Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Эрдэнэ: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хэрэгжилт энэ онд дуусна

2021-9-22
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж байна. Энэ хууль нь  нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчнаар болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгосон хууль юм.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хэчнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байна вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулан ажиллаж байна. 2021 оны 09 дүгээр сарын байдлаар энэ хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа аваад байна.

-Тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, малчин гэж жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ гэж заасан. Малчдын хувьд малын тооллогын бүртгэл буюу А дансаараа нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нэлээд лавлагаа мэдээлэл шаардлагатай юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Хуулийн дагуу иргэнийг малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагаа мэдээллийг ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай солилцон хамтран ажиллаж байна. Тухайлбал, Татварын ерөнхий газартай гэрээ байгуулан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийг цахимаар солилцож байна. Ингэснээр тухайн иргэн хувь хүний орлогын албан татвар төлсөн мэдээллээ Нийгмийн даатгалын хэлтэст очиж шүүлгүүлснээр уг хуульд хамрагдах эрх үүссэн эсэхээ шалгуулах боломжтой юм.

-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч болох юм. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ?

-Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу бидний хэлж заншсанаар малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’Орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойших хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна.

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?

Энэхүү хуулиар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Сард нөхөн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгийн 10 хувь буюу 42 000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэн 1 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх бол 504 000 төгрөг төлнө гэж ойлгоно.   

-Ер нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар ач холбогдолтой вэ, ямар боломж бүрдэх вэ?

-Уг хуульд хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Тодруулбал, өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой. 2021 оны 8 дугаар сарын байдлаар 20.6 мянган малчин дээрх нөхцөлөөр өндөр  насны тэтгэвэр тогтоолгоод байна.

-Тэгвэл энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ, нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу хүсэлтээ өгч шимтгэлээ нөхөн төлсөн нийт 11.4 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас дээрх 3 төрлийн тэтгэвэр тогтоолгон авч байна. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар шимтгэлээ нөхөн төлж байна, нэг иргэн дунджаар 47 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд  1 974.0 мянган төгрөг төлсөн байна.

-Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл 3 сар үлдсэн байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хуулийн хүчинтэй хугацаанд амжиж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авч, нөхөн төлж болох хугацаагаа тодруулан, шимтгэлээ төлөх, нөхөн төлсөн хугацаагаа баталгаажуулах боломж байгааг зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    11 цаг 44 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    12 цаг 44 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    13 цаг 30 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    13 цаг 33 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    13 цаг 42 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    14 цаг 29 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    15 цаг 20 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    15 цаг 48 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    16 цаг 13 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    16 цаг 23 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    17 цаг 0 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    17 цаг 8 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    17 цаг 12 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    17 цаг 37 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    17 цаг 40 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    17 цаг 41 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    19 цаг 0 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    19 цаг 39 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    19 цаг 54 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    19 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК