Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүүн хойд Азийн хотууд коронавирусний цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа

2020-12-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа.  

Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав. 

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Энэ удаагийн форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бол Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сео Жёонг Хюб, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотууд бид КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгараад байгаа билээ. Гэхдээ энэ хүнд үе удахгүй ард хоцорч, цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийн шинэ орчин биднийг хүлээж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давалгаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтойг дахин тодотгож байгааг хүлээн авна уу...” хэмээв. 

Мөн Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого ба хариу арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс нь 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс байсан. Гадаад улс дахь монгол иргэдээ татан авах болсонтой холбогдуулан зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд батлагдсан юм. Ковид-19 цар тахлын дотоодод батлагдсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон зарим аймгууд энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хөл хориог 2020 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчлэн сунгасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон шууд бус хавьтлыг хянах, улмаар Ковид-19 цар тахлын түргэвчилсэн болон нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах зэрэг нь агаарын замаар халдвар тархахыг хязгаарлах үр дүнтэй аргууд болсоор байна” гэлээ. 

Мөн коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм. 

Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков танилцуулав. Мөн Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлагаа танилцуулав. Түүнчлэн олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй танилцуулж, илтгэл тавьсан юм.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    4 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    50 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    1 цаг 36 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    2 цаг 0 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    2 цаг 25 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    2 цаг 46 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    3 цаг 4 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    3 цаг 13 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    3 цаг 22 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    3 цаг 30 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    3 цаг 32 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    4 цаг 9 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    4 цаг 21 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    4 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 36 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК