-
2013 оны 4 сарын 14
Өмнөд Солонгосын тагнуулын алба БНАСАУ ойрын үед пуужингаа хөөргөх гэж байгааг нотлосон баримтыг олсонгуй мэдээллээ. Энэхүү мэдээллийг сүүлийн хоёр өдөрт хийсэн тагнах ажиллагаанд үндэслэжээ.
-
2013 оны 4 сарын 14
“Хакерууд Андройд дэлгэц дээр онгоцны бүхээгний компьютерыг эвдэж, агаарын хөлгийг смартфон гар утсаар удирдаж мэдэх юм” гэж “Форбс” сэтгүүл Хьюго Тесогийн судалгааны дүнгээс иш татан мэдээлжээ.
-
2013 оны 4 сарын 14
Хятадын эрдэмтэд нэг га-аас 1,49 тонн цагаан будаа авах боломжтой цагаан будааны шинэ сортыг гаргажээ.
-
2013 оны 4 сарын 14
“H7N9” шувууны ханиадны тахлаас сэргийлэх штаб Бээжинд нээгдэв. Учир нь Бээжин хотод уг өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол анх удаагаа гарчээ.
-
2013 оны 4 сарын 12
Солонгосын хойгийн түгшүүрт байдал дээд цэгтээ хүрээд байгаа ч Хойд Солонгос улсы Өмнөд Солонгосоос тусламж авсан хэвээр байна.
-
2013 оны 4 сарын 12
Хятадын зүүн хэсэгт орших Зянсу мужийн засаг захиргааны төв Нанжин хотын захиргаанаас бүх тэжээмэл шувууг устгах захирамж өгчээ.
-
2013 оны 4 сарын 11
Хойд Солонгосын пуужингийн дайралтаас хамгаалж Япон өөрийн батлан хамгаалах хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулсан хэмээн тус улсын БХЯ-ны дэд тэргүүн Ицунори Онодера мэдэгдэв.
-
2013 оны 4 сарын 11
Өмнөд Солонгос цагдаагийн бие бүрэлдэхүүнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.
-
2013 оны 4 сарын 10
Ираны өмнөд хэсэг Бушерийн атомын цахилгаан станцаас холгүй газар хөдөлж 37 хүн амь алдан, 800 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
-
2013 оны 4 сарын 10
Вьетнамд таван настай хүүхэд шувууны ханиадны “H5N1” вирусээр өвчилж, өчигдөр амиа алджээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсад шувууны ханиад гарснаас хойш анх удаа халдварлагч амиа алдаж буй тохиолдол болж байна.
-
2013 оны 4 сарын 10
Өчигдөр Ираны өмнөд хэсгийн нутагт 6.3 баллын хүчтэй газар хөдөлж олон арван хүн амиа алджээ. Гамшигаар 32 хүн амиа алдаж, 850 гаруй хүн хүнд бэртсэн байна.
-
2013 оны 4 сарын 09
Дайн зарлана хэмээн сүрдүүлээд буй Хойд Солонгосыг энэ сарын 15-нд пуужингаа хөөргөх магадлалтай хэмээн үзэж байна. Эл өдөр тус улсын удирдагч Ким Сен Ирийн төрсөн өдөр тохиох юм. Тэгвэл мэргэжилтнүүд Хойд Солонгосын пуужингуудын тусгал хаана хүрэх магадлалтайг тооцоолон гаргасныг хүргэе.
-
2013 оны 4 сарын 09
НАСА жижиг гаригийг барихаар төлөвлөж байна. Мөн гаригийг амжилттай барьж чадвал сарны тойрог замд байршуулна гэлээ.
-
2013 оны 4 сарын 09
Британы хамгийн анхын эмэгтэй Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер 87 насандаа таалал төгслөө. Түүнийг таалал төгссөн талаар өчигдөр Британий Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Маргарет Тэтчер Лондон хотын ”Ритз” зочид буудалд таалал төгссөн байна. Хатагтай Тэтчер сүүлийн хэдэнд сард сэтгэцийн олдмол өвчинтэйгөө тэмцсээр нас барсныг албаны хүмүүс хэллээ.
-
2013 оны 4 сарын 09
Сингапурт түүхэнд гарч байгаагүй аюулт тахал заналхийлжээ. Сингапурын “Straits Times” сонины мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт тахлын вирусийн халдвараар 327 хүн өвчилжээ. Ойролцоогоор өдөрт 191 хүнд вирус халдварлаж байгааг холбогдох албаныхан тогтоосон байна.
-
2013 оны 4 сарын 09
Тэд АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүдийн нууц компаниудыг илчилсэн юм. Ер нь “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо” хаанахын, хэний, хэр их нууц хөрөнгийг илчилснийг хүргэе.
-
2013 оны 4 сарын 08
Хойд Солонгосын нутаг дэвсгэрт орших худалдааны чөлөөт бүс Кесонгкунгданд Өмнөдийн 514 иргэн ажиллаж байна.
-
2013 оны 4 сарын 08
Туркын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган энэ сарын 11-12-ны өдрүүдэд манай улсад айчлах гэж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзах юм.
-
2013 оны 4 сарын 08
УИХ-ын дэд дарга З.Энхболд “Азийн эдийн засгийн форум”-д оролцож байгаа. Тэрбээр Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзсан байна. Ши Жинпин өчигдөр УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа Хятад-Монголын харилцааг стратегийн үүднээс улам бататгана хэмээн амлаvgy ”Сяньхуа” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 4 сарын 08
АНУ Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас сэргийлж энэ долоо хоногт төлөвлөсөн пуужингийн туршилтаа хойшлуулжээ.