Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар аймаг тойрог замаар холбогдсон анхны аймаг боллоо

2021-11-19
0
ЖИРГЭХ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтуудын нээлтийг өнөөдөр хийлээ.  Үүний нэг нь Баруун-Уртын таван тойргийн сүүлийнх буюу тавдугаар тойргийн сүүлийн хэсгийн бүтээн байгуулалт байв. Энэ замыг ашиглалтад оруулснаар Сүхбаатар аймгийн төв тойргийн замуудаар холбогдсон анхны аймаг болж байна. Бусад улс орнуудын түгжрэлийн асуудлыг шийддэг нэг гарц болох тойрог замыг Сүхбаатар аймаг ийнхүү Монголдоо анх удаа ашиглалтад оруулж байна. Улаанбаатар-Баруун-Урт чиглэлийн автозамын эхлэл болох Улаанбаатар-Мөнххаан чиглэлийн автозам ашиглалтад орж байх үеэс тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн санаачилгаар Баруун-Уртыг тойрог замтай болгох ажил эхэлж байжээ. Тодруулбал, Ж.Батсуурийг аймгийн Засаг даргаар томилогдох үед Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сум төвдөө таван километр хатуу хучилттай замтай л байсан байна. Ингэж тойрог замд холбогдсоны эдийн засгийн үр ашиг нь их байгаа юм. Тухайлбал, Баруун-Уртын алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хашаа байшин ч эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж, үүнийг дагаад үнэ нь өсч байгаа ажээ. Учир нь эдгээр тойрог замуудыг хооронд нь мөн л тооно хэлбэрээр холбосон дэд автозамуудыг барьж байгуулж байгаа юм байна. Замыг дагаад дэд бүтэц, гэрэлтүүлэг нэмэгдэж алслагдмал гэгддэг байсан хорооллуудын үнэ цэнэ өсөж байгаа юм. Тавдугаар тойргийн замын сүүлийн хэсэг болох 3.3 километр замыг “Монгол зам групп” ХХК барьж байгуулсан байна. Энэхүү замын нийт өртөг гурван тэрбум төгрөг боловч энэ оны төсөвт нэг турбум  төгрөг л суулгаад байв. Харин “Монгол зам групп” ХХК өөрийн хөрөнгөөр богино хугацаанд энэхүү замыг барьж байгуулан өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна. Тавдугаар тойргийн замын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн нарын сэтгэгдлийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: ОРЧИН ЦАГИЙН ХОТ ЯМАР БАЙЖ БОЛОХЫГ БАРУУН-УРТ ХАРУУЛААСАЙ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЗОРЬСОН

Аймгийн төв Баруун-Урт хотоо таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөлтийг батлан хэрэгжүүлж, төлөвлөгөөний дагуу зорилт тавин ажилласнаар өнөөдөр хамгийн сүүлийн буюу тавдугаар тойрог замыг ашиглалтад бүрэн хүлээн авч байна. 70 гаруй жил хөгжсөн Сүхбаатар аймаг аймгийн төвдөө 5 км замтай л байсан. Өнөөдөр энэ зам ашиглалтад орсноор 2009 оноос хойш аймгийн төвдөө 60 гаруй км замыг бүтээж чадлаа. Замынхаа нээлтийг хийж байгаадаа сэтгэл догдолж байна. Зам өөрөө хөгжил авчирдаг. Орчин цагийн хот ямар байж болох вэ гэдгийг Сүхбаатар аймаг харуулах гэж олон жил зорьсон. Аймаг, орон нутгаа удирдаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаа өнөөдрийн залуус маань энэ том стратеги бодлогоо үргэлжлүүлэн ажиллаж байгаад УИХ-ын гишүүний хувьд баяртай явдаг. Мөн энэхүү бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн "Монгол зам" группын хамт олонд талархал илэрхийлье. Бид бүхэн нутгаа гэсэн сэтгэлээр хамтран зүтгэж, нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаагийн нэг баталгаа өнөөдрийн замын нээлт болж байна. Ирэх 2022 оны улсын төсөвт Сүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн асар том том бүтээн байгуулалтууд хийгдэхээр тусгагдсан. Дээр нь ОНХС, уул уурхайн хариуцлагын гэрээтэй нийлээд ирэх жил 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг бид Сүхбаатар аймагтаа хийх гэж байна. Аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүрд гар сэтгэл нийлэн хамтран ажилладаг, дэмждэг бүх хүнд талархаж буйгаа илэрхийлье."

Н.ГАНИБАЛ: УЛСЫН ТӨСВИЙГ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЖ БОЛДГИЙН ЖИШЭЭГ МАНАЙ АЙМГААС ХАРЖ БОЛНО

Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй зарцуулж болдгийг сүхбаатарчууд бусад аймгууд болон УИХ-ын гишүүдэд харууллаа. 2008 онд Сүхбаатар аймагт АН ялаад, Ж.Батсуурь даргатай болоод хийгдсэн хамгийн эхний ажил бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө байсан. Өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч буй энэ замын ажил бол 2008 оны төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлын нэг үргэлжлэл нь, замынхаа хувьд дуусгавар болж байна. Аливаа ажлыг төлөвлөж, түүнийхээ дагуу хийж, хэдий урт хугацааг туулсан ч гэсэн дуусгаж чаддагаа сүхбаатарчууд бид харуулж чадлаа. Тухайн үед өнөөдрийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт хотыг удирдаж байсан. Өнөөдөр ИТХ-ын даргын алба хашиж буй Д.Хосбаяр маань аймгийн орлогч дарга байлаа. Шижирбаатар дарга ИТХ-ын дарга байлаа. Энэ хүмүүс хамтдаа эхлүүлсэн ажлынхаа эцсийг хамтдаа үзэж байгаад баяртай байна. Бид Сэлэнгэ аймаг шиг хоёр бассейн барина гэж маргалддаггүй, бүхэл бүтэн Засгийн газар Дарханы замыг барьж чадахгүй, толгойгоо гашилгаж байгаа шиг юмны өмнө сөгдөж үзээгүй хамт олон. Энэ бол бид бүгдийн сэтгэл зүрх нэг байж чаддагийн үр дүн. 5-р тойргийн замын ажлыг гүйцэтгэсэн “Монгол зам” ХХК-ийн хамт олонд баярлалаа.

“МОНГОЛ ЗАМ ГРУПП” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Б.ЦОГТСЭРГЭЛЭН: БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ ЗАМ БАРИХЫГ ЗОРЬСОН

Манай компани олон том бүтээн байгуулалтад оролцож байсан. Өнөөдөр нутгийнхаа бүтээн байыгуулалтад оролцоод ийм бүтээн байгуулалтыг чанартай, хурдан хугацаанд хийж гүйцэтгэж болдог юм байна гэдгийг харуулж байгаадаа баяртай байна. Ийм тойрог замтай болсноор Сүхбаатар аймагт түгжрэл үүсэхгүй болсон. Дэд бүтцээ захын хорооллуудаараа татаж чадсан. Зам дагаж хөгжил гэдэг. Энэ замын ажлын тендер зарлагдаад манай компани шалгарч энэ зургадугаар сарын сүүлээр ажлаа эхэлсэн. Богино хугацаанд чанартай хөрөнгө оруулалтыг барьж гүйцэтгэх нь бидний зорилго байдаг. Улсын төсөвт ч ачаалал нэмээд он дамжуулаад байхгүйг хичээдэг. Хурдан хугацаанд барьж байгуулж чадвал үнэ өртгийн хувьд ч анхны хөрөнгө оруулалтаасаа нэмэгддэггүй. Энэ замын хөрөнгийн гуравны нэг нь энэ жилийн төсөвт суусан байсан. Үлдсэнийг нь бид өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж дуусгалаа.

С.Сүлд

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.55.188.93)
    Тархины тураалтай хүн л Дарханы замын нэг аймгийн төв доторх 60 км замтай харьцуулна л даа. Бас Засгийн газрын дэмжлэггүй бол энэ зам баригдахгүй л дээ. Олон түмнийг өөр шигээ тэнэг гэж бүү бод доо.
    2021 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    Бараг бүх сумаа засмал замаар холбож, аймгийн төвдөө тойрог замтай болсон Ховд аймаг байгаа.
    2021 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (217.165.51.141)
    Dron-oor deerees ni zurgiig ni avaad niitleldee havsargasan bol goyo baih bailaa. Bayar hurgiye. Zam dagaj hugjil.
    2021 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    3 цаг 25 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    4 цаг 25 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    5 цаг 10 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    5 цаг 14 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    5 цаг 22 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    6 цаг 10 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    7 цаг 0 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    7 цаг 28 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    7 цаг 54 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    8 цаг 3 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    8 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    8 цаг 48 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    8 цаг 52 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    9 цаг 17 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    9 цаг 20 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    9 цаг 21 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    10 цаг 40 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    11 цаг 19 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    11 цаг 34 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    11 цаг 34 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК