Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр: Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой

2022-3-22
0
ЖИРГЭХ

ЗХУ, БНМАУ-ын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны энэ өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансарын нисгэгч Владимир Александрович Жанибеков нарын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр 22:40 цагт сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Ийнхүү БНМАУ, ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болжээ.

41 жилийн өмнөх энэ өдөр сансрын нисгэгч  Ж.Гүррагчаа тэмдэглэлдээ ингэж бичиж үлдээжээ.

БНМАУ, ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа

1981 оны 3-р сарын 23. Даваа гараг. Нислэгийн хамгийн хариуцлагатай өдөр. Сансрын станцтай холбоо тогтоож, автомат систем ажиллах зонд орох, ойртож очиж залгалт хийж, станцын бүхээгт шилжиж орох. Энэ л ажиллагаануудын биелэлтээс нислэгийн хувь заяа шийдвэрлэгдэх учраас манай хоёр багийн болоод, Нислэгийн удирдах төвийн анхаарал үүнд чиглэж байна.

Урьдчилан хийсэн хоёр маневр болон ойртох маневрын үр дүнд хөлөг, станцын холбооны зонд орлоо. ЗХУ-ын нутагт дэвсгэрт байрлах холбоо хангамжийн хэрэглэлүүдийн удирдлагын зонд сансрын хөлөг, станц байрлах тэр хугацаанд Салют-6 станцтай холбох залгалтыг хийж гүйцэтгэлээ. Салют станцын болоод Союз хөлгийн холбоо, удирдлага залгалтын системүүд амжилттай сайн ажиллалаа. Залгалт гүйцэтгэсний дараа хөлөг-станцын холбогдсон хэсгийн битүү байдлыг дахин шалгаж хөлгийнхөө амралтын тасалгаанд шилжиж скафандраа тайлж ажлын хувцасаа өмсч, норж хөлөрсөн скафандраа хатаах төхөөрөмжид залгаж хатаалаа. Хөлөг, станцын аль аль талаас нь битүү байдал хангагдсныг болон хөлөг, станцын бүхээгийн даралт ижил болсныг газрын удирдлагын хамт шалган тогтоосны дараа ЦУП-ын /центр управления полётами/ командаар хөлөг, станцын нээлхийнүүдийг онгойлгож Салют-6 станцын бүхээгт шилжиж орлоо. Бидний баяр хөөр дүүрэн уулзалтыг газар дэлхийд дамжуулахын тулд станцын ТВ төхөөрөмжүүдийг тохируулан зоож бэлэн болгожээ.

Бид хоёрын хувьд бидний бэлэг жижиг хивс, хоёр орны төрийн далбаагаа намируулсаар орлоо. Би түрүүлж орлоо. Үндсэн багийн дарга Владимир Васильевич Коваленок  угтан тэвэрч аваад, огцом түргэн хөдөлгөөн аль болох битгий хийгээрэй гэж захиж угтлаа. Виктор Петрович Савиных их л баярлаж догдолсон сэтгэлээр угтлаа. Хөлгийн дарга миний араас хивс далбаагаа барьсаар хөвж орж ирлээ. 11 хоногийн өмнө сансрын Байконур буудлаас үдэж явуулсан хоёр найзтайгаа сансрын тойрог замд олж очиж уулзана гэдэг үнэхээр баяртай байлгүй яахав дээ. Зөвхөн бид дөрөв баярлаад зогсохгүй манай элэг нэгт Монголчууд, сансрын гараанд биднийг бэлтгэсэн зөвлөлт нөхөд бүгд л баярын инээмсэглэл тодруулсаар энэ уулзалтыг хүлээж авсан байх аа.

Үүний дараа албан ёсны телевизийн уулзалт, ярилцлага нэвтрүүлэг зохион байгууллаа.

Манай хоёр орны нам төрийн удирдагчид Л.И.Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нар сансрын судалгааны ажил амжилттай эхэлсэнд баяр хүргэлээ.

Манай хоёр баярын ширээ зассан байна. Бие биедээ баяр хүргэж бидний сансрын уудамд явуулах шинжилгээ судалгааны ажил эхэллээ. Сансрын хөлгөөр авч ирсэн ачаануудыг станц руу зөөж байрлуулан, Союз-39 хөлөгт консерваци хийснээр энэ өдрийнхөө ажлыг өндөрлөв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Жирийн нэгэн (202.9.40.108)
    Энэ олон жил нэр төрөө өндөрт авч явна гэдэг л хамгийн том амжилт юм даа, Гүррагчаа таньд баярлалаа.
    2022 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Сансарт Монгол хүн ниссэн түүхэн өдөр тохиож байна. Баярын мэнд хүргэе.
    2022 оны 03 сарын 22 | Хариулах
  • sasa (103.10.23.103)
    eniig temdeglehee boliosoo
    2022 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    9 цаг 28 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    9 цаг 44 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    9 цаг 52 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    9 цаг 54 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    9 цаг 58 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    10 цаг 6 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    10 цаг 8 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    10 цаг 11 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    10 цаг 18 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    10 цаг 21 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    10 цаг 23 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    10 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    13 цаг 15 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    13 цаг 21 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    13 цаг 52 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    13 цаг 59 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    14 цаг 27 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    15 цаг 1 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    15 цаг 41 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    15 цаг 49 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК