Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Чойжамц: “Айраг гэхээр чи санагддаг” гэж ойр дотнынхон маань хэлдэг болсон

2022-2-26
0
ЖИРГЭХ

Монгол үндэсний органик хүнсний үйлдвэрлэлийг эх орондоо бүтээж байгаа “Хөх Үүр Агро” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Г.Чойжамцтай ярилцлаа. Бидний мэдэх “Хөх Үүр айраг, зоог” хүрээгээ тэлж “Хөх сүрэг” мал аж ахуй дагнасан шинэхэн төслөө өнгөрсөн оны сүүлчээр өлгийдөн авсан юм.

-Өнгөрсөн хоёр жилийн хатуу хөл хорио бизнес эрхлэгчдэд хүндхэн үе болж өнгөрлөө. Бизнес эрхлэгчид шинэ төсөл нээхээс илүүтэйгээр тэсч үлдэхийн тулд ажилласан хоёр жил байлаа. “Хөх Үүр” ХХК-ийн хувьд энэ хугацааг хэрхэн даван туулсан бэ?

-Өнгөрсөн хоёр жил бизнес эрхлэгчид ч гэлтгүй бүх хүмүүст хүндхэн үе байлаа. Бид сайхан цаг ирнэ гэж итгэж найдаж, ирээдүйн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ? Юу болов гээд эргээд харахад “Хөх Үүр” ресторанаа хаагаад, хөрөнгө оруулалт татаж франчайз ресторан болох тал дээр илүү ажиллаа. Зөвхөн хоолны газар байх биш, хөгжүүлж чадвал аялал жуулчлалыг татаж чадах юм байна гээд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Рестораны ид засварын үед хатуу хөл хорио тогтоосон хэдий ч зогсолтгүй зүтгэсээр өнгөрсөн арваннэгдүгээр сард франчайз ресторанаа нээсэн. Одоогоор нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрээгүй байгаа учраас бизнесийн хувьд таатай болж амжаагүй хэдий ч бидний ирээдүй сайхан харагдаж байгаа. Цар тахлын дараа хүмүүс Монгол үндэсний соёл, органик, эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага илүү ажиглагдаж байна. Тиймээс бид зөв зүйтэй менежмент хийж байгаа гэж харж байгаа. Хажуугаар нь ресторанаа дэмжсэн бизнесүүдээ хөгжүүлээд явж байна.

-“Шинэ Хөх Үүр” төсөл анхны франчайзаа гаргаад амжилттай явсан. Харин хоёр дахь төсөл буюу “Хөх сүрэг” 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нээлттэй зарлаж байсан. Одоо энэ төслийн үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?

-“Хөх сүрэг” бол мөн л ковидын үед боловсруулсан төсөл. Миний хувьд малчин айлын хүүхэд, малдаа хайртай ийм хүний хувьд өмнө нь ийм төсөл хийх юмсан гэсэн бодол бол байсан. Тийм ч учраас энэ төслийн санаа урьд нь байсан хэдий ч бизнесийн төлөвлөгөө болгож гараагүй явсан. Харин ковидын хөл хорионы үед гэртээ байх хугацаанд энэ санаагаа бодож, боловсруулах  боломж олдсон. “Хөх сүрэг” бол бизнес талаасаа манай рестораны гол түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх ач холбогдолтойгоос гадна өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж харж байгаа. Түүнээс гадна бид цаг үеэ маш зөв олсон. Монгол Улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таатай боллоо, банкны хууль өөрчлөгдлөө, үүнээс гадна цахим мөнгөний бодлого яригдаж байна. Яг энэ цаг үед хэлбэрийн хувьд төстэй маягаар бид мал аж ахуйн хөрөнгө оруулалт авч уламжлалт болон орчин үеийн фермер байдлаар малаа өсгөөд, үр өгөөжийг нь жил бүр хүртээд явах боломжтой байдлаар үйл ажиллагаа явуулах юм. Яг л компанид хөрөнгө оруулалт хийгээд жил бүр өгөөжийг нь хүртдэгтэй ижил хэлбэртэй хөнгөн хэрнээ шинэлэг бизнес болсон. Бид маш амжилттай захиалга авсан. Хөрөнгө оруулалтын мөнгөөрөө аж ахуйгаа байгуулаад явж байна. Малаа авлаа. Одоогийн байдлаар төллөх мал буюу малынхаа суурь сүргийг бэлдлээ, эцэг буюу үржүүлгийн малаа сонгож, малчдаа сонгон шалгаруулах зэргээр төслийн хүрээнд ажил үргэлжилж байна. Хашаа хороогоо барьж үндсэн баазаа бэлдэж байна. Төслийн төлөвлөгөөний дагуу л ажиллаж байна. Энэ төслөө амжилттай хэрэгжүүлээд хоёр, гуравдугаар шат гээд тэлээд явна гэж төлөвлөсөн. Сүүлийн үед “Хөх сүрэг” төслийг дуурайсан хэд хэдэн төслүүд гарсан байсан. Гэсэн хэдий ч анхдагч байна гэдэг илүү үр нөлөөтэй явдаг. Удахгүй манай төсөл хоёрдугаар үе шатны танилцуулгаа хийнэ.

-Энэ төсөл их анхаарал татаад байгаа. Нууц биш бол төсөл дээр хэчнээн хүн ажиллаж байгаа, малчдыг хэрхэн сонгон шалгаруулж авсан, хэдэн малчин ажиллаж байгаа талаар хуваалцаач?

-Төлөвлөгөөний дагуу цагаан сарын өмнөхөн сонгон шалгаруулалтын зар явсан байгаа. Сонгон шалгаруулалт явуулахдаа мал маллаж байсан туршлагатай, өөрсдийн гэсэн малгүй буюу бага тооны малтай байж болно гэж заасан. Насны хувьд залуу гэр бүл буюу 40 хүртэлх насны хүмүүсийг гэр бүлийн хамт байх гэсэн шаардлага тавьсан. Шалгаруулалтад 60 орчим хүсэлт ирснээс одоогийн байдлаар есөн гэр бүлийг сонгоод байна. Эдгээр гэр бүлүүд гуравдугаар сарын эхний долоо хоногт вакумжуулсан сургалтанд хамрагдах юм. Тэгээд тавдугаар сараас нутагтаа очиж малаа маллана.

-Сургалтын агуулга ямар чиглэлээр орох вэ? Мөн хэзээнээс малчид малаа маллаж эхлэх төлөвлөгөөтэй байна?

-Малчдын хувьд өмнө нь мал маллаж байсан туршлагатай, малчин айлын хүүхдүүд байгаа. Шалгаруулалтад гурван үеийн намтрыг бичүүлж өмнө нь аав, өвөө нь мал маллаж байсан туршлагатай эсэхийг харж байж авсан. Харин малын вакцин, эмчилгээ, өвчинтэй холбоотой, заавал мэдвэл зохих чухал сэдвийг “Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн доктор, профессор нар сургалтаар орно. Иймд бид малчидтай өндөр нарийвчлалтай гэрээ хийж байгаа. Одоо бол мал цуглуулах боломжгүй, мал хээлтэй байгаа цаг, ийм замтай хүйтэн байгаа үед нутаг сольвол мал хямардаг. Тиймээс ирэх тавдугаар сарын сүүлээс эхлээд малчид маань тус тусын нутагт буугаад малаа маллаж эхлэх юм. Одоо бол мал сүрэг энд тэнд эзэн эзэн дээрээ байгаа. Тэднийгээ цаг наашлахаар цуглуулаад малчдадаа хариуцуулна гэсэн үг.

-Газарзүйн байршлын хувьд малчдыг хэрхэн байршуулах вэ? Монголчууд мал, ус өсөхийн хэрээр газраа булаацалдах тал ажиглагдаад байдаг энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ийм бэрхшээлүүд тулгарч байгаа. Энэ төслийн санаа нь аль ч хамаагүй нутагт мал маллаад ашиг шим хүртээд байгаа зүйл биш юм. Мал аж ахуй дагасан төсөл учир өргөн хүрээнд харвал тухайн орон нутагт аялал жуулчлалын бүс өргөжнө. Мал эзэмшиж байгаа хүмүүс өөрсдийн малыг хэр өсөж байгааг харах зуураа гэр бүлээрээ аялах боломжтой. Түүнээс гадна тухайн орон нутгийн малчидтай хоршиж ажиллана. Учир нь мал аж ахуйгаа дагаад бид махны үйлдвэр нээж байгаа. Өөрөөр хэлбэд эр малаа богино хугацаанд эдийн засгийн үр өгөөжийг сайжруулаад мах болгож, бууз, банш, ангилсан мах зэрэг махан бүтээгдэхүүнээ мал эзэмшиж байгаа хүмүүстээ санал болгож байгаа юм. Зөвхөн өөрсдийн малаар энэ махыг хангах боломжгүй учраас эргэн тойронд байгаа малчин айлаас  өндөр үнээр мал худалдаж авах, эргээд малчин айлдаа малын гарц сайжруулах тал дээр зөвлөх, цагаан идээ худалдаж авах байдлаар хамтарч ажиллах юм.

-Бэлчээрийн даацын асуудал дээр ямар гаргалгаа гарч байгаа вэ?

-Манай төслийн гол үзэл санаа бол тоо биш чанарыг чухалчлахад оршиж байгаа. Эр малыг нэгээс хоёр жил өсгөөд дараагийн шатанд шилжүүлнэ. Харин залуу эм малыг үржилд оруулаад, хөгшин малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ажиллана. Бид дараагийн төслөөрөө бэлчээрийн гарцыг сайжруулах технологийг оруулж ирэх тал дээр судалж байна. Ингэснээр газар хагалж тариа тарих шаардлагагүй, үржил шимтэй тариа ногоог хөрсөнд нь суулгах боломжтой. Ялангуяа цөлжилт явагдаж байгаа, ургамлын гарц муудсан орон нутагт энэ технологийг нэвтрүүлснээр мал идсэний дараа ч дахин ургах боломжтой болно гэсэн үг. Үүнийг нэг компани хийх боломжгүй, айл бүрийн хамтын оролцоо хамгийн чухал юм.

-Г.Чойжамц өөрийнхөө хувийн амьдралаас бидэнтэй хуваалцаач? гэр бүлийнхээ талаар танилцуулвал.  

- Миний хувьд энэ сарын 22-ны олон хоёр давхацсан сайхан өдөр 32 нас хүрлээ. Одоогоор эхнэр, хоёр хүүгийн хамтаар амьдардаг. Монгол Улсын их сургуулийг төгсөж, бизнес эрхлэж ажиллаж эхэлсэн. Ингээд 2013 оны үед анх бизнесын талаар сонирхож, оролдож эхэлсэн ч гэлээ ихэнх нь бүтэлгүйтлээр дуусдаг байсан. Үүнийхээ хажуугаар нийгмийн байгууллагууд, залуучуудын холбоонд идэвхитэй ажиллаа. Үүнийгээ бодохоор өөрийнхөө амьдралыг олох гэж бүдчиж явсан үе болов уу гэж боддог юм. Хамгийн чухал нь зогсолтгүй зүтгэсээр бид 2016 онд ресторан нээх санаагаа бодит болгож байлаа. Тухайн үед жижиг гэр бүлийн бизнес гэж хардаг байсан ч одоогоор илүү өргөжсөөр байна.

-Монголын залуучуудын холбоонд ажиллаж байсан гэж сая ярьсан шүү дээ. Нэг үеэ бодвол нийгэм дэх Монголын залуучуудын холбооны асуудал улс төрийн хэмжээнд хүрлээ. Таны бодлоор энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын залуучуудын холбоо бол нийгэм дэх залуучуудын оролцоог дэмжиж ажилладаг байгууллага. Сүүлийн үед залуучуудын эрх зөрчигдөх тохиолдол харьцангуй багассан. Одоо зөв зүйлд уриалагчид хэрэгтэй. Хүмүүс янз бүрээр л хэлдэг юм. Хоосон амбицтай залуучуудыг бэлдээд байна, улс төрийн намын цүнх баригчид болно гэх мэтээр. Энэ бол тодорхой түвшинд үнэний ортой, гэхдээ бүгд бол биш. Залуучууд дуугарах зүйл дээрээ зөвөөр дуу хоолойгоо хүргэх ёстой гэж боддог юм. Зарим хүмүүс энэ хэнд хэрэгтэй байгууллага юм бэ гэдэг. Монголын залуучуудын холбоо бол зайлшгүй байх ёстой байгууллага, олон улсад ч байдаг. Одоо удирдаж байгаа хүмүүсээр дүгнээд татан буулгана гэж болохгүй зүйл.

-Таны хувьд Монголын залуучуудын холбооноос гадна, Монголын тогоочдын холбооны тэргүүн, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд залуу бизнес эрхлэгчээр ажилладаг. Энэ бүх ажлыг хэрхэн амжуулж байна вэ? Нэг өдрийг хэрхэн өнгөрөөдөг талаараа манай уншигчдад сонирхуулвал?

-Залуу хүнийхээ хувьд нийгэмдээ идэвхи санаачилга гаргаж ажиллах үүднээс ТББ-уудад ажиллаж байсан. Гэвч гол ажил маань илүү цаг зав зарцуулах ёстой.  Тийм ч учраас эдгээр ажилаа орхиод үндсэн ажилдаа илүү анхаарч байна. Ерөнхийдөө энэ олон ажлыг цахимаар амжуулдаг даа. Хурал зөвлөгөөнд цахимаар оролцох боломж нээгдсэн учраас харьцангуй хялбар болж өгдөг.

-“Хөх Үүр” анх айргаараа хүмүүст танигдсан шүү дээ. Тантай уулзаад айрагны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. АНУ руу гаргах ажил эхэлсэн гэж байсан. Энэ ажил үргэлжилж байгаа юу?

-Мэдээж намар гэхээр айраг санаанд орж, айраг гэхэд намар санаанд ордог болсон байна. Ойрын хүмүүст маань ч энэ бизнес их нөлөөлсөн. Айраг гэхээр чи санагддаг болсон гэдэг үг их сонсох болсон шүү. Миний хувьд айргийг Монгол хүнсний хаан гэж боддог юм. Түүхийн хувьд, агуулгын хувьд, амт чанарын хувьд ч тэр. Дэлхийн талыг эзэлж байх үед айргаар хүнсээ хийдэг, хоолыг орлодог бүтээгдэхүүн шүү дээ. Дайн байлдаанд явахдаа гүү унаж явдаг, гүүгээ сааж айргаараа хүнсээ хийдэг байсан байгаа юм. Айраг уудаггүй хүмүүс үүнд итгэдэггүй юм. Гэхдээ энэ үнэн, долоо хоног хэл дээрээ нэг зүсэм мах ч тавихгүйгээр айраг уугаад явахад болдог гэдэг. Үүнээс гадна маш олон өвчнийг анагаах эм болдог. 1970-аад онд сүрьеэ өвчнийг анагаахад ашигладаг байжээ. Тиймээс л айрагны ачаар түүхэндээ дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Одоо ч бидний тэргүүн идээ айраг хэвээрээ шүү дээ. Цагаан сар, наадмыг айраггүйгээр төсөөлхийн аргагүй. Бизнесийн хувьд айраг тийм ч ашигтай биш. Учир нь улирлын чанартай, малчдын үйлдвэрлэлээс гаргаж авдаг, хадгалах горим тун эмзэг, гурил будаа шиг шаардлагатай бүтээгдэхүүн биш учраас тийм ч их эргэлтэд ороод байдаггүй.

-“Хөх Үүр”-ийн цаашдын төлөвлөгөө ямар байх вэ?

-Цаашдаа айргийг хуурай хэлбэрээр, гүүний саам хэлбэрээр гаргах төлөвлөгөөтэй. Олон улсын зах зээлд импортоор авъя гэсэн маш олон хүсэлтүүд ирсэн. Жишээлбэл гүүний сүүгээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажил хийж байна. Монгол малын мах, цагаан идээнд тогтсон стандарт байхгүйгээс шалтгаалж хилийн гадна борлуулахад бага зэрэг хүндрэл тулгардаг. Гэхдээ одоо цаг үе өөрчлөгдсөн. Цаашид бидэнд маш том боломж байгаа.

-Цаашдын ажилд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.161)
    "Айрагны хүүхэд" гэдэг нэршил байдаг, юу гэсэн утгатай вэ?
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    13 цаг 42 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    13 цаг 58 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    14 цаг 5 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    14 цаг 7 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    14 цаг 11 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    14 цаг 20 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    14 цаг 22 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    14 цаг 24 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    14 цаг 32 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    14 цаг 34 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    14 цаг 36 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    14 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    17 цаг 29 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    17 цаг 35 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    18 цаг 6 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    18 цаг 12 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    18 цаг 41 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    19 цаг 14 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    19 цаг 54 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    20 цаг 3 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК