Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгох бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүнг танилцуулав

2021-10-15
0
ЖИРГЭХ

Төрийн аудитын байгууллага төрийн аудитын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах стратеги, Харилцагч талуудын оролцооны стратегийн хүрээнд аудитын тайлагналын дараах үе шатны хүрээнд зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон аудитын төлөвлөлтийн үе шатанд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

Энэ хүрээнд аудитын зөвлөмжийн биелэлтийн мөрөөр иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, хэлэлцүүлэг, уулзалтуудыг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Тухайлбал, Үндэсний аудитын газар “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр дүн” болон “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар тус тус хийж, аудитын үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлсэн.

“Бүх нийтийн боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Боловсролын санхүүжилт: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, энэ үеэр Төрийн аудитын байгууллагаас боловсролын салбарт хийсэн аудитын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон хэлэлцүүлэг явууллаа.

Үндэсний аудитын газрын Аудитын Гуравдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Энхболд “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаас анхаарал татсан болон шийдлээ хүлээсэн асуудлуудыг голчлон танилцуулсан юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд боловсролын салбарын удирдлагууд төрийн аудитын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, идэвхтэй хамтран ажиллаж байгааг танилцуулгын эхэнд онцлоод талархал илэрхийллээ.

Боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, норм, норматив өнөөгийн шаардлагад нийцээгүй, зарим эрх зүйн зохицуулалт харилцан уялдаагүй байгааг дүгнэлтэд дурдав. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, “Боловсрол” үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд бүрэн тусгаж чадахгүй байна.

Боловсролын тухай хууль 2002 оноос хойш нийт 26 удаа, Бага, дунд боловсролын тухай хууль 13 удаа өөрчлөгдсөн зэргээр тодорхой хэмжээнд өөрчлөлт хийж байгаа ч бусад хуультай харилцан уялдуулах байдал хангалтгүй гэж үзэн анхаарал хандуулах зөвлөмжийг УИХ-д өгч ажилласан юм.

Мөн сургалтын чанарын хийдэг байгууллагуудын үнэлгээ зөрүүтэй хоорондын уялдаа холбоогүй, үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөр ойр ойрхон солигдож байгаа нь сургалтын чанарт нөлөөлөх суурь хүчин зүйл  болж байгаад анхаарч, сургалтын орчны эрүүл ахуй, аюулгүй орчин бүрэн хангагдаагүй, хамран сургалтын ялгаатай байдлыг засч залруулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яам, агентлагуудад зөвлөмж өгч ажилласан талаар тодорхой асуудлуудын хамт дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэхүү аудитын тайлантай нарийвчлан танилцаж, бодит жишээнүүд, нотлох баримтууд болоод судалгаа зэргийг дэлгэрүүлэн үзэхийг хүсвэл Төрийн аудитын байгууллагын цахим хуудас audit.mn – сайтаас үзэх боломжтой.

“Боловсролын санхүүжилт: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэгт оролцогчид ҮАГ-ын Аудитын Гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболдоос сонирхсон асуултуудаа хариулт сонслоо. “Иргэний нийгмийн байгууллагууд боловсролын төсөвт хэрхэн хяналт тавих боломжтой вэ. Аудитын байгууллага иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой юу?” гэсэн асуултад “Төрийн аудитын байгууллага иргэдийн оролцооны стратегийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Аудитын төлөвлөлтийн үе шатанд аудитын сэдэв сонгох, тухайн салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, хамтран ажиллаж байна.

Аудитын мөрөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын төрийн бус байгууллагууд хувьд Төрийн аудитын байгууллагаас Засгийн газар, УИХ, бусад байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлж ажиллахыг шаардах байдлаар хамтарч ажиллах бололцоотой. Жишээлбэл, бид Хүнсчдийн холбоо, их дээд сургуулиудын дэргэдэх судалгаа, шинжилгээний байгууллагуудыг оролцуулаад хамтран ажиллаж байгаа туршлага байна. Бүх салбарт ийм байдлаар хамтран ажиллах боломжтой” гэж хариуллаа.

“Ерөнхий боловсролын салбарын ямар зардлуудыг төсөвт нэмж оруулах шаардлагатай гэж үзсэн бэ?” гэсэн асуултад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр санхүүгийн аудит хийдэг учир ҮАГ-ын санхүүгийн аудиторууд, Шилэн дансны хэлтэстэй хамтарч ажиллах боломж нээлттэй.

Боловсролын салбарын төсвийн хувьд зөвхөн цалин, урсгал зардал дээр төлөвлөлт хийж байгаа явдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэтэл сургууль, анги танхимыг техник хэрэгсэл, сургалтын гарын авлага, заавар, хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллахгүй болохоор энэ бүгдийг багш нар хувиасаа цалингаасаа шийдээд явж байна” энэ төрлийн зардалд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа нь аудитаар тодорхойлогдсон хэмээн тайлбарласан юм.

Хэлэлцүүлэгт оролцсон Авлигатай тэмцэх газрын албан хаагчид төсвийн төлөвлөлтийн шатанд анхаарах асуудлын талаар тодорхой санал сонсохыг хүссэн бол үүнд ҮАГ-ын Аудитын 3 дугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсвийн төсөл хэлэлцэх үеэр хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож анхан шатнаас нь эхлээд анхаарч, дараа нь хяналтаа тавих зэргээр оролцоог хангах боломжтой” хэмээснээр хэлэлцүүлгийн асуулт хариулт өндөрлөв.

“Боловсролын санхүүжилт: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэгт оролцсон ҮАГ-ын төлөөлөгчдөд зохион байгуулагчдын зүгээс тусгайлан талархал илэрхийлээд “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг боловсролын салбарыг маш нарийн судалж, гүнд нь орж хийсэн, иргэний нийгмийн байгууллагуудад үр дүнгээ өгч байгааг онцлон тодотгож хэлсэн юм.

“Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл олон талаас нь нарийвчлан судалж улсын хэмжээнд хийсэн аудитын дүгнэлтийг үйл ажиллагаандаа ашиглаж, анхааралдаа авах асуудлыг шийдвэр гаргах төвшинд хүргэх зорилгоор хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулан ҮАГ-тай хамтран ажиллах асуудлаар саналаа илэрхийлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    8 цаг 13 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    9 цаг 13 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    9 цаг 58 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    10 цаг 2 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    10 цаг 10 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    10 цаг 58 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    11 цаг 48 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    12 цаг 16 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    12 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    12 цаг 52 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    13 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    13 цаг 36 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    13 цаг 41 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    14 цаг 6 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    14 цаг 8 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    14 цаг 9 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    15 цаг 28 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    16 цаг 8 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    16 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    16 цаг 22 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК