Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”

2021-9-13
0
ЖИРГЭХ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц  тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 8 км зам, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур зав, Алтанхүү баатар, хүч сорих мэргэн буудах тоглоом, хийн буудлага, теннис, биллиард, футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж байв.

Харин 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулж байв.

Мөн 1981-1983 онд улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машин, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг 124 мянган төгрөгийн үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцин, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 нийт 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж байжээ.

1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж, энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “ Түмэн эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авах үйлчлэх өрөө, дэлгүүр ,монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр, гоёл чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр байгуулж байсан түүхтэй.

Тэгвэл 2021 онд Хүүхдийн паркийг шинээр харах цаг тун удахгүй тохиох гэж байна. Тодруулбал, Хүүхдийн паркт 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болох “Digital Nation -2021” зохион байгуулагдах гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани хамтран Хүүхдийн паркт дижитал амьдралын хэв маягаар аялуулахаар бэлтгэлээ хангаад байгаа ажээ.

Тус арга хэмжээг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын санаачилгаар Монголын анхны барилга дээрх 3D зураглалт үзүүлбэрийг Улаанбаатар хотын төв талбай буюу “Төв Шуудан”-гийн барилга дээр иргэд, олон нийтэд 10 хоногийн туршид толилууллаа.

Мөн “Digital Nation-2021” арга хэмжээний нээлтийн үеэр Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр болох ажээ.

Монгол Улс нь 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний эхлэл болгож, “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар зэхэж байна.

Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах гэж байна. “e-Mongolia”  нь 2020 оны 10-р сарын 1-нд олон нийтэд анх танилцуулагдсан бөгөөд өдгөө 56 байгууллагын 540 үйлчилгээ нэгтгэгдэж, 1,9 сая хэрэглэгчтэй болоод байгаа ажээ. Тус систем нь шинэчлэгдсэнээр иргэд бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болох бөгөөд гар утасны аппликейшнээсээ бичиг баримтаа үзүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Мөн иргэд тус систем рүү хялбар нэвтрэх гаргалгааг хийж байгаа ажээ.

Энэ мэтчилэн олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байх “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр уламжлал ёсоор “Цахим Үндэстэн”  хэлэлцүүлэг, “Women in ICT” олон улсын болон дотоодын форум, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал зэрэг сэдэв дор салбарын цахим шилжилт хэлэлцүүлгүүд бүтэн гурван өдрийн туршид өрнөх юм.

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын томоохон арга хэмжээ “Digital Nation-2021”-т урьж байна.

“Digital Nation -2021” үндэсний арга хэмжээ 09-р сарын 17, 18, 19-нд Хүүхдийн парк дээр зохион байгуулагдана.  Тодруулбал, 2021 оны 09-р сарын 17-нд өглөөний 09.00 цагт “Digital Nation-2021” арга хэмжээ үүдээ нээх бөгөөд энэ өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг, тус салбарын B2B уулзалт, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болох аж. Харин албан ёсны нээлт 2021 оны 09-р сарын 17-ны 20.00 цагт болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    13 цаг 54 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    14 цаг 54 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    15 цаг 39 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    15 цаг 43 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    15 цаг 51 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    16 цаг 39 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    17 цаг 29 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    17 цаг 57 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    18 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    18 цаг 32 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    19 цаг 9 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    19 цаг 17 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    19 цаг 21 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    19 цаг 46 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    19 цаг 49 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    19 цаг 50 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    21 цаг 9 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    21 цаг 48 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 3 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    22 цаг 3 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК