-
2013 оны 4 сарын 08
Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгосоос пуужин хөөргөх магадлалтай байгаа тул амдан тосч, устгах бэлтгэл хийж байна.
-
2013 оны 4 сарын 07
Нигери улсад зорчигчдын автобус шатахуун тээврийн машинтай мөргөлдсөнөөр 62 хүн амиа алдсан байна.
-
2013 оны 4 сарын 07
-
2013 оны 4 сарын 07
АНУ БНАСАУ-ын пуужинг ажиглаж сөнөөх системээ Гуам аралд байрлуулахаар болжээ. Дундын зайны тусгалтай пуужинг амдан сөнөөх армийн явуулын цогцолборыг ирэх долоо хоногт Гуам аралд байрлуулах аж.
-
2013 оны 4 сарын 07
Өнгөрсөн пүрэв гарагт “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо” оффшор буюу гадаадад компани байгуулж, түүнийхээ нэрээр нууц хадгаламжиндаа их хэмжээний мөнгө хадгалж буй баячуудын тухай мэдээлэл дэлгэсэн нь дэлхийн нийтийг цочроосон билээ.
-
2013 оны 4 сарын 07
Тэгвэл тус холбооноос зарим улсын Засгийн газар нууц материалаа өгөхийг хүсчээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоонд Герман, Грек, Солонгос, АНУ-ын Засгийн газар хүсэлт тавьсан боловч материалаа өгөхөөс татгалзсан байна.
-
2013 оны 4 сарын 05
Өчигдөр Энэтхэгийн Мумбай хотод долоон давхар барилга нурснаар 28 хүн амиа алдаж, 60-аад хүн бэртсэн байна.
-
2013 оны 4 сарын 05
Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид өчигдөр таван хүн зулын гол болжээ. Өөрийгөө шатаагсад бүгд балба хүн байсан байна. Тэд бие бие рүүгээ керосин цацсаны дараа гал тавьсан аж.
-
2013 оны 4 сарын 05
АНУ-ын ЭСЯ, Монголын Фулбрайтын хөтөлбөр болон Америкийн соёл мэдээллийн төвүүд хамтран сар бүрийн сүүлийн долоо хоногт АНУ-д их дээд сургууль төгсөгчдийг урин лекц явуулж байхаар болжээ.
-
2013 оны 4 сарын 05
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цалингийхаа таван хувийг улсын төсөвт шимтгэхээр шийдвэрлэжээ. Барак Обама жилд 400 мянган ам.долларын цалин авдаг байна.
-
2013 оны 4 сарын 05
Дунд тусгалын баллистик пуужинг Хойд Солонгос өчигдөр зүүн эрэгтээ байрлуулсан билээ. Пуужинг энэ сарын 15-нд хөөргөж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 4 сарын 04
Дунд тусгалын баллистик пуужинг Хойд Солонгос зүүн эрэгтээ байрлуулжээ. Пуужин байрлуулсан тухай Өмнөд Солонгосын болон АНУ-ын тагнуулын эх сурвалж мэдэгдсэн байна.
-
2013 оны 4 сарын 04
Японы судлаачид Орланд хотод болж өнгөрсөн Интернетийн бодит боломжууд бага хурал дээр үнэр дамжуулах дэлгэцийг дэлгэн харуулжээ. Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид ийм технологийг бүтээсэн байна.
-
2013 оны 4 сарын 04
Вьетнамын эрх баригчид тус улсад Хятад улсаас шувууны мах оруулахыг хориглож, хил дээр хорио цээрийн хяналтыг чангатгах арга хэмжээнүүдийг авчээ.
-
2013 оны 4 сарын 04
Хойт Солонгос АНУ-ыг сүрдүүлсэнтэй холбогдуулан Гуам арал дахь пуужингаас хамгаалах системээ сайжруулахаар болжээ.
-
2013 оны 4 сарын 03
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газарт хүргүүлсэн татварын бодлогынхоо талаар мэдээлэл өглөө. Тэрбээр баян компаниуд, их гарын баячуудаас авах татварын хэмжээг 75 хувь болтол нэмэхийг санаачилсан юм.
-
2013 оны 4 сарын 03
Израйлийн Батлан хамгаалах өчигдөр Газын зурваст агаарын дайралт хийсэн тухайгаа мэдээллээ. Тушаалыг тус улсын Агаарын хүчнийхэн биелүүлжээ. Өчигдөр өглөө Палестинаас Израйлийн өмнөд хэсгийн нутагт пуужин болон мина харвасан тул хариу барьсан хэмээн Батлан хамгаалах яам тайлбарлаж байна.
-
2013 оны 4 сарын 03
Өмнөд Солонгосын ажилчдыг Хойд Солонгосын нутагт орших үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэхийг хоригложээ. Өчигдөр өглөөнөөс хойш “Кайсон” үйлдвэрлэлийн бүсэд ажилчдыг оруулахгүй байна хэмээн БНСУ-ын Гаалийн албанаас мэдээллээ.
-
2013 оны 4 сарын 03
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хойд Солонгосын сүрдүүлгээс холбоотны улсуудаа хамгаалахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
-
2013 оны 4 сарын 03
БНХАУ ирэх 6-8 дугаар сард “Шэньчжоу 10” сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Харин хөөрөх багт сансрын эмэгтэй нисэгч багтсаныг хэвлэлүүд онцолжээ.