Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Угаарын эрсдэлээс гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалъя

2021-9-14
0
ЖИРГЭХ

-Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрсдөө хариуцлагатай байя-

Улирал солигдох үед угаартах, угаартаж амиа алдах иргэдийн тоо нэмэгддэг. Нийслэлчүүд бид 2019 оны өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурсан. Цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг Засгийн газар, хотын удирдлагууд тавиад буй. Сайжруулсан шахмал түлш түлдэг болсноор иргэд угаартах нь нэмэгдсэн гэх ойлголт нийгэмд байдаг ч түүнээс өмнө нүүрс хэрэглэдэг байхад ч хүмүүс угаартаж нас бардаг байсан. Гэхдээ энэ нь хүмүүс угаартаж нас барах нь хэвийн үзэгдэл гээд байгаа зүйл биш. Гол нь иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга шалгадаг, зай нь дуусчихлаа гээд шиддэггүй байх ёстойг сануулж байгаа юм.

Үнэхээр сайжруулсан шахмал түлш түлснээс болж угаартдаг бол нийслэлчүүд бид тэр аяараа угаартах байлаа. Гэтэл тийм биш гэдгийг өнгөрсөн хоёр жилийн туршлага харуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна. Судалгаагаар айл өрхүүд  долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлаж гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил 708 мянган тонн болж нэмэгдсэн байна.  Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгон өсгөжээ.  Мөн иргэд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, яндан, зуухныхаа бэлэн байдлыг хангаснаар угаартсан дуудлагын тоо жил ирэх бүр буурч байгаа. Гэхдээ энэ нь санаа амарч болно гэсэн үг биш. Учир нь ойрын хэдэн өдрүүдэд цаг агаар хүйтэрснээр хэд хэдэн хүн угаартсан дуудлага бүртгэгдсэн.

Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд хоёр иргэн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Дуудлагын дагуу очиход өрхөө бүтээсэн байдалтай эхнэр, нөхөр хоёр нас барсан байжээ. Тэд 23 болон 25 настай, эхнэр нь жирэмсэн байсан гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан. Амьдралд хөл тавиад удаагүй, одоо л бүх зүйл нь эхлэх гэж байтал ийн зуурдаа амиа алдсан хосууд, тэдний ар гэрийн өмнөөс харамсаад баршгүй. Гэхдээ тэд өрхөө бүтээгээгүй байсан бол, угаар мэдрэгчээ ажиллуулсан бол гэх харуусал эрхгүй төрнө. Хэрэв тэгсэн бол тэд амиа алдахгүй, өнөөдөр бидэнтэй хамт байж, энхрий үр нь удахгүй хорвоод мэндэлж, хэлд, хөлд орохыг, сургуульд сурахыг, гэр бүлтэй болохыг ч харах байв.

Ер нь угаартах, угаартаж амиа алдсан тохиолдлын дийлэнх нь галлагаа хийснийхээ дараа өрхөө бүтээснээс үүдсэн байдаг. Төрийн байгууллагууд иргэдэд энэ чиглэлээр сэрэмжлүүлэх мэдээллийг үргэлж ярьж, хэлдэг ч түүнийг юман чинээ  тоодоггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Арга ядахдаа “Яндангаа хөөлье” гэж хүртэл арга хэмжээ зохион байгуулж байх вэ дээ. Гэтэл “Монголчууд хэзээнээсээ гал түлж ирсэн. Яндангаа хөөлөхөө хүнээр заалгав л гэж” хэмээн шүүмжилсэн. Гэхдээ энэ арга хэмжээний ачаар угаартах иргэдийн тоо буурсан. Иргэдийн мэдлэг, мэдээлэл ч нэмэгдсэн.

Одоо л гэхэд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас орон тооны бус 4500 ажилтанд сургалт хийж, гэр хорооллын айл бүрээр орж, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах, шаардлагатай зүйлсээр тусалж, дэмжих үүргийг өгөөд буй. Мэдээж төрийн байгууллагын энэ мэт оролцоо, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох нь чухал ч гэлээ иргэд маань өөрсдөө бас хариуцлагатай баймаар байна.

Хүйтэн байна гээд өрхөө бүтээдэггүй, хүний төлөө амьдарч байгаа мэт аяглахгүй, яндан, зуухныхаа бүрэн бүтэн байдлаа шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулж, дуугарлаа гээд төвөгшөөж, унтраадаггүй баймаар байна. Агаарын бохирдлыг бууруулахад, өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхад иргэн таны, миний оролцоо, хариуцлага чухал юм. Тэгэхээр бүгдээрээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг төрийн байгууллага, хариуцсан албан тушаалтан руу дайрдаггүй, өөрсдөө ч бас хариуцлагатай байя. Бид чинь 1.5 сая гаруй хүн амтай, их хотын иргэд шүү дээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    13 цаг 16 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    14 цаг 16 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    15 цаг 1 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    15 цаг 5 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    15 цаг 14 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    16 цаг 1 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    16 цаг 52 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    17 цаг 20 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    17 цаг 45 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    17 цаг 55 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    18 цаг 32 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    18 цаг 40 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    18 цаг 44 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    19 цаг 9 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    19 цаг 11 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    19 цаг 13 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    20 цаг 31 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    21 цаг 11 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    21 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК