Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баясгалан: Монгол туургатны хэмжээнд өв соёлыг сурталчлах, тэднийг татан оруулах тал дээр анхаарна

2021-10-18
0
ЖИРГЭХ

“Бүрэн Монгол” сангийн ТУЗ-ын гишүүн С.Баясгалантай ярилцлаа.


-“Бүрэн Монгол” сангийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-“Бүрэн Монгол” сан энэ оны зургадугаар сард байгуулагдахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд Увс, Хэнтий аймагт цар тахлын хүнд цаг үед үед нэн шаардлагатай 25 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжуулалтын тоног төхөөрөмж, эд материал хандивласан.

-Танай сангийн үндсэн зорилго юу вэ?

-Гурван үндсэн зорилготой. Хүмүүсийн дунд нутаг ус, ажил мэргэжил, насны ялгаагаар талцах байдал гарах болжээ. Хэн нэгний үзэл бодлыг хүндэтгэхээ больсон байна. Энэ талцал, хуваагдлыг бууруулах тал дээр эерэг нөлөө үзүүлэхээр ажиллана.

-Сэтгэл эмзэглүүлсэн ямар асуудал нийгэмд байна?

-Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болох байсан боловч “No naadam” өрнөсөн. Үүний эсрэг “Yes naadam” хөдөлгөөн ч гарсан. Харамсалтай нь энэ асуудал манай улсад өмнө нь байгаагүйгээр талцах үзэгдэл гарсан. Залуучууд маань өв соёлоо ойлгохгүй, хүндэтгэхгүй, буруугаар ойлгов уу гэж харагдаж байна. Орчин үеийн залуус өв соёлоо зөвөөр ойлгож, хүндэтгэлтэй хандахад хэрхэн зөв шийдвэрлэбэл зохих вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, үндэсний өв соёл, уламжлалын дархлааг  бэхжүүлэх тал дээр анхаарна. Тухайлбал, үндэсний бөх, монгол наадмын уламжлал монголчуудад хэрхэн чухал үүрэгтэй болохыг хойч үедээ өвлүүлж, зөв ойлголт төрүүлэх нь юу юунаас чухал байна. Энэ жил монгол наадам түүхэндээ анх удаа өнжлөө. Цар тахлын үед наадам өнжиснөөр хэмнэлт гаргалаа гэж үзэх хүмүүс байна. Гэтэл үндэсний их баяр гэдэг арга хэмжээг өнжөөснөөр соёлын дархлааг бууруулсан таагүй зүйл юм. Бид Үндэсний баяр наадмаа хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарна.

-Тухайлбал?

-Ирэх сард МҮБХ болон уламжлалт спортын холбоо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллагуудтай хамтарч, Монголын үндэсний бөх өнгөрсөн, ба өнөө, ирээдүй нэртэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Эндээс бөх гэдэг зүйл хэзээ анх үүссэн соёл юм. Монголын эзэнт гүрний түүхэнд үндэсний бөхийн үүрэг оролцоо ямар чухал байсныг сурталчлан таниулахад чиглэнэ. Эхлээд монгол бөхийн өнгөрсөн үе дээр тулгуурлаж асуудал дэвшүүлэх бол одоо үе дээр үндэсний бөхийн менежментийн багийн сул болон давуу тал дээр ярилцлана. Харин ирээдүй цаг дээр монгол бөхийг хойч үедээ  өвлүүлэхэд бидэнд ямар боломж байна, хэрхэн эдийн засагжуулах, менежментийг нь яаж засч залруулах вэ гэдэг дээр анхаарна. Монголын үндэсний бөхийн хувь заяаны талаар зөвхөн бөхчүүд хуралддаг байсан бол энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд түүхчид, эдийн засагчид, олон улс судлаачдын хэмжээнд зохион байгуулна.

-Танай сангийн удахгүй хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулна уу?

-Нийгэмд залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ амьдрах чин эрмэлзэлтэй, хөдөлмөрч залуус руу чиглэнэ. Ингэхдээ 21 аймагт, 21 монгол гэр гэдэг төслийг хэрэгжүүлж байна. Олонд түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, зөв үлгэр дууриалалтай залуус олон байна. Цаашид амьдрах чадавхийг нэмэгдүүлэх үүднээс тэдэнд сургалт зохион байгуулна. Мэдлэг олгох юм. Гэхдээ дан ганц мэдлэг олгоод асуудал шийдэгдэхгүй. Тэдэнд хөнгөлттэй зээл олгохоор шийдсэн. Амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй залууст дэмжлэг үзүүлэхийн ач холбогдол нь бусдад зөв үлгэр дууриалал олгоно гэж харж байна. Хамгийн гол нь эерэг хандлага энэ нийгэмд юу юунаас чухал юм.

-“Бүрэн монгол” сан хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Нийгмийн салбар бүрт манлайлж яваа 14 залуу санаа сэтгэл нийлэн ажиллаж байна. Бид цаашид аймаг бүрт дэд салбараа байгуулна. Увс аймагт анхны салбар маань байгуулагдлаа. Бидний эхлүүлсэн төсөл дан ганц монголд үйл ажиллагаа явуулснаар хэмжигдэхгүй. Цар хүрээгээ тэлж, Монгол туургатны хэмжээнд монгол өв соёлын дархлааг хэрхэн сурталчилах, тэднийг өв соёлд нь хэрхэн татан оруулах тал дээр анхаарна.

-Танай сан үүсэн байгуулагдснаас хойш ямар ажил өрнүүлэв?

-3-4 аймагт үйл ажиллагаа явуулсан. Увс, Хэнтий аймагт цар тахлын үед шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмж гардуулсан. Дараа нь Ховд аймагт ажилласан. Ховдод 50 мянга орчим тонн тарвас хураан авдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ тариаланчид бүтээгдэхүүнээ боловсруулах тал дээр учир дутагдалтай байна. Ховдын тарвасыг илүү боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. “Бүрэн монгол” сангаас улсын хэмжээнд ажилладаг 10-аад шилдэг хоол, хүнсний технологчдыг тэнд ажиллуулсан. Тухайлбал, коктейлыг тарвасаар хэрхэн хийх, тарвастай хоол яаж хийж болох талаар хоёр хоног ажилласан, судалсан. “Ховдын тарвас” нэртэй хоол, ундааны баяр зохион байгуулсан. Ингэхдээ 26 нэр төрлийн жор бий болгожээ. Ингэснээр Ховдын тарвастай мөстэй кофе цэсийг дэлхийд анх удаа гаргалаа. Нэг тарваснаас таван коктейл гаргах боломжтой. Мөн десерт хийж болж байна. Ингэснээр ажлын байр нэмэгдэх сайн талтай. Дээр нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг олон хүнд хүртээх боломж юм. Удахгүй Увс аймагт чацарганы баяр зохион байгуулна. Чацарганаар маш олон бүтээгдэхүүн гаргах гарц юу байгааг хоол, хүнсний технологч нартай хамтарч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Оюука (202.9.46.92)
    Баяр хүргэе! Сайд ухаалаг байгаад зөв нүүдэл хийсэн өчнөөн боломж байсан байх за яахав чаддаг юмаа хийгээд явах нь дээрдээ БАЯР ХҮРГЭЕ! Амжилт хүсэе!
    2021 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    8 цаг 13 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    9 цаг 14 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    9 цаг 59 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    10 цаг 3 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    10 цаг 11 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    10 цаг 59 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    11 цаг 49 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    12 цаг 17 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    12 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    12 цаг 52 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    13 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    13 цаг 37 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    13 цаг 41 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    14 цаг 6 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    14 цаг 9 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    14 цаг 10 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    15 цаг 29 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    16 цаг 8 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    16 цаг 23 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    16 цаг 23 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК