Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Эрдэнэчимэг: Рашаан мэт бүтээл гаргах чин эрмэлзэл надад байдаг

2021-11-18
0
ЖИРГЭХ

Уртын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-“Нэг голын ус” цомгоо үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаа танд баяр хүргэе. Шинэ цомгоо танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Энэ ярилцлага хүрэх өдрийн мэндийг танай уншигчдад хүргэе. Би 2007 онд оюутан байхдаа уртын дуу, ардын дууны “Тунгалаг тамир” нэртэй цомог гаргаж байлаа. Түүнээс хойш 14 жилийн дараа “Нэг голын ус” нэртэй уран бүтээлийн бие даасан цомгоо өлгийдөн авч байна. Цомгийн анхны дуу “Зээргэнэтийн шил”-ийг 2013 онд, дараа нь “Зургаан ханатай гэр минь” дуугаа 2016 онд дуулсан. Хоорондоо нэлээд зайтай байгаа биз. Харин сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хэдэн дуу гаргалаа.

-Цомогт багтаасан дуунуудаа хэрхэн сонгов. Голчилж барьсан чиг шугам бий юү?

-Олонх нь “Хамаг Монгол” төслийн хүрээнд дуулж байсан бүтээлүүд. Бүгд гоё аялгуутай, сэтгэлийн нандин утсыг хөндсөн дуунууд. Мөн олон түмэнд мартагдах шахсан хэрнээ сэтгэлд нь хоногшсон сайхан дууг ч сэргээсэн. Бүтээлүүдээ хооронд нь нэлээд зайтай төрүүлсэн болохоор дүрс бичлэгээ аль болох чамбай хийхийг зорьсон. Цомогт орсон дууны найруулгын ихэнхийг Төрбат ахын студийнхэн хийсэн. Мөн Ариука, “Анир”-ын Хуягаа ах, “B продакшн”-ны Тэмүүжин гээд өнөө цагийн сор болсон уран бүтээлчидтэй хамтарсан. Х.Соёмбын шүлэг “Нэг голын ус” дуугаа Онон, Томоо ахтай хамтарч хийсэн. 

-Цар тахлаас болж уран бүтээлчид тайзан дээр гаралгүй удсан. Тайзаа хэр үгүйлэв?

-Би сүүлийн 10 жилд тайзан дээр цөөн хэдэн удаа л гарсан. Бие даасан тоглолт хийгээгүй болохоор ханийнхаа болон бусад уран бүтээлч, дуучид хамарсан тоглолтод л хааяа дуулж байсан. Ер нь жилдээ 2-3-ыг дуулах маягтай явж ирлээ.

-Цомгийн баяр хийнэ биз дээ?

-Хийнэ ээ. “Хүн” гэр театрт бие даасан тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ нь Монголын хамгийн том гэр театр гэж бодож байна. Театр 300 суудалтай ч цар тахлын үеийн дүрэм журам ёсоор хагас дүүргэлттэй байлгах шаардлагын хүрээнд 150 хүн хүлээж авна.

-Тэгэхээр таны анхны бие даасан тоглолтыг арай л цөөн хүн үзэх болох нь дээ?

-Тавьж буй шаардлага ийм юм даа. Уран бүтээлчид онгод нь оргилдоо байгаа үед  тоглолт зохион байгуулж, үзэгч түмэндээ уран бүтээлээ хуваалцах ёстой юм болов уу гэж бодоод, тоглолтоо хийх гэж байгаа минь энэ. Цомгийн баяр, бие даасан тоглолтоо гэр театрт хийнэ ч гэж бодож явсан юм. Хэрэгжүүлэх гэж байна.

-Тоглолт хэзээ болох билээ?

-Улс тунхагласны баярын өдөр 18:00 цагт эхэлнэ.

-150-ханд хүргэнэ гэхээр чамлалттай биш үү. Үзэгчид хүсвэл дахин тоглох уу?

-Ямартай ч цомгийн баяраа хийчихэе. Эндээс урам зориг, мэдрэмж авах нь чухал байна. Олон хүнд толилуулах тоглолт хийх тухай бодож байгаа. Тухайн үедээ энэ талаар мэдээ дуулгана аа. Одоо хийх тоглолт зөвхөн шинэ дуунуудаас бүрдэх юм биш л дээ. Хүмүүсийн чихэнд хоногшсон “Мөнх тэнгэрийн хурай” гэхчилэн цөөн тооны дууг хуучных нь найруулгаар дуулна.

-“Хүрээ хүүхнүүд”-ийг тань өмнө нь олон уран бүтээлч дуулсан. Та өөр хэв маягт оруулсан гэсэн. Ямар болгосон бэ?

-Энэ дууны хөгжмийг ихэд нарийн мэдрэмжтэйгээрээ сүүлийн үед нэрд гараад буй Ариука найруулсан. Уртын дууны техникийг илүү тод оруулж өгсөн гэдгээр онцлогтой юм болов уу.

-Цомгийнхоо бүтээлүүдээс өөр ямар дууг онцлох вэ?

-Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр гуайгаас зөвшөөрөл авч “Хөх Монгол нутаг” дууг нь дуулсан. Үүнийг үзэгч, сонсогчид мэдэхгүй байх. Цомгийн баяр, бие даасан тоглолтоороо анхан хүргэх гэж байна. Мөн миний ханийн зохиосон “Сэвтүүлж болохгүй хангай”, “Домог” хамтлагтай хамтарсан “Орд гэрийн магтаал” бас энэ цомогт орсон. Баярынхаа үеэр дуулна.

-Цомгийн баяраараа гэнэтийн бэлэг барих уу?

-Бүжинлхам бурханы тухай дуу гаргахаар ид ажиллаж байна. Энэ дууны клипийг сонирхуулах бодолтой байна. Сүүлийн үед томчуудын хүүхдэд хандаж байгаа хандлага нэг л биш болж байна. Хайр, энэрлээр дутааж байх шиг санагддаг боллоо. Сэтгэл шимшрүүлэм зураг, мэдээлэл байх юм. Зарим эцэг, эх бяцхан үрсдээ анхаарал маш бага хандуулдаг юм шиг. Гурван жилийн өмнө ингэж бодоод, улмаар хүүхдийг хайрладаг бурхан байдаг юм болов уу гээд эрэл хайгуул хийж байх үед нэгэн гэгээнтэн “Чи л энэ дууг амилуулж чадна” гээд надад дууны үг өгсөн юм. Дуунд Мөнхболд гээд залуу ая хийсэн. Сайхан уран бүтээл болсон. Пүрэвбат лам энэ уран бүтээлийн ажлыг нааштай хүлээж авснаар “Аглаг бүтээлийн хийд”-д хоёр хоногийн турш дүрс бичлэг хийж ирсэн. Мөн Гандантэгчилэн хийдийн “Батцагаан” дуганд хүүхдүүдийн дүрсийг авлаа. Төв гандангийн хамт олон дэмжиж ажилласан. Хүүхдийг хайраар дүүрэн өсгөөсэй гэж боддог. Би нэгэнт хүүхэд бүрийг хайрлаж чадахгүйгээс хойш сайхан ерөөл хүсэж, дуу дуулъя гэж шийдсэн болохоор Бүжинлхам бурханыг магтсан дуу бүтээж байгаа юм.

-Уртын дуу цаг үеэ дагаад өөрчлөгдөх нь зөв үү. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Уртын дуу орчин үе тал руугаа хэвийх тусмаа өнгө аяс нь хүмүүст илүү наалддаг. Уртын дууны уламжлал байх ёстой. Мөн чанарыг нь гээхгүй авч үлдэх нь чухал юм. Гэхдээ энэ сайхан өв соёлыг залуустаа өвлүүлэх тал дээр сонирхлыг нь хэрхэн татаж болох талаар уран бүтээлчид ухаанаа уралдуулах нь буруу биш. Залуу үедээ өв соёлоо өвлүүлж чадахгүй байсаар байгаад устгаж үгүй болгох вий гэдэг дээр санаа зовниж явдаг.

-Дахиад цомгийн тухай асууя. Яагаад заавал “Нэг голын ус” гэж нэрлэсэн юм бэ?

-Цомогт нэр их чухал. “Нэг голын ус хаа хүрэхийг мэдэхгүй. Мянган уулсыг тойроод рашаан болохыг таашгүй” гээд, энэ дууны утга нь их сайхан. “Нэг эхийн үрс ямархан явахыг мэдэхгүй, мянган уулсыг тойроод хаахна суухыг таашгүй” гэдэг үг нэгийг бодуулахаар. Бид нэг гэрт олон жил өсөхдөө хэзээ ч салахгүй мэт байдаг ч бие хүн болоод хаа сайгүй амьдардаг. Даяаршсан энэ эрин зуунд гадаад, дотоодгүй оршин сууж байна. Улаанбаатартаа байгаа хэрнээ нэгэнтэйгээ уулзахгүй яваа олон хүн байна. Дахилт нь “Ах дүү та нараа санахаар аяганд нулимс дүүрээд ирлээ, алсын газраас зориод очихдоо амар сайхандаа жаргана даа” гээд мөн л ерөөл өргөсөн дуу. Надад их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Дууны үгийг Соёмбоо зохиосон. Миний дуу авиа бол нэг ундаргатай. Гадныхан хүртэл шимтэн сонирхох нь бий. Надаас ундарсан бүтээл хэнд хүрч, хаа очих нь таашгүй болохоор голын ус шиг санагддаг. Рашаан мэт сайхан уран бүтээл гаргахсан гэдэг чин эрмэлзэл надад байдаг юм. Гүн утга агуулгатай бүтээл өгсөн дөө, надад. Аливаа зүйл далд утгатай байх тусмаа үнэ цэнтэй байдаг шүү дээ. Ухаан задалсан уран бүтээл хамгийн сайхан.

-Тоглолтын талаар нэг зүйлийг лавшруулж асуумаар байна. Үзэгчид “Шуранхай”-н Эрдэнэчимэгийг харахыг хүсэж магадгүй юм.

-Өнгөрсөн хугацаанд дуулснаа л хүргэнэ. Таны сонирхож магадгүй, тэр Эрдэнэчимэгийг энэ тоглолтод бэлдээгүй ээ. Ер нь эргээд харахаар тийм эрч хүчийг яаж гаргаж байсан юм бол гэж гайхдаг юм. 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.21.208)
    Жинхэнэ өөрөөрөа бүсгүй гоё санагддаг шүү амжилт
    2021 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.186.44)
    Эрдэнэчимэг сайхан сэтгэлийн дуучин гэж боддог их өвөрмөц намбалаг бүтээлч эмэгтэй санагддаг нэг тийм ОРЧЛОНГООС ТАСРААД БАЙГАА Ч ЮМ ШИГ ИХ ГОЁ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛДЭГ ДУУЧИНДАА.УРАН БҮТЭЭЛИЙН УНДАРГА НЬ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ АМЖИЛТ
    2021 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (121.45.120.180)
    Жинхэнэ Монгол төрхтэй царайлаг бас загварын маш өндөр мэдрэмжтэй эмэгтэй. Жавхланд гоёдоод байдаг.
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • zicgin (66.181.161.98)
    zz
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.170.73)
    amjilt
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.185.153)
    маш мундаг уран бүтээлч шүү
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • иргэн (103.57.95.50)
    Төлөв түвшин сайхан уран бүтээлчид амжилт хүсье.
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    3 цаг 25 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    4 цаг 25 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    5 цаг 10 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    5 цаг 14 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    5 цаг 23 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    6 цаг 10 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    7 цаг 1 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    7 цаг 29 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    7 цаг 54 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    8 цаг 4 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    8 цаг 41 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    8 цаг 49 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    8 цаг 53 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    9 цаг 18 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    9 цаг 20 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    9 цаг 22 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    10 цаг 40 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    11 цаг 20 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    11 цаг 35 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    11 цаг 35 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК