Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюун ухааны талбар дахь хувьсгал

2021-11-11
0
ЖИРГЭХ

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд, залуус нэгэн зэрэг хичээлдээ явж чадахгүй болох тийм өдрийг та төсөөлж байсан уу? Нэг өглөө сэрэхэд л хөл хорио тогтоож, сургуулиуд хаалгаа барин, цүнхээ үүрээд гарах гэж байсан оюутан, сурагчид гэртээ үлдсэн явдал цэнхэр гараг дээр тохиосон нь коронавирусээс үүдэлтэй юм. Ковидын халдвар эрчимжиж, улс орнуудын хоногт илрэх халдварын тоо оргилдоо хүрч байсан өнгөрсөн оны эхний хагаст ийм тооны хүүхэд сургуульдаа явж чадахгүй байгаа тухай ЮНЕСКО мэдээлжээ. Түүнээс хойш нөхцөл байдал харьцангуй сайжирснаар дунд болон их, дээд сургуулиуд хэсэгчилсэн байдлаар нээгдэж, өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 168 сая хүүхэд гэрээсээ хичээллэж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан гаргасан байна. Харин Монголд хоёр ч удаа бүх шатны боловсролын танхимын хичээлийг зогсоосноос эхний удаад 2019-2020 оны хичээлийн жилийн 47 хувьд сурагчид алсын зайнаас суралцсан бол хоёр дахиа илүү удаан буюу 2020-2021 оны хичээлийн жилийн нийт хугацааны 68 хувийг цахим болон теле байдлаар суралцлаа. Үүнд ерөнхий боловсролын 680 мянган сурагч, их дээд сургуулийн 150 мянган оюутан бүгд багтаж буй. Дэлхий даяар цахим боловсролын асуудал тийм ч амархан сэдэв байгаагүй бөгөөд Ковид-19 үүнийг бүр ч төвөгтэй болгосон нь мэдээж. Учир нь хэн ч үүнд бэлэн байгаагүй юм. Ковид нэг талаас бидний боловсрол дахь мэдээлэл технологийн хэрэглээ ямар хязгаарлагдмал, хангалтгүй байна вэ гэдгийг харуулж өгсөн. Гэвч томоор нь харвал цар тахал олон улс орны боловсролын цахим шилжилтийг санамсаргүй ч гэлээ түргэсгэж, хөгжиж буй байтугай хөгжсөн орнуудад хүртэл урьд өмнө шийдэж амжаагүй байсан олон асуудлыг далайцтай шийдэхэд түлхэц болоод байна. Танхимаар хичээллэх боломжгүй үед сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй үргэлж лүүлэх, хүүхэд залуусыг “галт тэрэгнээс нь хоцроохгүйн” төлөө бүх л боломжоо шавхан ажилласнаар дараа дараагийн гарц гаргалгаа, шийдэл алхмуудыг сайтар харж тооцоолох боломж нээгдсэн нь сайн хэрэг билээ.

Дижитал суралцахуй, цахим боловсрол гэж юу вэ?

Хорь хүрэхгүй жилийн өмнө интернэт сүлжээ ховор байхад бид компакт болон уян дискэнд дата хадгалж, dial-up холболтоор интернэт ашиглаж, том суурин компьютерыг өөд уруугүй нэг жиж, мэдээлэл зүйн хичээлээр дижитал ертөнцийг багцаалдан төсөөлж байв. Харин сүүлийн арав гаруй жилд энэ ертөнц танигдахын аргагүй технологижиж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар өөрөө технологийн талбар болж, цахимжилт эргэлт буцалтгүй болоод байна. Edtech буюу боловсролын технологийн үйлдвэрлэл, бизнес, инновац цар тахалтай зэрэгцэн “бүүм” болж буй тухай “Forbes” сэтгүүлд бичжээ. Дэлхийн Ed - Tech зах зээл 2019 онд 163 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2025 он гэхэд 404 тэрбум ам.доллар болж өсөх тухай судалгаа гарч. Өнөө цагт хамгийн эрэлттэй байгаа EdTech бүтээгдэхүүнүүдийг нэрлэбэл цахим сургалтын платформ, цахим болон танхимын хосолсон сургалтад ашиглах сурах бичиг, материалууд, мөн хиймэл оюун ухаанд түшиглэсэн шалгалтын систем зэрэг багтаж байна. Дараагийн эрин цахим боловсролын эрин байна гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Юун түрүүн цахим боловсрол гэхээр зөвхөн алсын зайны сургалт, “Зүүм”-ээр хичээл орох, теле хичээл үзэх асуудал биш аж. Боловсролын экосистемд технологийн ололтыг нэвтрүүлснээр энэ салбарын тогтолцоо тэр чигтээ ухаалаг, уялдаа холбоо, менежмент сайтай болж хөгжих үндсэн ач холбогдолтой. Мөн сурагчдын гүйцэтгэлийг нарийн тооцооллоор хянах, дата, дүн шинжил гээнд тулгуурлан аль сурагч ямар сэдэв дээр хоцорч явааг хүүхэд нэг бүр дээр саадгүй тогтоох, багшийн заах болон үнэлгээ өгөх арга зүйд шинэчлэл авч ирснээр хүүхэд бүрд хүрч ажиллах боломж нэмэгдэх гэхчлэн чухал үр дүн гарах юм. Мэдээж технологи багшийн ур чадварыг агуулахгүй ч гэлээ багшийн сайн туслагч болж, цаг хугацаа хэмнэх, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, оюутан сурагчдын гүйцэтгэлд мониторинг хийх зэрэг бүх талаар ээлтэй юм. Нөгөө талаас өнөөдрийн оюутан сурагчид, хүүхэд багачууд бол ирээдүйд бүрэн цахимжих дэлхийн ажиллах хүч, хүний нөөц болох учиртай. Тиймээс ирээдүйн технологийг одооноос суралцах хэрэгтэй нь зайлшгүй.

Боловсролын салбар цахим шилжилтэд бэлэн үү?

Дэлхий даяар улс орнууд дижитал боловсрол, боловсролын мэдээллийн технологийн чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулж, цахим инновацын талаар баримтлах төрийн стратеги төлөвлөгөөг гаргаж байна. Энэ бол хүүхэд багачууд, оюутан залуустаа олгох боловсрол гээч үнэт баялгийг технологийн ололт ашиглан илүү үр өгөөжтэй болгох энгийн зорилгод тулгуурлаж буй бодлого билээ Манай улсын хувьд урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг томоохон баримт бичгүүдэд цахим боловсролын талаар авах арга хэмжээнүүдийг заан, тусгаад байна. Эдгээрт цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн платформыг хөгжүүлэх, цахим сургалтын хөтөлбөр боловсруулж, хичээлийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллагыг мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багшийг мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, бүх насны иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих, багшийн үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга түлхүү оруулах, мэдээлэл, харилцаа холбоо технологийн өндөр ур чадвартай боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын үйлчилгээг цахимжуулах зэрэг чухал зорилт, чиглэлүүдийг тусгасан. Үүний дагуу тодорхой ажлуудыг хийж эхлээд буй юм. Нэн түрүүн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын цахим платформ хөгжүүлж буй компаниудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, боловсролын салбарт цахим шилжилтийг системтэй эхлүүлэх ажлын суурийг тавиад буй. Ер нь сүүлийн 20 жилд салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, нэгдсэн санг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн байсан нь бидэнд энэ удаа цар тахлыг хохирол багатай туулах, зогсолтгүй урагшлахад дэм болсныг дурдах нь зүй. Нэгдүгээрт, 2007 оноос эхлэн мэдээлэл технологийн дэд бүтцийг бүрдүүлж, бүх аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбосныг онцлууштай. Мөн 2013 оноос Боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор “Боловсролын удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүлээд байв.

Түүнчлэн цар тахлын өмнөхөн, 2017- 2020 онд салбарын үйл ажиллагаанд дижитал технологи нэвтрүүлэх тал дээр багагүй ололттой байсан нь завшаантай хэрэг болж. Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны яам 2018 онд “Эцэг, эхийн систем”, 2019 онд “Цахим элсэлт”, “Цахим журнал”-ын модуль, 2020 онд “Өдрийн ирц”-ийн модулийг тус тус боловсруулан нэвтрүүлсэн юм. Ингэснээр сургуулийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлт хийх, сургууль, цэцэрлэгт улсын төсвөөс олгогддог хувьсах зардал, хоолны мөнгө зэрэг зардлын гүйцэтгэлийг хянах, багш, эцэг эх хамтран ажиллах боломж бүрдсэн юм. Өнгөрсөн онд цар тахлын улмаас танхимын сургалтыг зогсоох үед 2017 онд бүтээсэн “Е-контент систем”-ийн хэрэг тус бүрэн гарч, теле хичээлүүдийг үүгээр дамжуулан зааж, сурах бичиг, интерактив, видео болон теле хичээл зэрэг нийт 3,900 гаруй контентийг байршуулсан. Тахлын нөхцөлд дасан зохицохыг хичээн ажиллахдаа бид боловсролын цахим шилжилтийн эхлэлийг цаг алдалгүй тавьж, дараа дараагийн алхмаа оновчтой хийх үүд хаалгаа нээж амжаад буй нь энэ.

Цахим шилжилтийг угтан хийж буй ажлууд

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цахим үндэстэн болох зургаан зорилтын хүрээнд манай яамнаас олон улсын боловсрол, шинжлэх ухааны TEIN сүлжээг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглуулах, салбарын систем хоорондын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, боловсролын дата төвийн мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахаар зэхэж байна. Мөн шинжлэх ухаан, инновацын салбар дахь судалгаахөгжүүлэлтийн ажлын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ” гэсэн юм. Энэ салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хууль эрх зүйн шинэчлэл чухал нь мэдээж. Тиймээс Боловсролын ерөнхий хуулийн төсөлд тодорхой заалтууд, боловсролын цахим мэдээллийн нэгдсэн сан, түүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой тусгайлсан бүлэг шинээр тусгаад байна. Цахим шилжилт, боловсролын мэдээлэл технологийн эдгээр цогц ажил эцсийн дүндээ багш нарын технологитой ажиллах ур чадвараас ихээхэн хамаарах нь үнэн юм. Тиймээс тэдний мэдээллийн технологийн чадварыг сайжруулах, сургалтын арга зүйд сургахаар цахим сургалт үе шаттай зохион байгуулж байна. Мөн багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг Moodle open source системд суурилж цахим хэлбэрээр зохион байгуулж эхлээд буй.

Цахим шилжилт хийхэд тулгарч буй бэрхшээлүүд

Нийгмийн технологийн харилцаа улам бүр нэмэгдэж, юмсын интернэт (Internet of Things) буюу бүх төрлийн ухаалаг төхөөрөмж өдөр тутмын хэрэглээ болж, сошиал орон зай тэлэхийн хэрээр боловсролын экосистем улам бүр дижиталчлагдан хувьсаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны өнгөрсөн оны тайланд Монгол Улсад үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгч 4.3 сая, ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо 3.4 сая, интернэт хэрэглэгч өрхийн тоо 288 мянга орчим байгааг дурджээ. Хэдийгээр технологийн хэрэглээ ийн өсөн нэмэгдэж байвч энэ нь үндэсний цахим бодлогын хэмжээнд хангалттай үзүүлэлт болж чадахгүй юм. Учир нь нийгэм, эдийн засгийн шалгуурууд, дата хамгаалал болон дижитал хуваагдлын асуудал, мөн боловсон хүчний ур чадвар гэх мэт бусад шийдэх асуудлууд цөөнгүй байна. Тухайлбал, дэлхий даяар цар тахлын үеэрх алсын зайны сургалтаас үүдэн олон сая хүүхэд хичээлийн хоцрогдолд ороод буй. Монголд гэхэд л багш нар сурагчдын сурлагын хоцрогдлын түвшинг 40-50 хувь хэмээн тодорхойлжээ. Тиймээс Ковидын дараах боловсролыг дахин сэргээх төлөвлөлт хийх шаардлагатай болсон юм. Үүний дагуу БШУЯ-аас томилсон ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулаад байна. 2021-2023 онд хэрэгжих уг төлөвлөгөөний “Сурлагын хоцрогдлыг нөхөн засах” хоёрдугаар зорилтын хүрээнд цахим болон хосолсон сургалтад шаардлагатай технологи, дэд бүтцийг бэхжүүлэх, үнэлгээний цахим платформ хөгжүүлж нэвтрүүлэх, сургууль, багш, сурагчдыг компьютер, таблет, ухаалаг төхөөрөмжөөр хангах зорилт тавьжээ. Цахим шилжилтийн хүрээнд улсын хэмжээнд хийх шаардлагатай дэд бүтцийн төлөвлөгөөний төсвийг харвал 172.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн судалгаа гараад буй. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр бүрэн шийдвэрлэх боломжгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна. Технологийн ололтыг боловсролын салбарт амжилттай нэвтрүүлж, хүн төрөлхтний оюун санааны талбарт дижитал хувьсгалаар дамжин нэгэн шат ахих зорилгоо бид ийн алхам алхмаар хэрэгжүүлж байна. Бүхий л улс орны хувьд энэ бол урт холын аялал бөгөөд зөвхөн технологийн ч бус соёлын, эдийн засгийн, оюун санааны аялал билээ. Нэгэнт гараанаас гарсан энэ цагт бид цахим үндэстэн болж, даян дэлхийн хөгжлөөс үл хоцрохын төлөө хамтдаа хичээх үлдлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    4 цаг 55 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    5 цаг 55 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    6 цаг 40 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    6 цаг 44 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    6 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    7 цаг 40 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    8 цаг 30 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    8 цаг 58 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    9 цаг 24 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    9 цаг 33 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    10 цаг 18 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    10 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    10 цаг 47 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    10 цаг 50 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    10 цаг 51 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    12 цаг 10 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    12 цаг 49 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    13 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК