Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх онуудад нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

2021-10-28
0
ЖИРГЭХ

НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав. 2020 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын 208 мянган өрх байна. 2016 онд энэ тоо 216 мянга байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 8000-аар цөөрчээ. Энэ оны есдүгээр сард гэр хорооллын 10 мянга орчим иргэнээс авсан түүвэр судалгаагаар орон сууцанд 84.7 хувь нь орох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Ингэхдээ 49.2 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх, 29.5 хувь нь газар, өмчөө орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд 123 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Энэ нь гэр хорооллын 26 хувийг эзэлж байгаа юм. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл эхэлснээс хойш 33 төсөл хэрэгжүүлэгч шалгарчээ. Үүнээс ажлын явц удааширсан болон зогсонги байдалд орсон, гурван талт гэрээний үүргийг зөрчсөн зэрэг шалтгаанаар нийт 21 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан. Учир нь тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй, мөн тухайн газар инженерийн шугам, сүлжээ холбогдох боломжгүй байсан гэдгийг тодотголоо. 2021 онд 19 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэц, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажлыг концесс, бонд гарган шийдвэрлэх, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2022 онд 3500, 2023 онд 4800, 2024 онд 5300, 2025 онд 6400, нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иймээс нийслэлээс дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Үүнээс 170-д нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулахаар болсон. 58 барилгад 20-оос олон удаа сонгон шалгаруулалт зарласан ч аж ахуйн нэгжүүд ашиггүй, дэд бүтэцгүйн улмаас сонирхохгүй байгаа аж. Иймээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулж, хот өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв.

2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 20 мянга, ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг  буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд 3700, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр 5000, мөн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын 2007, Ханын материалд орлогод нийцсэн орон сууцны төслөөр 712, Шинэ суурьшлын бүсэд 14.155, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008, нийт 55.584 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлт маш чухал гэдгийг онцолж, танилцуулсан асуудалтай холбоотой асуулт асууж, санал хэлж байв. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон иргэд байгаа эсэх, байгаа бол асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодруулахад “Дахин төлөвлөлтөөс орон сууцгүй болж хохирсон иргэдийн асуудлыг шийдээд дуусаж байна. “Их өргөө” компанийн 85 өрх байна. Үүнд багагүй мөнгө шаардлагатай, ирэх оны төсөвт хөрөнгийг суулгахаар саналаа өгсөн” хэмээн хариулав. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглаж байгаа хууль, журамд өөрчлөлт оруулах, зах зээлийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байгаа, энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулах хэрэгтэйг хэллээ. Иймээс Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    6 цаг 35 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    7 цаг 36 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    8 цаг 21 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    8 цаг 25 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    8 цаг 33 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    9 цаг 21 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    10 цаг 11 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    10 цаг 39 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    11 цаг 4 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    11 цаг 14 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    11 цаг 59 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    12 цаг 3 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    12 цаг 28 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    12 цаг 31 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    12 цаг 32 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    13 цаг 51 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    14 цаг 30 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    14 цаг 45 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    14 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК