-
2013 оны 4 сарын 17
Өнгөрсөн ням гарагт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр долоон хүн амиа алдаж, 61 хүн гэмтэж бэртжээ.
-
2013 оны 4 сарын 17
Өчигдөр орон нутгийн цагаар 15:15 цагийн үед Ирантай хил залгах Пакистаны нутагт газар хөдөлснөөр 34 хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж бэртжээ.
-
2013 оны 4 сарын 17
Папуа Шинэ Гвинейн хойд хэсгээр хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” мэдээллээ. Тус нутгийн оршин суугчид хүчтэй цунами үүсч мэднэ хэмээн сэрэмжилж байна.
-
2013 оны 4 сарын 17
-
2013 оны 4 сарын 17
-
2013 оны 4 сарын 17
Энэ үйл явдалд харамсан Бостон хот гашуудал зарласан бол Цагаан ордон тугаа бөхийлгөөд байна.
-
2013 оны 4 сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гарагт Бостон хотноо болсон террорист халдлагын дараа ийнхүү мэдэгдэл хийлээ.
-
2013 оны 4 сарын 16
АНУ-ын “Sikorsky CH-53E Super Stallion” нисдэг тэрэг өнөөдөр Хойд болон Өмнөд Солонгосын хилийн дундах цэрэггүйжүүлсэн бүсэд осолджээ.
-
2013 оны 4 сарын 16
Дэлхийн дулаарлын нөлөө Антарктид тивийн мөсөн гол, даврхаргуудад асар хүчтэй нөлөөлж буй талаар Австрали, Британы судлаачид мэдээлжээ. Тэд Антарктид тивийн мөс 1000 жилд анх удаа асар хурдацтай хайлж байгааг тогтоосон байна.
-
2013 оны 4 сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нар ирэх сарын долооны өдөр Вашингтонд уулзахаар болжээ. Тэд Солонгосын хойгийн аюулгүй байдал болон эдийн засгийн асуудлаар ярилцана хэмээн Цагаан ордон мэдээллээ.
-
2013 оны 4 сарын 16
Энэтхэгийн эрх баригчид насанд хүрэгчдийн энтертайнмент компани “Playboy”-ийг Гоа муж улсад байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
-
2013 оны 4 сарын 16
Дэлхийн хамгийн үнэтэй гар утас 15 сая ам.доллар хэмээн “CNN” зарлажээ. Хар алмазан товчтой iPhone 5 гар утсыг 15 сая ам.долларын өртөгтэй хэмээн үзэж байна.
-
2013 оны 4 сарын 16
Сомалийн Могадишу хотын шүүхийн байр луу зэвсэглэсэн 10 этгээд дайран орж, халдлага үйлдсэнээр олон арван хүн амиа алджээ. Өнгөрсөн ням гарагт болсон эмгэнэлт явдлыг орон нутгийн эх сурвалж өчигдөр “CNN”-д мэдээлсэн байна.
-
2013 оны 4 сарын 16
АНУ-ын Бостон хотод марафоны тэмцээний үеэр хоёр удаагийн дэлбэрэлт болж гурван хүн амиа алдан, 100 гаруй хүн шархадсан. Мөн 134 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 42 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Цагдаагийнхан террорист халдлага байсан хэмээн мэдэгдэж байна. Халдлагын үеэр авсан аймшигт зургуудыг хүргэе.
-
2013 оны 4 сарын 16
Хятадад тархаад буй шинэ төрлийн шувууны ханиадыг судлах хорооны Хятадын эрдэмтэд вирус Зүүн Азиас нүүдэллэн ирсэн шувуудаас халдварласан хэмээн мэдэгдлээ.
-
2013 оны 4 сарын 16
Мөн ”H7N9” вирусээр өвчилсөн хүний тоо өнгөрсөн ням гаргийн байдлаар 60-д хүрсэн хэмээн ”Сянхуа”
-
2013 оны 4 сарын 16
Алтны ханш 1980 оноос хойш хамгийн ихээр уналаа хэмээн “Файнэншил таймс” сонин мэдээлжээ.
-
2013 оны 4 сарын 16
Өчигдөр Иракт олон дэлбэрэлт дараалан болсноор 42 хүн амиа алдаж, 257 хүн бэртсэн байна. Багдад, Анбар, Бабел, Киркук, Салахеддин, Дияала, Насрия гэсэн зургаан хотод халдлага болжээ.
-
2013 оны 4 сарын 16
АНУ-ын Массачуссетс мужийн Бостон хотод өчигдөр 27 мянган хүн оролцсон марафон гүйлтийн тэмцээн болж байх үеэр дараалсан хоёр дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж, 140 гаруй хүн шархаджээ. Нас барсан хүмүүсийн нэг нь найман настай хүү байсан бол шархадсан хүмүүсийн дотор гурван настай хүүхэд байгаа аж.
-
2013 оны 4 сарын 14
Перуд өчигдөр өглөө нийтийн тээврийн автобус усанд унаснаас 33 хүн амиа алджээ.