Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбадорж: Ажлын байрандаа архидан согтуурсан ажилтнуудыг ажлаас нь чөлөөллөө

2021-11-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан явдалд хариуцлага тооцож, холбогдох хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын дарга Б.Бямбадоржоос дараах тодруулгыг авлаа.


-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн. Үүсээд байгаа асуудалтай  холбоотойгоор тайлбар өгөхгүй юү?

-НЭМГ  болоод нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид сүүлийн хоёр жилийн хугацаанд хэт ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад 7000 гаруй хүн ажилладаг. Үндсэн тусламж үйлчилгээнээс гадна коронавирусийн хариу арга хэмжээний хүрээнд өрхийн тусламж, үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх бүх тусламж, үйлчилгээнд эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ ачаалалтай цаг үед эмнэлгийн байгууллагын ажилтнуудын дунд туйлдлын хам шинж үүссэн нь үнэн. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд Нийслэлийн Засаг даргын зөвлөлд есөн хүний бүрэлдэхүүнтэй Ковидын хэлтсийг түр байгуулах тухай саналыг оруулан хэлэлцүүлж, батлуулсан боловч цалингийн сан нэмэгдээгүйн улмаас нэмэлтээр ажиллах хүчин авч ажиллуулах боломжгүй байгаа. Мэдээж нөхцөл байдалдаа тааруулаад ажлуудаа зохион байгуулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Гэтэл энэ цаг үед зарим албан хаагч зохисгүй үйлдэл гаргасан асуудал үүслээ. Тодруулбал, ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ шийдвэр зарим хүнд таалагдахгүй байх, үүнээс үүдэн нийгэмд буруу ойлголт төрүүлэх асуудлууд үүсэж байна. Мөн НЭМГ-аас олгодог тусгай зөвшөөрлийг цахимжуулан, ил тод болгохтой холбоотойгоор сүүлийн зургаан сар үл ойлголцол, зөрчилдөөн үүссэн. Сүүлийн гурван удаагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Засаг даргын үүрэг даалгаврын дагуу тус ажлыг эрчимжүүлэн, шаардлагатай ажлуудыг зохион байгуулахад зарим хүний эрх ашигт нийцэхгүй байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй, худал мэдээллийг цувралаар түгээсэн нь үүнтэй холбоотой гэж харж байгаа. Гол нь ажлын байран дээр хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ авахгүй бол энэ хариуцлагатай цаг үед тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, төрийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдаг.

-Хэдэн албан хаагч ажлын байран дээрээ хариуцлага алдан, зохисгүй үйлдэл гаргасан юм бэ?

-Ажлын байран дээр буюу ажлын өрөөндөө архидан согтуурч байсан гурван хүнд хариуцлага тооцсон.

-Ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдыг  дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бүх боломжоороо л ажиллаж байна. Дэлхий дахинд туйлдлын хам шинжээс сэргийлэхийн тулд түр хугацаанд ажлыг нь солих, тухайн орчноос нь зайтай байлгах, стресс, ачааллыг нь бууруулах, сэтгэл зүйн болон халамжийн үйлчилгээг үзүүлэх, цэвэр агаарт сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг. Бид ч гэсэн Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу 12 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн албан хаагчдыг цахимаар ажиллуулах, өдөрт аарц, амин дэмээр хангах, ажлын ачааллыг нь буруулах чиглэлээр ажиллаж байна. Ер нь л эрүүл мэндийн салбарын ачаалал маш өндөр байгаа.

-Эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахын тулд иргэд дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй болов уу. III тунгийн дархлаажуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Иргэдийн хувьд вирус болоод халдварын төрлийн мэдээлэл бол тун шинэ мэдээлэл. Гэвч иргэд сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдээллийн олон эх сурвалжид автлаа. Коронавирустэй холбоотой судалгаа, шинжилгээний болоод шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой мэдээллүүд ч гарсаар байна. Тиймээс иргэд Засгийн газраас дэвшүүлж буй уриалга, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж буй вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Өвдсөн хүмүүс ч гэсэн тодорхой хугацааны дараа нэмэлт вакцинжуулалтад хамрагдаж болно гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал албажин гарсан. Нэмэлт тунд хамрагдвал дараа дараагийн эрсдэлүүдээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах  боломжтой. Мөн нийгэм, соёлын хэрэгцээнд тулгуурлан нэмэлт тундаа хамрагдаж, цар тахлын үед мөрдөх дэглэмүүдээ баримтлаарай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 54 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 54 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 39 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 43 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 39 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 30 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 58 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 33 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 18 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 47 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 49 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 51 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 9 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 49 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК