Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мэнд-Ооёо: Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг

2021-11-05
0
ЖИРГЭХ

Зургаан жилийн өмнөх энэ өдөр соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёо Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон хүртсэн билээ. Шагнал гардуулах ёслол дээр түүний хэлсэн үгийг хэсэгчлэн хүргэе. Үнэн үг үнэ цэнээ алддаггүй билээ. Тэрбээр,

"...Хүмүүн төрөлхтний буурал түүхэнд Монгол түмний буй болгосон үлэмж их өв уламжлал, эрдэм соёл, үнэт зүйлс он цагийн тоосон дунд нэгэн үе бүдэгшээд, өнөө үед дахин тодрон гэрэлтэх түүхэн хувь тохиожээ. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялагийг агуулснаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ? хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэлжээ. Дэлхийн тайзнаа монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг бишрүүлж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, монгол хүүхдүүдийн ой санамж гайхагдаж, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна. Санаандгүй давхцал гэж бодохгүй байна. Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан нэгэн хосгүй гайхамшигт дурсгалын тухай та бид сайн мэдэх билээ. Эзэн Чингис хаан Хорезмын аян дайнаас эх нутагтаа буцах замд 1224 онд Бух Сочигай хэмээх газарт цэнгэл наадам дэглэх үеэр Есүнхэ мэргэн 335 алд газар дах байг мэргэн оносон тухайд чулуунд гэрэлтүүлэн сийлсэн энэ бичээс түүхийн онцгой зөн совинг шивнэдэг юм. Дайнд баатарласан үйл явдлыг бус, цэнгэл наадам; өнөөгийн хэллэгээр бол соёлын үйл явдлын гэрч болсон энэ бичээс монгол хүний эрч хүч, хурд, цэц мэргэн байхын бэлгэдэл, холыг зөгнөсөн илгээмж буй заа. Их эзэн хаан маань энэхүү бичээсийг гэгээн оюунаараа таалж, холч мэлмийгээрээ болгоож, халуун мутраараа илж тэмтэрч байсан болов уу хэмээн бодогдох бүрийд өвгө дээдэсийнхээ зөн билигтэй нь холбогддог юм.

Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.

Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд, Таван уул тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юмаа. Бидний үед айл гэрийн бурхан шүтээн ил байгаагүй. Хойморт Алтан-Овооны чулуу, аавын морин хуур хоёр л байдаг сан. Ингэж би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн. Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм. Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм. Ингээд би зөөлөн уянгын дуучин болох замыг эх орныхоо хээр талаас сурсан юмаа. Хурга тугал хариулж, худгаас мал хунараа усалж явахад өнө эртний хүмүүсийн шүтлэгийн хүрэл онго, сумын гилбэр их олддог сон. Холын бэлчээр отор нүүдлийн замд хүн чулуун хөрөг таарна. Уяан дээр Дарьганга мөнгөн эмээлийн, гэрт ороод мөнгөн аяганы хээ чимэглэлийг шохоорон харсаар би бээр өчүүхэн багаасаа өөрийн эрхгүй, үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.

Чингисийн чулууны бичиг бүтээгдсэнээс яг 400 жилийн дараа өөр нэгэн гайхамшиг Монголын хээр талын чулуун элгэнд ассан байна. Монголын эх оронч, яруу найрагч Цогт тайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн арын ууланд гараад ихэд уяран нэгэн шүлэг хайлсныг Эрх хиа тэмдэглэн тогтоож, гурван жилийн дараа буюу 1624 онд Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлсэн нь “Цогтын чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон жингэнэж эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй заа. Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй, бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.

Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо. Монголчууд уул усаа амь сүнстэй хэмээн дээдлэн хүндэтгэж, хүнчилэн харьцаж ирсэн нь учиртай. Уул болгон оройдоо мэлмийтэй, эх орны бүх уулс бие биеэ харж байдаг. Дов болгон дотооддоо зүрх сэтгэлтэй, нутгийн бүх дов толгод биднийг ажиглан сонордож байдаг. Сансар хорвоо, од эрхис хийгээд гараг дэлхий, хүмүүн амьтан бүгд ертөнцийн нэг л хуулийн дотор шүтэлцэн оршдог билээ.

XIX зууны сүүлчээр говь нутагт аж төрж байсан ерөөлч Гэлэгбалсангийн тухай олон домог бий. 1890-ээд оны сүүлчээр хошуу нутаг ихэд гандсан үед залан Цэдэнсамбуутай зөвшилцөн “Тэнгэрээс хур бороо гуйх ерөөл” хэмээх найраг бичиж бэлдээд нутгийн овоон дээр ширгэсэн булгийн эхэнд ард олныг цуглуулан, цагаан эсгий дээр сөхөрч суугаад тэнгэрт хандаж дуудсан гэдэг. Тэгтэл удалгүй гангийн униартай тэнгэрт үүл хуралдаж бороо орж ган тайлжээ. Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм. XIX зууны суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаа;

"Бие гэвч бие биш, гэгээн хоосон солонго. Үг гэвч үг биш,

очирын гүн эгшиглэн... " хэмээн шүлэглэснийг энгийн утгаар нь харахад хүний бие мөнх бус, солонго мэт замхарна. Харин үг бол очир эрдэнэ мэт бат бөх, утга санаагаа илэрхийлэн үл эвдрэн оршино гэжээ. Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ.

“Агт алдвал барьж болно. Ам алдвал барьж болохгүй” билээ. Иймээс үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага.

Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ. Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ. Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдаг. Өнөөгийн шинжлэх ухааны мэргэд ч эртний ийм мэдлэгухаантай санал нэгдэж байна.

Монголын шинэ үеийн уран зохиолыг түүчээлэгчийн нэгэн С.Буяннэмэх “Нэгэн дусал яруу үг мянган лантай таацна” гэж бичсэн нь чухам сайн үг ямар их үнэ цэнтэйг дуун өгүүлжээ. Мөн Монголын өөр нэг шүлэгч Б.Хишигбат. "Хүмүүн утга уянгыг ойлгож чадваас

Хөлчин чөтгөр хувилгааныг айлгаж чадмуйяа" хэмээн XIX зуунд шүлэглэсэн нь, түүнтэй нэгэн цаг үеийн суут зохиолч Ф.Достоевский тэргүүтний “Ертөнцийг гоо сайхан аварна” гэсэнтэй эн дүйцэх үг ажээ.

“Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм.

Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм.

Дээрх олныг дурдахдаа би нэг зүйлийг; тухайлбал үгийн увидас шидийг эзэмшигч, эзэмдэгч зохиолчийн үг өнөөгийн ертөнцөд ямар чухал болохыг онцлох гэсэн юмаа. Зохиолч яруу найрагч хүн эх хэлнийхээ үгсийн эрдэнэсийн сан хөмрөгийг барьж, түүнийг улам арвижуулан, үндэснийхээ үнэт зүйлийг хадгалагч, илэрхийлэгч нийгмийн оюуны санааны хөтөч нь байдаг түүхэн хувь тавилантай. Эртний Грекэд яруу найрагч нарт дипломат эрх олгож, дайн сөргөлдөөнийг эвлэрүүлэгч элч болгон илгээдэг байсан гэдэг. Монголын ихэс хаад сөргөлдөгчдөд хандах үгсээ шүлэглэн элчид цээжлүүлж “дуу бариулруун” хэмээн илгээгээд зэвсгийн хүчээс илүүтэй үгийн чадлаар ялалт олныг байгуулсан гэдэг билээ. “Монголын нууц товчоо” - г туурвисан бичээчид нь зохиолч яруу найрагчид байсан гэдэгт үл эргэлзэнэ.

Өнөөдөр зарим хэл мөхөж, зарим үндэстэн уусан алга болж байна. Азаар бидний аялгуу сайхан монгол хэл байгаллаг, увдислаг, язгуур эрчим долгионоо алдалгүй өнөөдөртэй золгосон байна. Гэвч даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс ч зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.

Монголын бүх цагийн уран зохиолын үнэт эрдэнэсүүд; аман зохиолын шүр сувд болох хос уянга, ертөнцийн гурав, их хөлгөн туульсууд, “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” тэргүүт үндэсний сонгодогууд, Чойжи-Одсэр, Данзанравжаа, В.Инжаннаши, Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ болон тэдний цаг үеийн, залгамж үеийн нэр бүхий олон зохиолч яруу найрагчдын бүтээлийг хүн төрөлхтний уран зохиолын эрдэнэсийн сангийн өргөөнд залахын төлөө бид ажиллах ёстой.

Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!

Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.

Суут эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амар амгалан байх болтугай!" гэсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 55 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 55 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 40 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 44 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 53 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 40 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 31 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 59 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 24 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 34 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 11 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 19 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 23 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 48 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 50 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 52 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 10 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 50 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 5 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК