Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн тойм: Сайд дарга нар ордонд чуулж, залуус талбайд жагсав

2022-4-10
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрсөн бэ? 24tsag.mn уншигч та бүхэндээ долоо хоногийн тойм мэдээг бэлтгэн хүргэж байна.


Экстремист гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан таван иргэнийг саатуулжээ

Тагнуулын байгууллагаас эрүүгийн хуульд заасны дагуу экстремист гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол улсын нэр бүхий таван иргэнийг саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байр хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан байлдааны болон  бусад зориулалтын галт зэвсэг, зэвсгийн чанартай галт зэвсэг илэрсэн.

 

“Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн Хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа.  2019 онд ЗГ шинэ онгоцны буудлыг дагаж аэро-сити төлөвлөлтийг баталсан. Түүнээс хойш 2020 онд  орон нутгийн зэрэглэлтэй Шинэ Зуунмод Майдар хотыг байгуулах шийдвэр гаргасан. Ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн ажлын зургууд магадлалаар орж, эцэслэгдэж гарна. Ажлын зургуудын нийт дүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарсан. Энэ жил Монгол улсын засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан. Ажлын зургууд магадлалаар орж батлагдсаны дараа тавдугаар сард багтаж эхний ажлуудыг хийнэ.

 

“Монголын эдийн засгийн чуулган-2022” болов

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр /2022.04.07/ эхэллээ. уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

 

Залуучууд төв талбайд жагсаж, Ерөнхий сайд уучлалт гуйв 

Үнийн өсөлтийг бууруулахыг шаардсан залуусын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуустай уулзаж, тэдний хүсэлт, шаардлагыг хүлээн авсан. Уулзалтын үеэр залуусын шаардлагын дагуу Засгийн газрын ээлжит бус чуулганыг хуралдуулах болсноо зарласан юм. Үүний дагуу Засгийн газар хуралдаж зарим шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хуралдаанаар төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэсэн юм.

  • Төрийн байгууллагууд тавилга худалдан авахаар зарласан 1.3 тэрбум төгрөгийн тендерээ цуцалжээ
  • БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа албан томилолтод ашиглахаас бусад туулах чадвар сайтай автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болжээ.

 

ЗГ: Залуусын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулна

Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгах, хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нүүр хуудсаараа дамжуулан бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргалаа. Түүнийг 2019-2020 онд Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд олгосон, 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтсан. Энэ нь өмнөх захирлуудын гарын үсэг зурж олгосон, чанаргүй зээлийн нийт дүнгээс бага боловч түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр дотнын хүмүүстээ зээл олгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочид (202.21.97.90)
    хотын мер сумяабазар хашаа гражуудаа хамахдаа ялгаж салгалгүйгээр бүгдийг адилхан шийдэж үзнэ?????
    2022 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    6 цаг 57 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    7 цаг 13 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    7 цаг 21 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    7 цаг 23 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    7 цаг 26 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    7 цаг 35 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    7 цаг 37 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    7 цаг 40 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    7 цаг 47 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    7 цаг 50 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    7 цаг 52 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    8 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    10 цаг 44 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    10 цаг 50 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    11 цаг 21 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    11 цаг 28 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    11 цаг 56 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    12 цаг 30 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    13 цаг 10 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    13 цаг 18 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК