Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын дотоод зөрчил нийслэлийн түгжрэлийг түгжих үү

2022-4-26
0
ЖИРГЭХ

Улстөрчид, тодруулбал эрх баригч нам болох МАН ард түмэнд, улаанбаатарчуудад амлалт өгсөн. Тэд “Улаанбаатарын түгжрэлийг бууруулна” гэж зарласан. Нийслэлчүүд ч энэ амлалтанд нь итгэж УИХ болон Орон нутгийн сонгуульд олонхиороо санал өгсөн. Тэд ялалтыг хүртсэн. УИХ-д олонх болж, нийслэлийг удирдах эрхтэй болсон. Хүсэж, зорьж л чадвал Монголыг хөгжүүлээд, Улаанбаатарын түгжрэлийг арилгах бүрэн эрх мэдэл тэнд шилжсэн. Гол нь, хүсвэл! Ийн сануулахын учир нь, өчигдрийг хүртэл буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл МАН-ыг, УИХ-ыг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чин хүсэл эрмэлзэлтэй хэмээн итгэж ирсэн. Итгэх шалтгаан байсан. УИХ-аас 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, Засгийн газраас жил бүр түгжрэлийг бууруулахад зориулан 420 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхийг нийслэлийн удирдлагуудад олгосон болохоор тэр. Төсөв бүрдүүлж өгөхөөс бус төсвөө бие даан захиран зарцуулах эрхгүй байсан Улаанбаатар хотын хувьд энэ бол цоо шинэ гарааны эхлэл болсон. Дээр нь, УИХ-ын түүхэнд анх удаа 26 гишүүнээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо буюу лобби бүлэг байгуулагдсан. Энэ үед УИХ-ын гишүүд ч Улаанбаатар хотыг хөгжүүлэхээ амласан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохоо зарласан. Иргэд ч итгэсэн. МАН УИХ-д ч, НИТХ-д ч үнэмлэхүй олонх байгаа дээрээ Улаанбаатарын түгжрэлийг бууруулахаар улс төрийн нэгдмэл шийдвэрт хүрчээ гэж найдсан.

Учир нь, өдгөө Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөдөг. Жилийн 365 хоногийн 35 хоногийг нь автомашин, автобусанд түгжирч өнгөрүүлдэг. Улаанбаатарчуудын дундаж наслалт 72 гэж тооцвол иргэн бүр амьдралынхаа 6.5 жилийг түгжрэл дунд уурлаж, бухимдаж, хүлээж, сандарч тэвдэж элээдэг. Үүнийг хөдөлмөрийн бүтээмж талаас нь харвал нэг хүн 2.5 цагт дунджаар 20.400 төгрөгийн бүтээмж алддаг. Энэ алдагдлыг жилд замын хөдөлгөөнд оролцогчдын тоогоор үржүүлээд үзэхээр 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн бодит хохирол амсдаг гэсэн тооцоо бий. Үүн дээр байгаль орчны бохирдол, хувь хүний сэтгэл зүйн дарамт, шатахуун түлшний элэгдэл хорогдол, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх байсан цаг хугацааны алдагдал, эмнэлгийн үйлчилгээнд цаг алдсанаас учирч болох эрсдэл гээд нийгмийн болон эдийн засгийн алдагдал зэргийг нэмбэл тоймгүй их тоо гарна. Улс орны хөгжин дэвших боломж, нийгмийн дэд бүтэц, хувь хүний ажиллаж амьдрах эрхийн тухайд дурдаад ч хэрэггүй. Энэ бүхэн түгжрэлд төлж буй бидний төлбөр. Өөрөөр хэлбэл, золиос.

Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хөдөөгийн тойргоос сонгогдсон нэр бүхий гишүүд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад  улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзав. Мөн УИХ-ын Төвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар  хөнгөн галт тэрэг буюу LRT-тай болоход шаардагдах нийт санхүүжилтийн 50 хувь болох 510 сая ам.долларт Засгийн газраас баталгаа гаргах тогтоолын төслийг дэмжихгүйгээ албан ёсоор илэрхийлж, Улаанбаатар хотын удирдлагуудад олгосон эрх зүйн бие даасан байдлыг эргүүлэн авахаа зарлав. Тэд уг нь ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2021 оны долдугаар сард Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, нийслэлийн удирдлагад эрхийг шилжүүлсэн. Жил бүр 420 тэрбум төгрөгийг түгжрэлийн эсрэг захиран зарцуулах эрхтэй ч гэж үзсэн. Үүнийгээ хагас жилийн өмнө Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлээр баталсан. Харин одоо бол үгүй. Товчхондоо “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цаг үе биш байна. Улсын төсөв хэцүү байна. LRT-ийн төсөвт өртөг өндөр байна. Хятадаас санхүүжилт авах нь буруу” гэдгээр өөрсдийн санал бодол, байр суурийн эрс өөрчлөлтийг тайлбарласан. Үүн дээр нь нэмж хэлж байгаа үг нь “Хөдөө орон нутгийн тойргийн төсвийг хэмнэлт нэрээр хасчихаад  Улаанбаатарт ийм өндөр өртөгтэй LRT байгуулж болохгүй” гэдэг тайлбар.

Мэдээж эсрэг хариулт өгч, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүдийн зарим тайлбар зөв. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажлаа хий” залуусын жагсаалаар хөндсөн саналыг дэмжиж төсөвт хэмнэлт хийхээр төлөвлөсөн нь үнэн. Энэ хүрээнд Төсвийн тодотголоор 500 орчим тэрбум төгрөгийг хэмнэх тооцоог Сангийн яамнаас хийсэн. Хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг хассан нь үнэн. Харин LRT-ийн санхүүжилтийн тухайд БНСУ-ын компани манайд 2010 онд нэг км хөнгөн галт тэрэгний камыг 56 сая ам.доллараар барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан. ЖАЙКА бүр нэг км зам нь 118 сая ам.долларын өртөгтэй метроны төслөө удталж ярьж байгаа. Вьетнам улс гэхэд саяхан 13 км хөнгөн галт төрөгний замыг 830 сая ам.доллараар барьж байгуулан ашиглалтад оруулсан. Уг төмөр замыг ашиглалтад оруулахын тулд газар чөлөөлт болон хөт төлөвлөлтөд 200 сая гаруй ам.доллар зарцуулсан. Улаанбаатар хотод баригдах хөнгөн галт тэрэгний замын тухайд 18.1 км үргэлжлэх бөгөөд 926 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Энэ нь үнийн бланс дундаж, нэг түвшинд бланслагдаж байгааг илтгэнэ. Гэхдээ манай УИХ-ын гишүүд дахин ямар хариулт хэлэхийг таашгүй. Харин “Төсөв хэцүү байхад хөнгөн галт тэрэг хэрэггүй” гэдгийн тухайд Монгол Улс цаашид оршин тогтноно. Монголчууд энэ хотод ажиллаж амьдарна. Тэр дундаа, түгжрэлгүй Улаанбаатар хотод. Иймд нийгмийн тустай бүтээн байгуулалтыг, ирээдүйн ач холбогдолтой хөрөнгө оруулалтыг ковидын нөмрөгт халхаж дарах нь буруу юм. Дэлхийн улс орнууд гэхэд өдгөө гурван жил үргэлжилсэн ковидын хямралын сүүдэрт нуран унаж буй нийгэм, эдийн засгаа өөд нь татахын тулд эрчимтэй өрсөлдөж, хөдөлж эхэлсэн. Үүнийг дагаад дэлхийн зах зээлд алт зэсийн үнэ өсч, түүхий эдийн салбарт эрэлт эрчимжиж байна. Тэд зогсох бус урагшлах ёстой гэдгээ ойлгосон байхад УИХ-ын хэсэг гишүүд нь Улаанбаатарын гудамжинд түгжрэхийг чухалчлав.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ийнхүү албан ёсоор Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эсрэг хөдөллөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлэн тавьсан “Шинэ сэргэлт” дунд хугацааны хөгжлийн бодлогын нэг гол тулгуур нь “Хот хөдөөгийн сэргэлт”. Тэрбээр зорилгоо “Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.
Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.
Зарим томоохон хэмжээний асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэхийг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн ойлгон хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарласан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн 30 жилийн турш Улаанбаатарын талбайд түгжирсэн авлига хээл хахуулыг, хүнд суртлыг архаг хууч өвчнийг анагаахыг хүссэнгүй. Улс төр, эрх мэдэл, дуртай дургүй хүрээллийн өнгөөр, эцэс сүүлдээ хотын, хөдөөний УИХ-ын гишүүн гэдгээрээ нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалтыг эсэргүүцэж, Улаанбаатар хотын түгжрэлийг түгжлээ. Ардын нам асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан энэ 14 хоногийнхоо хугацаанд эвлэрч, нэгдэж үл чадвал түргэний машины дохио түмэнтээ дуугараад ч түгжрэлийн түгжээг мулталж чадахгүй болох тийм цаг айсуй. Тэр үед үхэх төрөхийн алин боловч Улаанбаатарын замд түгжрэн түгжигдэх нь тодорхой. Харин МАН-ын дотоод зөрчил Улаанбаатарын түгжрэлийг түгжсэн юм даа гэж бид ярина. Тэр яриа цааш түгнэ.

Д.Цэнгэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.94)
    UGAASAAA LTR BOL TUGJREL BUURUULAH BISH MUNGU UGAAH TUSUL BAINA. DARHANII ZAMAA, NALAIHIIN ZAMAA GUURNUUDEE DUUSGAJ CHADAAGUI BAIJ ENE AJILIIG YAGAAD CH HIIJ CHADAHGUI UR DUND N 24 OND YALAGDAL HULEENE GEHDEE ENE HULGAICHUUDAD AMJIJ MUNGU L SHAAJ BAIVAL ARD TUMEN ULS EH ORON OGT HAMAAGUI LALARUUD
    2022 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    3 цаг 49 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    4 цаг 5 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    4 цаг 13 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    4 цаг 14 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    4 цаг 18 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    4 цаг 27 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    4 цаг 29 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    4 цаг 31 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    4 цаг 39 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    4 цаг 42 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    4 цаг 44 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    4 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    7 цаг 36 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    7 цаг 42 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    8 цаг 13 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    8 цаг 20 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    8 цаг 48 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    9 цаг 22 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    10 цаг 2 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    10 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК