Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртжээ

2021-11-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 2021 оны арван нэгдүгээр сарын 8-наас арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн, судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэхээр нэгдэн чуулж байна.

Салбар хуралдааныг дараах дөрвөн сэдвийн хүрээнд дөрвөн өдрийн турш 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Салбар хуралдааны сэдэв

  • 11 дүгээр сарын 08-нд I салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”
  • 11 дүгээр сарын 09-нд II салбар хуралдаан “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”
  • 11 дүгээр сарын 10-нд I салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”
  • 11 дүгээр сарын 11-нд IV салбар хуралдаан “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь"

Монгол Улс сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Манай орны агаарын жилийн дундаж температур 2.4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20% орчим нэмэгдэж, зуны улирлын хур тунадас 7% орчим буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдсөн нь хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсэхэд нөлөөлж байгаа юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. 2020 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнуудын анхаарал тавин ажиглаж байна.

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа, нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахаар ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагууд, гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг  чиглэлийн дагуу салбар хуралдаанд оролцуулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгана.

Монгол Улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • !!!! (49.0.137.164)
    Tegeed yaraid suuhaar naad Zoljiltoo buuruulaachee !! Modoo tariachee !!!!
    2021 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 54 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 54 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 39 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 43 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 39 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 30 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 58 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 33 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 18 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 47 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 49 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 51 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 9 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 49 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК