийн Сангийн сайд Витор Гаспар огцорсон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
-
2013 оны 7 сарын 02
Өчигдөр БНХАУ-ын эрх баригчид настай хүмүүсийн эрхийг хамгаалах тухай хууль баталсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Хуульд зааснаар өсөж том болсон хүүхдүүд нь эцэг эх дээрээ тогтмол хугацаанд зочилж байх ёстой гэжээ. Хэрвээ зөрчсөн тохиолдолд шоронд хорих, торгууль оногдуулах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан байна.
-
2013 оны 7 сарын 02
Өмнөд африкчууд домогт удирдагч Нельсон Манделагийн төрсөн өдөрт бэлдэж эхэлсэн тухай Ерөнхийлөгч Якоб Зума мэдээллээ. Нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж буй Нельсон Мандлеа энэ сарын 18-ны өдөр 95 насыг зооглох юм.
-
2013 оны 7 сарын 01
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны зарим газруудыг тагнах зорилгоор тусгай программ бүтээж ашиглаж байсан талаар Германы сэтгүүл “Der Spiegel” мэдээллээ. Энэхүү сэтгүүлд гарсан мэдээлэл олон улсын анхаарлын төв болоод байна.
-
2013 оны 7 сарын 01
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Африк дахь айлчлал үргэлжилж байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэр бүлийнхэнтэй уулзсан юм. 94 настай домогт удирдагчийн биеийн байдалд ихэд санаа зовж буй Б.Обама түүнийг 20 гаруй жилийн турш хорьж байсан шоронд зочилжээ. Нельсон Манделаг хорьж байсан шоронгийн зургууд ийнхүү Барак Обамагийн ачаар олон нийтэд хүрч байна.
-
2013 оны 7 сарын 01
БНХАУ-ын цэргүүд Бутаны газар нутагт дайран орсон талаар Энэтхэгийн “Times Now” сонин мэдээллээ. Сонины мэдээлснээр Энэтхэгийн Бутан дахь тагнуул Хятадын ардын чөлөөт армийн цэргүүд тус улсад нэвтэрсэн тухай мэдэгдсэн байна.
-
2013 оны 7 сарын 01
АНУ-ын Аризона мужийн төв хот Фениксийн баруун хойд хэсгийн нутагт гарсан хээрийн түймрийг халуун салхи өчигдөр улам асаасан байна. Түймэр ширүүссэний улмаас тэнд ажиллаж байсан 19 гал сөнөөгч амиа алджээ.
-
2013 оны 7 сарын 01
“Сяньхуа” агентлагийн мэдээлснээр босогчид хэт даварч байгаа тул Ерөнхийлөгч Ши Жинпинээр ахлуулсан хурлаар бослогыг хүчээр дарах санал гарсан гэжээ.
-
2013 оны 7 сарын 01
Нигерийн Ондо муж улсын баруун өмнөд хэсэгт орших Акуре хотын шоронгоос өчигдөр 175 хоригдол оргожээ. Буутай этгээдүүд шорон луу дайрсны улмаас энэхүү үйл явдал болсон байна.
-
2013 оны 7 сарын 01
Өвөр Монголын Ордос хотын нутгаар их хэмжээний ширүүн бороо орсны улмаас зарим мужууд үерт автаад байна. Мөн ойрын өдрүүдэд БНХАУ-д орсон ширүүн борооноор нийтдээ 14 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээлжээ.
-
2013 оны 7 сарын 01
Угандагийн нийслэл Кампала хотын захад шатахуун тээвэрлэж явсан цистерн дэлбэрснээр багадаа 29 хүн амиа алджээ.
-
2013 оны 7 сарын 01
Сенегалын цагдаа Чад улсын экс Ерөнхийлөгч Хиссен Хабрег баривчилсан тухай “BBC” мэдээллээ. Сүүлийн арваад жил Сенегалд амьдарсан Хиссен Хабрег ерөнхийлөгчөөр суусан найман жилийн хугацаандаа харгис бодлого явуулсан хэмээн интерполоор хайж байсан юм.
-
2013 оны 7 сарын 01
Пакистаны Куетта, Пешавар хотуудад дараалан халдлага гарснаар 45 хүн амиа алдаж, олон арван хүн шархджээ.
-
2013 оны 7 сарын 01
Өнгөрсөн амралтын өдөрт Калифорн мужийн Оранж дүүргийн шүүх экс нөхрийнхөө бэлэг эрхтэнг тасдсан 50 настай эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо. АНУ-ын Калифорн мужийн иргэн Катерин Киэуд оноосон ялыг долоон жилийн дараагаас хөнгөлөх боломжтой хэмээн шүүгчид дурдсан байна.