Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 91 хувиар өсчээ

2021-10-28
0
ЖИРГЭХ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрсэн. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.

Хороо чиг үүргийнхээ хүрээнд 3,489 зохицуулалттай этгээд, 2,388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавин ажилласан. Зохицуулалттай этгээдүүдийг салбараар нь ангилбал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 312 ХК, 257 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 321 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 2,388 төлөөлөгч, 531 ББСБ, 225 ХЗХ, 277 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 464 иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн 1102 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.0 хувиар өсөж 4,969.1 тэрбум төгрөгт хүрсэн. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсөж 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсөж 42,937.26 нэгжид хүрсэн. Нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 78.7 хувийг компанийн бонд, 16.2 хувийг хувьцаа, 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.4  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсөж 5 төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсөж 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсөж 202.8 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөж 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсөж 75.0 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлж байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч 3.3 саяд хүрчээ.

Банк бус санхүүгийн байгууллага: Нийт 531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өслөө. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн. Финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчийн 93.2 хувь байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь боллоо. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: Нийт 225 хадгаламж зээлийн хоршоо 75,711 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсөж 289.4 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.04 пунктээр буурч 1.42 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч 2.25 хувь болсон. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсөж 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 34,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,763 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 277 компани, тэдгээрийн 248 брокер, 1,274 агент үйл ажиллагаа эрхэлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нийт 4190 хэлцлээр, 758.8 мянган м.кв талбай бүхий нийт 613.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 1420 хэлцлээр 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч  иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 65 байна. Гуравдугаар улиралд 264.2 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 466.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    6 цаг 36 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    7 цаг 36 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    8 цаг 21 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    8 цаг 25 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    8 цаг 33 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    9 цаг 21 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    10 цаг 11 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    10 цаг 39 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    11 цаг 5 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    11 цаг 14 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 цаг 52 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    11 цаг 59 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    12 цаг 3 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    12 цаг 29 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    12 цаг 31 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    12 цаг 32 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    13 цаг 51 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    14 цаг 30 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    14 цаг 45 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    14 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК