Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буйдангаас унасан хүүхдийн тархи 70 хувь үхэжжээ

2021-9-17
0
ЖИРГЭХ

Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна. Ингээд бид хүү юунаас болж өнөөдөр ийм байдалд орсон, цаашид хүүд ямар эмчилгээ шаардлагатай байгаа талаар түүний аав Б.Баяртүшигтэй ярилцлаа.


-Таны бага хүү 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс унаж, өнөөдөр сэхээнд байна. Тухайн өдөр гэртээ хэнтэй хамт байсан бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт гэртээ байсан. Тухайн процесс болох үед ээж нь гал тогооны өрөөнд хоол хийж байхад, бага хүү маань буйдангаас унаж дээшээ харсан байдалтай уйлаад хэвтэж байсан гэсэн. Эхнэр маань хүүг тэвэрч, миний хүү тайвшраад унтаад өгсөн гэсэн. Тэгээд 30 орчим минут унтаад сэрэхдээ, маш хүчтэй орилж уйлаад бөөлжсөн гэсэн. Эхнэр надруу болсон зүйлийг хэлж залгасан. Би тэр дор нь гэр рүүгээ явж очтол, ирэх хооронд дахиад бөөлжиж, хүү маань толгойгоо хойш савж уйлсан байдалтай байсан. Тэгээд бид гурав ахынхаа хамт эмнэлэг явахаар болж, энэ ташрамд түргэн дуудсан. Гэрээс гараад явж байхад өөдөөс түргэн ирж, үзүүлсэн. Гэтэл хүүг минь зүгээр толгой нь хөдөлсөн байна бариач ороод бариулчих гэсэн. Бөөлжөөд байгаа бол, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг орж тариа хийлгэчих гэсэн. Би тэр түргэний эмчээс “миний хүү өмнө нь хэзээ ч ингэж савж уйлж байгаагүй, энэ нэг л биш болчихлоо, та гэмтэл рүү хүргээд өгөөч” гэж гуйхад өөр хүнд өвчтөн зөндөө байгаа, тэгэх боломжгүй гээд хаяад явсан.
Тэгээд ах эхнэр бид гурав хүүгээ аваад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон. Дүүргийн эмч нар хүүг минь хурдан оношилж, хүүгийн биеийн байдал маш хүнд байна, яаралтай ГССҮТ рүү яв гэсэн. Очоод томографикийн зураг авахуулах учир цаг алдахгүйн тулд энд авахуулаад яв гэж зөвлөсөн. Баянзүрх дүүргийн эмнэлгээс унаа гаргаж өгнө гэсэн учраас ариутгал хийж дуустал хүлээсэн. Ингээд бид ГССҮТ-д 16 цагийн орчим очиход Баянзүрхийн эмчийн хэлсэнчлэн хүнд байна, яаралтай хагалгаа хийнэ гэсэн. Энэ хугацаанд томографикийн хариу гарч зургаар ирсэн. Ингээд миний хүү хагалгаанд орж гарч ирсэн. Гэмтлийн эмч нар хугацаа алдсан байна.

Хүүд тархины артерийн судсыг залгах, тархины гавлын яс заадсаараа цуурснаас болж маш их цус алдаж, тархи дарсан байсанд мэс засал хийсэн гэсэн. Ингэсэн ч миний хүүгийн зүүн тархи үхэжсэн байна гэсэн.
Ер нь 3-5 минут л цус алдахад хүний тархи ажиллагаагүй болж үхжиж эхэлдэг юм байна лээ. Тэгээд хугацаа алдсанаас болж, хүүгийн минь зүүн тархи ажиллагаагүй болж, одоо тэр нь баруун, урд хэсэгтэй нөлөөлж, одоогоор тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай байна.

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Миний хүүгийн биеийн ухаан орсон ч, өөрийн ухаан ороогүй байгаа. Яг л ургамал шиг дээшээ харж нүдээ нээгээд, гуурсаар хоол идээд л. Биеийн байдал нь хүнд, өвдөлт ихтэй байгаа учраас яргалж дуугараад байгаа. Ер нь бол өдрөөс өдөрт биеийн байдал нь сульдаж байгаа. Бидэнд маш богинохон хугацаа үлдсэн. Тиймээс яаралтай гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

-Монголд хийгдэх эмчилгээ нь дууссан гэсэн. Гадагшаа явсан ч, сэргэх боломж хэр байгаа вэ?

-Монголын эмч нар маань бүх эмчилгээг хийсэн. Одоо хүү минь ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь гайгүй болж байгаад л эргээд сэхээнд ороод байгаа. Хүү минь нүдээ нээхээс өөр үйлдэл үзүүлж чадахгүй байгаа. Бид нар маш яаралтай өндөр тоног төхөөрөмжтэй улсад нөхөн сэргээх эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Хагалгааны дараа эмч нарын хэлсэнчлэн Солонгосын Улсан эмнэлэг, Турк улсын эмнэлгүүд рүү материалаа явуулсан. Солонгосын Улсан сургуулийн эмнэлгээс хариу ирсэн. Эмчилж болно, ирээд тусгаарлалтад байна. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээг ирсэн өдрөөс нь эхлүүлнэ гэж хэлсэн. Солонгос улс руу яввал хүүгийн минь тархи сэргэж магадгүй гэж бодоод эцсээ хүртэл явж байна. Солонгос улс руу явах зардал, тусгаарлагдах зардал, эмчилгээний гээд ойролцоогоор 800-900 сая төгрөг хэрэгтэй болсон.  

Ямар ч эцэг эх хүүхдээ зүгээр харж суугаад үхэхийг нь хархыг хүсэхгүй байх. Би бүх л боломжоо дайчилна. Хэрвээ мөнгөний төлөө хүний хөл үнсэхээр бол би хүүгийнхээ төлөө хийхэд бэлэн.

Уулзаж тусламж хүсэх хүн маш их байгаа. Хандивын аянг манай найзууд хоёр хоногийн өмнө эхлүүлээд явж байгаа. Одоогоор 20 гаруй сая төгрөг цугласан.

Миний эхнэр хүүг асарч үргэлж дэргэд нь байгаа. Харин би гадуур ажлуудаа амжуулахаас гадна гэрт байгаа хоёр хүүхдэдээ царайгаа харуулчхаад, эмнэлгийн гадаа ирж хонож байгаа. Үндсэндээ эх нялхас, гэмтлийн эмнэлгийн хооронд явж 65 хоног машиндаа хонож байна. Миний найзууд хүүгийн минь бүх эмчилгээ, гадагшаа явах, хандивын аянг зохион байгуулж байгаа.

-Хүүхдүүд нь дүүгээ санаж байна уу. Үндсэндээ хоёр сар гаруй эмнэлгээр явж уулзаагүй байгаа юм байна шүү дээ?

-Миний хүү өчигдөр ааваасаа дүү хэзээ ирэх юм. Миний дүү зүгээр үү гэж асууж байна лээ. Тавхан настай л даа. Гэхдээ мэдээд байх шиг байгаа юм. Би хүүхдүүддээ дүү нь эмнэлэгт хэвтсэн гэдгээс өөр зүйл хэлээгүй. Ээж нь дүүтэй нь хамт эмнэлэгт байгаа учраас хоёр хүүхэдтэйгээ аав нь л хааяа очиж уулзаж байгаа. Ямар ч байсан хүүхдүүддээ дүүг нь эрүүл саруул аваад очихыг л хүсч байна.

-Бага насны хүүхдэд байнгын асаргаа шаардлагатайг эндээс харж болохоор байна л даа. Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Хүүхдийг унаж, доргилт авсан тохиолдолд бариачид хандахаас илүү мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг зүгээр нэг юм мөргөлөө, бүдэрч уналаа, ойчлоо гэж бодож болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Хүүхдийг нас биед хүрэх хүртэл нь битгий анхаарал сэрэмж алдаарай гэж хэлмээр байна. Хүүхэд яаж ч бэртэж болдог юм байна. 30 см-ийн өндөртэй буйдангаас дагзаараа савж унаад ингэж бэртсэн гэхэд хүмүүс итгэхгүй л байх л даа. Тэгэхдээ надад ийм зүйл тохиолдчихоод байна. Тиймээс та бүхэн надад тохиолдсон энэ том зовлонгоос үлгэр жишээ авч, хүүхдэдээ анхаарал хандуулаарай.

May be an image of 1 person and text

Хэрвээ та Б.Мөнхбаяр хүүд туслахыг хүсвэл: 9904-4415 болон Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал хайрлая фэйсбүүк пэйжид хандана уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    12 цаг 27 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    13 цаг 27 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    14 цаг 12 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    14 цаг 16 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    14 цаг 24 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    15 цаг 12 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    16 цаг 2 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    16 цаг 30 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    16 цаг 56 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    17 цаг 5 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    17 цаг 42 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    17 цаг 50 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    17 цаг 54 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    18 цаг 19 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    18 цаг 22 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    18 цаг 23 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    19 цаг 42 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    20 цаг 21 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    20 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    20 цаг 36 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК