Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хотын мэр”-үүд хотын тухай

2021-11-08
0
ЖИРГЭХ

Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж явсан үе үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарыг энэ удаагийн дугаартаа урилаа. Тэд өнөөгийн нийслэлийн өнгө төрх хийгээд Засаг даргаар ажиллаж байсан үеийнхээ тухай ийн дурссан юм.


Ц.Баасанжав: Хийж, бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор

/1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг  27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Анхны хууль батлагдсанаас хойших  27 жилд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөн. Хууль, эрх зүйн хувьд ч шинэчлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн нь мэдээж. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт. УИХ-аар хууль батлуулна гэдэг бол хялбар хэрэг биш.

Нөгөөтээгүүр, нийслэл хот бол улсдаа аль нэг аж ахуйн нэгж, үйлдвэрээс хувь илүү оролцоотой гэдгийг зориуд хэлмээр байна. Хүн амын тал хувь нь аж төрдөг, үйлдвэр аж ахуйн газар, татвар төлөгчдийн олонх нь байршдаг, 382 жилийн түүхтэй хотыг нэг үйлдвэртэй, нэг компанитай зүйрлэх аргагүй. Нийслэл хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн. Тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож болж байгааг харах нь ховор. Бүтээгээд өгснийг эзний ёсоор эзэмшдэггүй. Дээрээс нь нийслэлийн бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс үнэлэгддэггүй. Яам газрууд, хөдөө орон нутаг аймаг, суманд ажиллаж буй хүмүүс төрийн одон шагнал хүртэх нь олон. Хотын хог шороотой ноцолдсон хүмүүс хоцорч үлдээд байдаг. Ганц жишээ дурдъя. Нийслэл хотын 355  жилийн ойгоор хотын харьяа газар, алба, агентлагуудаас ердөө наймхан хүн л төрийн одон медалиар шагнуулж байсан гээд бод доо. Үүнийг цаашид анхаарах л ёстой юм.

Ц.Батбаяр: Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие дааж байж эрчимтэй хөгжинө

 /2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Миний бие 1990 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн нэг болох Багахангай дүүргийн Засаг даргаар 15 жил ажилласан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байлаа. Тухайн үед нийслэл гэдэг их айлыг яаж бие даан хөгжүүлэх үү, иргэдийнхээ тав тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч байсан юм. Намайг ажиллаж байх үед нийслэл хот маань сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас тусгайлсан төсөв батлуулж байсан маань түүх юм. Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд шинэчилсэн зуух, гэрийн дулаалга өгөх зэргээр олон ажлыг санаачилсан боловч хамгийн шилдэг арга бол орон сууцжуулах юм гэдэгтэй санал нийлж байсан сан. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллыг хөгжүүлэх 11 ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Яармаг, Буянт-Ухаа, Зуун айл, Дэнжийн мянга, Зурагт, 14 дүгээр хороолол гэхчлэн газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2008 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо газрыг байраар сольё гэсэн уриалга дэвшүүлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх гэж удаа дараа хичээсэн ч боломж бүрдээгүй. Энэ жилийн хувьд хуулийг УИХ-аар шинэчлэн батлууллаа. Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие даан ажиллаж байж эрчимтэй хөгжих болно. Ийм боломжийг бүрдүүлсэн одоогийн хотын удирдлага, баг, хамт олонд баяр хүргэе.

С.Батболд: Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай

 /2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Нийслэл хотын ажил, амьдрал гэдэг бол маш өргөн хүрээтэй, цараа ихтэй ажил байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлуудыг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд төр, захиргааны байгууллага ямар хэм хэмжээтэй байдаг тэр голдиролд оруулж өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 60 орчим жил шинэчлэгдээгүй байсан дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг хийсэн. Яармаг, Сонсголон, Баянзүрх, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн шинэчлэл нь нийслэл хотын хөгжилд  өнгө нэмсэн бүтээн байгуулалтууд байлаа. Мөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж, гуравдугаар шатны эмнэлгүүд, төрөх газрууд гэхчлэн нийтдээ 17 эмнэлгийн гаднах тохижилтыг хийж, Улаанбаатарт анх удаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлсэн гэхчлэн ажлууд санаанд тодхон байна.

Өнөөгийн Нийслэлийн Засаг дарга болон түүний баг, хамт олон амаргүй нөхцөл байдалд хотыг удирдаж, хүндхэн цаг үед амжилттай ажиллаж байна гэдгийг онцолъё. Зөвхөн Улаанбаатар, Монгол Улс бус хүн төрөлхтний өмнө тулгамдсан цар тахлын сорилын үед ажиллаж байна. Хэвийн нөхцөлд ажиллаж байснаас хоёр дахин ачаа үүрүүлж, хэвийн нөхцөлийн үеэс хэд дахин хурдан ажиллахыг шаардаж байгааг ойлгож байна. Төсвийн хомсдол, халдварт өвчний тархалтын үед Нийслэлийн Засаг дарга, түүний баг, хамт олон амжилттай ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй гэсэн үг бий. Нийслэлийн үе үеийн удирдлагууд, төрийн захиргааны ажилтнууд, цаг цагт амьдарч байсан нийслэлчүүдийн хүсэж мөрөөдөж байсан хотыг бүтээх, улам сайжруулахад анхаарлаа хандуулах байх гэж бодож байна.

Түүнчлэн иргэдээ сонсож, тэдний санаа, бодлыг ажилдаа тусгаж байгаа нь анзаарагддаг. Энэ бол сайн чанар. Шинэчлэгдэж буй дэлхий ертөнцөд хамгийн их дутагдаж буй зүйл бол иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн уян хатан хандлага. Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай юм.

С.Амарсайхан: Нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа

 /2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Миний амьдрал улс, нийслэлийнхээ ажил, амьдралтай салшгүй холбоотой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг хашиж, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хотоо хөгжүүлэх үйлсэд олон сайхан нөхдийн хамт зүтгэж байсан үеэ дурсахад сайхан байна. Өнөөдөр улс орны хэмжээнд цар тахлын амаргүй цаг үе тулгараад байгаа ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа батлууллаа. Нийслэлийн “Үндсэн хууль” гэж нэрлэж болох хуулиа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа гэж дүгнэж байна. Энэ хууль батлагдсанаар нийслэл хот эдийн засаг, санхүү, төсвийн хувьд бие даана. Хөгжлийн гарц, шийдлийн хувьд ч олон хувилбар бий болж, хот, тосгоныг хөгжүүлэх, дагуул хотыг бий болгох боломж бүрдэж байна. Цаашдаа улсын нийслэл маань аюулгүй байдлын хувьд ч, эдийн засгийн хувьд ч дэлхийн жишигт хүрсэн хот болох бүрэн боломж байна.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Д (202.72.245.125)
    бүгд ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ СУРААГҮЙ , ДЭД БҮТЭЦ ШИНЭЫР БАЙГУУЛААГҮЙ МАШИНЫ ТҮГЖРЭЛ ХАРАХГҮЙ ГЭР ХОРООЛОЛ НЭМЭГДСЭЭР
    2021 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 55 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 55 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 40 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 44 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 40 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 30 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 58 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 24 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 33 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 11 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 18 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 23 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 48 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 50 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 51 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 10 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 49 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК