Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хаадын хаан” тайзнаа хаанчлахаар ирлээ

2021-11-01
0
ЖИРГЭХ

Аргын тооллын арваннэгдүгээр сар, билгийн тооллын өвлийн тэргүүн сар онцлох үйл явдалтайгаа, омогших бахархалтайгаа хамт айлчлан ирэв. Эсвэл онцлох үйл явдал нь өвлийн тэргүүн сарыг залан авчирлаа ч гэж болно. Бүр тодруулж хэлэхэд 2021 оны урлаг, соёлын ертөнцийн хамгийн том үйл явдал энэ долоо хоногт болох гэж байна. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний ой, Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд Монгол бахархлын өдөр онцлог содон бөгөөд онцлох сонинтой болно. Улсын драмын эрдмийн театрын алтан тайзнаа “Хаадын хаан. Андгай” жүжиг энэ өдөр хөшгөө нээнэ. Ийнхүү Чингис хааны 860 дугаар он эхэлнэ. Хүн төрөлхтөний хоёр дахь мянганы хүн, аугаа их Чингис хааныхаа тэгш дүүрэн ойн жилд монголчууд бид “Хаадын хаан. Андгай”-гаар амьсгалах нь дамжиггүй. Монгол бахархлаараа цээж дүүрэн омогших нь гарцаагүй.

Оюун санааны асар том бүтээн байгуулалт, сэтгэлгээний хөрөнгө оруулалт болсон энэ жүжиг нөгөө талаар Монгол Улсад мэргэжлийн театр үүсэж хөгжсөний 90 жилийн ойд барьж буй бэлэг билээ. Эдүгээгээс 10 жилийн өмнө УДЭТ-ынхан 80 жилийн ойдоо зориулан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг тавьж байсан бол нэгэн арваны дараа “Хаадын хаан. Андгай” жүжгийг амилуулав. Энэ хоёр жүжгийн зохиолч нь МЗЭ-ийн болон Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч Битогтохын Цогнэмэх, найруулагч нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатар, хөгжмийн зохиолч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Тогтохын Сэр-Од нар.   

Монголын драмын урлагийн өнгөрсөн арван жилийн өнгийг тодорхойлсон “Тэнгэрийн хүү” ийнхүү “Хаадын хаан”-д халаагаа өгөх нь. Ирэх жилүүдийн алтан тайзны хаан нь энэ жүжиг байх биз. Ийн бардам хэлэх учир бий. Хоёрхон хоногийн өмнө гадаад хяналтын үзлэг болж УДЭТ-ын Уран сайхны зөвлөл, эксперт нар болох зохиолч, найруулагч, урлаг судлаач, шүүмжлэгч, зураач, бүжиг дэглээч, хэл шинжлэл, түүхч, угсаатны зүй судлаач зэрэг мэргэжлийн уран бүтээлчид, судлаачид "Хаадын хаан. Андгай" жүжигт өндөр үнэлгээ өгчээ. Энэ бол сайхан мэдээ, сайн гараа. Одоо арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр анхны үзэгчдээрээ дүнгээ тавиулна. Монгол бахархлын өдрийн бахархал энэ байх болно. “Хаадын хаан. Андгай” алтан тайзнаа ашид заларч, оюун сэтгэлгээ, уран сайхны ертөнцөд өнө удаан хаанчлах болтугай.  

Монголын тэр дундаа Чингис хааны түүх бол Дэлхийн түүх юм 

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859, Ардын хувьсгалын 100, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол Их эзэн Чингис хааны тухай ‘’Хаадын хаан’’ жүжгийг тайзны бүтээл болгохоор ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/, Ассистент найруулагчаар СТА Э.Ёндоншарав нар болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон ажиллаж байна. “Хаадын хаан. Андгай” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлнэ. Монголын тэр дундаа Чингис хааны түүх бол Дэлхийн түүх юм. 

Гол дүрд :

Тэмүжин   /Чингис хаан/               Г. Амгаланбаатар, Б.Шинэбаяр

Жамух  /Гүр хаан /                        М.Түвшинхүү, О. Майдарравжаа

Бөртэ хатан                                   Г. Номин-Эрдэнэ, Д.Хулан

 II дүрд :

Өэлүн эх                                       Ж.Оюундарь/УГЖ/, Б.Золзаяа

Хасар                                            Д. Баттөмөр

Боорчи                                          Ц. Жаргалсайхан

Мухулай                                        Ц. Рагчаа

Тоорил Ван хан                            Б. Жаргалсайхан/УГЖ/

Бэлгүтэй                                       И. Дашнамжил               

Соёухай                                        Н.Баярмаа

Туслах дүрд:

Нэүдэйн Цагаан гоо                     П.Цэрэндагва /АЖ/

Мөнгөлүнгоо                                 Т.Анхзул

Хорчи бөө                                     Б.Шинэбаяр

Сорхон шар                                  Г.Равдан /АЖ/

Сэнгүм                                          Г.Алтангэрэл

Мүнлиг эцэг                                  Ж.Пүрэвдорж

Алунгоо                                        Н.Сувд /ТС, АЖ/

Алтан улсын элч                          З.Жарантав /УГЖ/

Тэмүжин /бага нас/                      М.Баяржавхлан                             

Жамух /бага нас/                          Х.Ган-Эрдэнэ

 Үзэгдлүүдийн дүрүүдэд :

Зэв                                                Ц.Анхбаяр

Чилэгэр бөх                                 О.Самданпүрэв

Хадаан                                         М.Тогтохжаргал

Хоогчин эх                                    Ц.Баясгалан

Сабур                                            Г.Ганбат

Алтан                                            Т.Сэргэлэн

Хучар                                            Б.Золжаргал

Сочихэл эх                                   Д.Асардарь

Жаха Хамбу                                 О.Итгэл

Хуурч өвгөн                                  О.Майдарравжаа

Шөвөг                                            А.Чингүн

Сача Бэхи                                     Ц.Төгсбилэгт

Зэлмэ                                            О.Майдарравжаа

Хөхөчү бөө                                   О.Гэрэлсүх

Таргудай                                       Б.Ганзориг               

Олны хэсэгт : Э.Гүнхүслэн, Б.Чинзориг, Б.Билгүүн, Б.Пүрэвсүрэн, Х.Алтанзагас, Э.Чинхүслэн, Г.Отгонбат, Т.Хүслэн, В.Уртнасан, Д.Сугарбаатар, Г.Зулбаяр, Н.Билэгт, Х.Сумьяадорж, Б.Алтжин, Г.Эрдэнэт-Од, Б.Буяндэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Б.Чингүнжав, А.Тайван, Д.Тэгшбуян, Г.Сумьяагарав, Г.Алимансаран, С.Баасанхүү, Б.Төгөлдөр, М.Марал, Б.Болормаа, А.Ихэрчимэг, Л.Өлзийнаран, Ө.Мөнгөнсувд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    5 цаг 46 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    6 цаг 46 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    7 цаг 31 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    7 цаг 35 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    7 цаг 43 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    8 цаг 31 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    9 цаг 21 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    9 цаг 49 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    10 цаг 15 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    10 цаг 24 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    11 цаг 1 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    11 цаг 9 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    11 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    11 цаг 39 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    11 цаг 41 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    11 цаг 42 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    13 цаг 1 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    13 цаг 40 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 55 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК