Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чүлтэмсүрэн: Дэлхийн жишигт болон Монгол улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна

2021-11-04
0
ЖИРГЭХ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.


-Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ?

-“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулж байна. Таталтыг зохион байгуулахдаа цэргийн алба хаагчид, аврагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиулан усан доорх ажиллагаа болон тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байгаа. Хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байна. Үндсэндээ татан гаргах ажиллагаа төгсгөлийн шатандаа явж байгаа гэж ойлгож болно. Хөвсгөл нуурт  живсэн  “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9м, урд хэсгээрээ 3,2м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-19 м-ийн гүнд шигдсэн байдалтай байсан. Одоогоор эрэгт байрлуулахад 100 метр хүрэхгүй газар үлдсэн байна.

-Хичнээн алба хаагч татан гаргах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 10 дугаар сарын 01-ээс  “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа торуулбал, БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК зэрэг  байгууллагуудын алба хаагчид оролцож байна. Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллаж, хөлөг онгоцыг  тусгай зориулалтын техник хэрэгслийн тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа.

–Татан гаргах ажиллагааг зохион байгуулахад хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Энэхүү ажиллагаа нь анхны тохиолдол учраас живсэн хөлөг онгоцыг татан гаргах туршлага, энэ чиглэлээр мэргэшсэн инженер техникийн ажилчид байхгүй байгааг энд дурдах нь зүйтэй байх. Гэхдээ бид дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу татан гаргаж байна.  

 -Энэхүү ажиллагаа нь “Хөвсгөл” нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны эхлэл гэж ойлгож болох уу?

 -Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан  гаргах үе шаттай ажлын эхлэл нь “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа. Цаашид нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх суурь судалгааг хийж, татан гаргах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгаа хийх, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан.  Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ. Дээрх эрхзүйн баримт, бичгүүдийг үндэслэн Засгийн газар,  Ерөнхий сайд, Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалах сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын холбогдох тогтоол, захирамж, тушаал гарсан. Эдгээр хууль, эрхзүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна.

“Сүхбаатар” хөлөг онгоцны талаар тодруулж мэдээлэл өгвөл?

-Тухайн үеийн ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэгдсэн. “БОР-500” маркийн, 400 морины хүчтэй, уурын хөдөлгүүрт, 60 тонн даацтай, 40 хүний суудалтай усан онгоц. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх суманд угсарч ашиглалтад оруулж байсан. ОХУ /тухайн үеийн ЗХУ/-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мөн зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.  Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, ажиллагаанд оролцсон алба хаагчдынхаа ур чадвараар бахархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Онцгой байдлын ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (82.144.201.2)
    Тэгээд хурдан гаргаач дээ, ажлын үзүүлэлт хэрэгтэй !!! Олон таван үгээр юугаа хийнээ....
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 56 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 56 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 41 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 45 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 53 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 41 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 31 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 59 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 25 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 35 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 12 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 19 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 24 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 49 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 51 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 52 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 11 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 51 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 5 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК