Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Чинсанаа: Түймрийн аюул тухайн орчиндоо бус хэдэн зуун км-ийн цаана ч хор нөлөөтэй

2021-9-17
0
ЖИРГЭХ

Түймэрт өртсөн ой нөхөн сэргэхэд багадаа хагас жаран жил шаарддаг. Харин түймэр хүний үйлдлээс 100 хувьд шалтгаалдаг. Намрын эд хуурайшилтын үе эхэлж байна. Энэ үед ойн түймэр ихсэх эрсдэлтэй байдаг тул иргэдэд ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “АЛДВАЛ ГАЛДАНА” аяныг нийслэлийн хэмжээнд эхлүүлжээ. Уг аян болон ой модоо авран хамгаалах талаар Нийслэлийн Байгаль орчны газрын газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.  


Түймэр гэж  юу? Байгалийн өөрчлөлтөөс өөрөө бий болдог уу? Эсвэл гадны хүчин зүйл, хүмүүсийн нөлөөгөөр бий болдог уу? 

Байгальд гал гарахад дөрөв дэх хүчин зүйл буюу салхи эсвэл шатах материал нь ихэссэний улмаас ойн түймэр, хээр газарт хээрийн түймэр гардаг.  Шатах материал гэдэг нь намрын улиралд бол модны навчис юм. Намар навч, шилмүүлс шарлаж газарт унадаг. Энэ нь байгальд шууд шатах материал болдог бөгөөд цаасаар гал өрдөж асаадагтай адил оч дөл бий болсноор маш амархан шатдаг. Салхи, навч их байх тусам түймэр ихээр гардаг.

Түймрийг хууль ёсны хэллэгээр гэр ахуй, байшин барилгад гарч байгааг объектын түймэр ба ой хээрийн түймэр гэж ангилдаг. Эдгээр түймэр нь бараг 100 хувь хүний үйлдлээс болж гардаг гэж хэлж болно. 

Байгальд аялаж явахдаа гал гаргах, шатаах эрсдэлтэй хог хаягдал, шил зэргийг хүмүүс хаяад явдаг. Гэтэл шилэнд хээр газар нарны тусгалаар шаталтын халуун үүссэнээр түймэр гарч байна.

Байгальд хаягдсан хог хаягдлаас гадна өөр ямар шалтгаанаар ойн түймэр гарч байна вэ? 

Хүний оролцоогүйгээр түймэр гардаг ганц шалтгаан нь аянга цахилгаан буух. Бусад бүх шалтгаан нь хүний оролцоотойгоор гардаг. Гал гаргах гэдэг нь өөрөө хүний хэрэгцээ.  Аялаж зугаалахдаа хоол цай хийх, дулаацах хэрэгцээгээ хангахын тулд гал асаадаг. Гол нь эрсдэлийг тооцоолдоггүй. Мэдээж хэн ч түймэр тавина гэж бодож асаахгүй. Гэвч анхаарал болгоомжгүйн улмаас өөрсдөө ч унтрааж зогсоохооргүй түймэр гарган алддаг.

Байгаа газартаа, цаашлаад ойд түймэр гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Ян үүнийг иргэдэг таниулах зорилготой аян эхэлж байна. Ямар үйл ажиллагаанууд зохиогдох вэ?

Ойн тухай хуулинд хавар 03 сарын 20-оос 06 сарын 10 хүртэл, намар 09 сарын 20–оос 11 сарын 10 хүртэл хуурайшилт үүсдэг гэдгийг нарийн зааж өгсөн. Энэ үед байгаль шатахад бэлэн байдаг. Тиймээс намрын ид хуурайшилтын үед түймэр гарахаас урьдчилан  сэргийлэх чиглэлээр  “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй аяныг нийслэлээс зохион байгуулж байна. Гал алдах л юм бол түймэр болно гэдэг ойлголтыг иргэдэд зөвөөр таниулах, гал түймэр, ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.  Энэ төрлийн томоохон хэмжээний аян нийслэлд анх удаа зохион байгуулагдаж байна. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан ойн түймрүүдийг бид нүдээр харсан. Австрали, Сибирт гарсан олон улсыг дамнаж байгаа түймрүүд бидэнд өнөөдөр ч нүүрлэх боломж нөхцөлийг байгаль бүрдүүлчихсэн байгаа. Тиймээс санамсар болгоомжгүйгээс түймэр гаргачихвий гэдэг талаас нь анхааруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор аян эхлүүлээд байна. 

Түймэр гэдэг надаас, таниас хол зүйл биш юм. Түймрийн дараах хор хохирол нь хэмжээлшгүй их. Хүний амь эрсдэх, амьтад амьдрах орчингүй болох, байгаль эх сүйдэх гэх мэт маш их хохиролтой. 

Уг аяныг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байна.   

Түймэр биднийг тойрч биш дайрч гардаг гэдгийг өнгөрсөн сард Сибирт гарсан түймрийн утаа монголд орж ирэхэд иргэд маш тодоор мэдэрсэн. Манай улсад ойн түймрийн тархалт ер нь хэр хэмжээнд байна вэ? 

Түймэр дэгдсэн орчиндоо л аюултай биш юм. Түймэрийн хор хөнөөл маш хол тархдаг. Өнөөдөр миний хажууд түймэр гараагүй ч 100 км-ийн цаана гарсан түймрийн утаа, угаар нь бидэнд нөлөөлнө. Тиймээс би хол байгаа гэсэн хандлагаар хандах ёсгүй. Хүн бүр үйлдлээ хянаж, галтай маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

Нийслэлд сүүлийн жилүүдэд түймэр маш их гарсан. Учир нь иргэд өнжмөл өвс буюу шар өвсөө шатаахаар дараа хавар нь гоё ногоон өвс ургана гэж бодоод хадахгүйгээр шатаачихдаг. Уржнан гэхэд хойд зуслангийн амуудад уг шалтгааны улмаас олон байшин шатаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон.  Өөр нэг жишээ нь гагнуур хийж байгаад жижигхэн оч үсэрч гал түймэр болж дэгдэн хэд хэдэн айлын байшин шатаж бусдад хохирол учруулсан тохиолдол ч бий. Нийслэлийн хэмжээнд 2020 онд гэхэд шар өвсөө шатаасны улмаас 275 удаагийн түймэр бүртгэгдсэн бөгөөд 59.7 га талбай шатсан. 

Өнжмөл өвс шатаах нь хашаан дотроосоо гарахгүй гэж боддог нь буруу юм.  Хөвд, хөрсөн доогуураа нөлөөлөөд түймэр гарах эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Шар өвс шатаахаар үнэхээр дараа жил нь сайхан ногоорч ургадаг гэсэн зүйл байна уу. Яагаад ийм яриа, үйлдэл ихээр гарч байна вэ. Та мэргэжлийн хүний хувьд тодорхой мэдээлэл өгөөч? 

Хөрсөн дээр ургаж буй ургамлын төрөл зүйл бүхэн үрээ хаяад хавар нь шинэ ногоо ургадаг. Жил бүр дарааллан гардаг ургамлууд нь олон наст ургамал. Түймэр гарснаар энэхүү олон төрөл зүйлүүд устаж байгаа хэрэг. Ногоон масс байгаа тохиолдолд бидний нүдэнд харагдахгүй жижиг бичил биетүүд, амьтад, шимэгчид тэнд байдаг. Эдгээр бичил амьтдын төрөл зүйл мөн устаж байна гэсэн үг. Төрөл зүйл байхгүй болсноор байгальд ямар ч эерэг зүйл авчрахгүй. Экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл үүсдэг. Байгальд үүрэггүй амьтан, ургамал ногоо гэж байхгүй. Тиймээс өнжмөл өвсөө шатаахгүй байхыг иргэдэд уриалмаар байна.

Түймэр гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай зүйлс нь юу вэ? 

  • Шатах материалаас хол гал асаах,
  • Намрын хуурайшилтай үед зугаалгаар явахдаа хог хаяхгүй байх,
  • Аль болох гал оч гаргахгүйг хичээх,
  • Тэр чигтээ шарласан хээр тал газарт явахдаа зайлшгүй гал гаргах шаардлагатай болбол жижиг хүрз, гар доорх  материалаар  тухайн орчны өвсийг тойруулж авч шороон зурвас гаргах, тогоолох байдлаар гал түлэх,
  • Гал асаасан бол өөрийн хэрэгцээг хангаад бүрэн гүйцэд унтраах хэрэгтэй.

 Бүрэн гүйцэд унтраасан эсэхийг хэрхэн нягтлах вэ. Унтраагаад явсан ч түймэр гарчихсан тохиолдол байдаг? 

Усаар тойруулж манаад, маш сайн нягтлах хэрэгтэй. Ой хээрийн түймэр гарахад зүгээр ус асгаад унтарчихдаггүй.  Ус асгаж хөрстэй нь зуурж унтраадаг. Ямар нэг байдлаар хөвдөн доор нь цог байдаг учраас түймэр зогсдоггүй. Тиймээс галаа ус, хөрстэй нь хольж зуурч шаварлаг байдалд оруулж унтаарсан тохиолдолд бүрэн унтарсан гэж ойлгох хэрэгтэй.

Ойн түймэр гарснаар ямар хор хохиролтой юм бэ. Ой модоо хамгаалахад иргэдийн ухамсар маш чухал байх?

Тэгэлгүй яахав. Бидний хэрэгжүүлж байгаа аяны гол зорилго нь иргэдийг байгаль, ой модоо хамгаалах ухамсартай байхыг л уриалж буй. Ой мод бол хүчилтөрөгч үйлдвэрлэгч гэдгийг бүгд мэднэ. Ялангуяа коронавирусын цар тахал гарснаас хойш иргэд цэвэр агаар амьсгалах гэж ой модонд их гарах болсон. Ингэхдээ хоол хүнс бэлтгэх, гал асаах байдлаар түймэр гарах эрсдэлийг бий болгоод байна.

Ойн түймэр гарахад түүний цаана маш олон төрлийн амьтад, шавж, бичил биетүүд үгүй болдог. Амьтан бүхэн өөрийн гэсэн бэлчээрлэх талбай, газар нутагтай. Тэнд нь экосистемийн бүрдэл бий болдог.  Энэхүү орчинг гагцхүү ой мод л бүрдүүлдэг.  

Тиймээс ой модонд түймрийн эрсдэл гаргавал эдгээр амьтад нутагших, амьдрах орчингүй болно. Ялангуяа амьтдын үржилд орж үр төлөө үлдээх хугацаа нь ихэнхдээ хавар, намрын улиралд таардаг.  Яг энэ хугацаанд түймэр гарах эрсдэлтэй, хуурайшилтай үед иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс болж түймэр гарвал нялх, бага зулзаганууд хамгийн их өртдөг.  Энэ бүх эрсдэлийг иргэд маань олж хараасай. Зөвхөн хүн зугаалж хүчилтөрөгчөө хангах гэж ой мод байдаггүй. Тэнд маш олон амьтдын орон гэр байдаг гэдгийг ухамсарлан ойлгох хэрэгтэй юм.

Ойн түймэр гарсан бол тэр ой хэдий хугацааны дараа нөхөн сэргэдэг вэ? 

Ойг үгүй хийдэг хоёр л том хүчин зүйл байдаг. Нэг нь хортон шавж буюу хөнөөлт шавж ойг үгэртэл нь иддэг. Нөгөөх нь түймэр. 

Ой хээрийн түймэрт өртсөн талбай эргэн сэргэхэд хагас жаран шаардлагатай. Энгийнээр тайлбарлахад өнөөдөр байгаа моднууд 100, 200 жилийн настай. Эдгээр мод шатвал яг л ийм хэмжээний хугацаа өнгөрч байж нөхөн сэргэлт авна. 

Нийслэл харьцангуй залуу ойтой бүс нутаг. Харин бусад орон нутагт байгаа ой мод олон зуун жилийн настай. Хөдөө орон нутгийн тэр урт настай ой мод шатвал маш олон зуун жилийн дараа л бид ойтой болно гэсэн үг.

Нийслэлийн байгаль хамгаалал, байгаль орчны чиглэлээр ажилладаг газрууд ойг хамгаалахад ямар арга хэмжээ авдаг вэ? 

Ойн сан бүхий талбайд хортон шавжийн тархалтын судалгааг жил бүр хийдэг.  Гэхдээ хортон шавжууд тодорхой хэмжээгээр байх ёстой л доо. Нүүдлийн чанартайгаар голомтлох буюу тархалт нь ихсэх тохиолдол бий. Тухайлбал, Сибирийн ой шатахад манай улс руу орж ирэх магадлал маш өндөр. Тэгэхээр тухайн талбай, ойн санд ямар төрлийн хортон шавж, хэр хэмжээтэй байгааг судалж, тархалт ихтэй үед тэмцлийн ажлыг хийдэг. 

Ой эргэн сэргэхэд урт хугацаа шаардлагатай аж. Энэ хугацаанд тухайн газрын уур амьсгалд ямар өөрчлөлт орох бол? 

Шууд утгаараа ЦӨЛЖИЛТ явагддаг. Түймэр гарснаар биологийн олон янз байдал нь устаж үгүй болоод, амьтад нь явчихаар ямар хэмжээний дүр зураг харагдах бол. Бид шатсан ой талбайг зурагнаар харахад ч хэцүү байдаг шүү дээ. Тиймээс ногоон масс байхгүй болох нь маш хор хөнөөлтэй. Монгол орон цөлжилтөнд маш их өртөж байгааг олон судалгаа харуулж байна. 

Цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ нь мод тарих. Нийслэлийн газар нутгийн хэчнээн хувь нь ой модтой, хэчнээн нь цөлжилтөд өртөөд байна вэ? 

Нийслэлийн 116 мянган га талбайг ойн сан бүхий талбай эзэлдэг. Баруун урд хэсгээр цөлжилтөнд өртөж байгаа гэж үздэг. Байршлаар нь заавал ХУД-ийн 14-р хороо Өлзийт хороолол байна. Энд улсаас цөлжилтийн эсрэг “Ногоон хэрэм” хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр 10-20 га талбайг ойжуулж байна.

Иргэд мод таръя гэдэг. Гэхдээ хавар намартаа тариад орхих биш. Модоо услаад, эргэж тойрч ногоон масс бий болгох нь чухал. Ногоон масс бий болсноор агаарын чийгшил нэмэгдэн, эрүүл мэндэд  сайнаар нөлөөлж, амьсгалах, амьдрах  таатай орчин бий болох юм. Таатай орчинд ан амьтад шувууд ирж нутагладаг.  Энэ л ой модоо хамгаалах, ногоон масс бий болгохын ач холбогдол юм шүү дээ. 

“АЛДВАЛ ГАЛДАНА” аяны хүрээнд иргэддээ мод таръя, байгальд явахдаа байгалиа дээдэлж буйгаа үйлдлээрээ үзүүлээрэй. Амьтдыг дайж үргээлгүй, сэрэмжтэй аялж зугаалаарай. Яг одоо намрын хуурайшилттай цагт ойд явахдаа түймэр гаргахгүйн тулд эрсдэлийг тооцоолж, аль болох гал асаахгүй байж, маш болгоомжтой аялаарай гэж уриалъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    12 цаг 27 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    13 цаг 27 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    14 цаг 12 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    14 цаг 16 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    14 цаг 24 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    15 цаг 12 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    16 цаг 2 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    16 цаг 30 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    16 цаг 56 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    17 цаг 5 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    17 цаг 42 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    17 цаг 50 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    17 цаг 54 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    18 цаг 19 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    18 цаг 22 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    18 цаг 23 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    19 цаг 42 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    20 цаг 21 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    20 цаг 36 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    20 цаг 36 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК