Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ бүрэн цахимжлаа

2021-11-01
0
ЖИРГЭХ

Монгол Улс “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй өрнөж байгаа билээ. Үүнтэй  холбоотой бид Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулууныг урьж Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар ярилцлаа.


-Сайн байна уу ? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Улсад сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг цахимжуулах ажил бүх салбарт эрчимтэй хэрэгжиж байна. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахим шилжилт ямар шаттай явж байгаа талаар өнөөдрийн ярилцлагаа эхэлье.

-Ярилцлагынхаа зочноор урьсанд баярлалаа. Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Танай сайтаар дамжуулан Харилцаа холбооны салбарын үе үеийн ахмадууд, ажилтан албан хаагчид, үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуй нэгж байгууллагууд болон хэрэглэгч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2019 онд одоогийн Монгол Улсын Ерөнхий Сайд /тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга/ Л.Оюун-Эрдэнэ, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тэргүүтэй албаны хүмүүс Эстони улсад төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр туршлага судлаад ирсэн. Тус ажлын хэсэгт  ХХЗХ-ны дарга Г.Чинзориг болон миний бие хамт очиж туршлага судалсан. Түүнээс хойш Монгол Улс төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх, авлига хүнд сурталгүй цахим засаглалыг бий болгохоор салбар бүрт эрчимтэй хэрэгжиж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо 2015 оноос байгууллагын дотоод процессын үйл ажиллагааг, 2019 оноос Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үе шаттай цахимжуулан  www.license.crc.gov.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Тус цахим хуудсаар дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллага харилцаа холбооны салбарын хүссэн тусгай зөвшөөрлөө авах боломж бүрдсэн.

-Иргэн, аж ахуй нэгж байгууллага www.license.crc.gov.mn  цахим хуудсанд хэрхэн хандаж цахимаар яаж тусгай зөвшөөрөл авах вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос доорх 22 төрлийн тусгай зөвшөөрлийг www.license.crc.gov.mn цахим хуудсаар дамжуулан цахимаар олгож байна.

Үүнд:

  1. Бүртгэлийн гэрчилгээ авах
  2. Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах
  3. Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  4. Радио давтамж ашиглах эрхийн бичиг авах
  5. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  6. Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл авах
  7. Суурин холбооны тусгай зөвшөөрөл авах
  8. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ
  9. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, баталгаажуулалт
  10. Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  11. Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
  12. Үүрэн холбооны тусгай зөвшөөрлийн сунгалт
  13. Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  14. Арилжааны радио  (Хэт богино долгион) үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  15. Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  16. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Бусад)
  17. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Хиймэл дагуулаар дамжуулах)
  18. Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт-Арилжааны радио
  19. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  20. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  21. Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  22. Төлбөртэй телевизийн тусгай зөвшөөрөл авах

Иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрсдийн хүссэн тусгай зөвшөөрлийн төрлийг сонгон www.license.crc.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийн явц болон хариуг цахимаар хянах боломжтой юм. Мөн бид иргэдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх үүднээс харилцаа холбооны тусгай зөвшөөрөл цахимаар олгох үйлчилгээг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia холбосон. Ингэснээр www.e-mongolia.mn болон www.license.crc.gov.mn цахим хуудас ашиглан Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимаар авах боломжтой.

-Цаашид харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд илүү чанартай үйлчилгээ хүргэхийн тулд зохицуулалтын ямар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын хэмжээний аливаа зохицуулалтын шийдвэрүүдийг олон талт хэлэлцүүлэг, оролцоог хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимыг баримталж ажилладаг. Тухайн гаргасан зохицуулалтын шийдвэр нь төрөөс харилцаа холбооны салбарт баримтлах бодлого, бодлогын чиглэл болон хэрэглэгчийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд нийцсэн байхад анхаарч ажиллах зарчмаа үргэлж хадгалдаг. Цаашид бид байгууллагын үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой санал хүсэлтийг цахимаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэн цахимаар хариу өгөх боломжийг энэ ондоо багтаан бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна.

-Өнөөдрийн зочноор оролцож уншигчдад маань харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахимжилтын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хамт  олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олон болон нийт уншигчдадаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    5 цаг 45 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    6 цаг 45 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    7 цаг 30 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    7 цаг 34 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    7 цаг 42 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    8 цаг 30 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    9 цаг 20 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    9 цаг 48 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    10 цаг 14 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    10 цаг 23 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 цаг 0 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    11 цаг 8 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    11 цаг 12 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    11 цаг 38 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    11 цаг 40 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    11 цаг 41 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    13 цаг 0 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    13 цаг 39 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 54 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК