Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МСҮТ, Политехник коллежийн салбарынхан гомдол тээсээр

2022-5-04
0
ЖИРГЭХ

Бөөрөнд нь наалдсан айлын шоовдор хүүхэд шиг боловсролын салбарын нэг хэсэг болох МСҮТ, Политехник коллежийнхэн дахиад л гомдол тээв. Дахиад гэсний учир нь 2012 онд тус салбарыг ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэмээн үзэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу шилжүүлж байсан юм. Гэтэл оны өмнө дахиад л бөөн маргаан болж манай, танай зөв, буруу гэсээр 2022 оноос БШУЯ-ны харьяанд багтах болсон. Шинээр сонгогдсон гишүүд, шинэ Засгийн газар, шинэ сайд гээд хэн ч байсан, ямар ч улс төрийн холион бантангийн золиос болж хоёр тийшээ шидэж тоглосны эцэст нь иргэн, хүн л хохирдог.

Шилжүүлсний дараахнаас тус салбарын багш ажилчид бухимдаж, санал гомдлоо илэрхийлсээр байв. Тодруулбал, салбарын сайдын дөрөвдүгээр сарын 1-нд гаргасан тушаал тэдний гомдох эхлэл болов.

No description available.

No description available.

СӨБ болон ЕБС-ийн багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргахдаа МСҮТ, Политехник коллежийн багш ажилтнуудыг үлдээсэн байна. Үүнд МСҮТ, Политехник коллежийн багш ажилтнууд бухимдаж “Биднийг үеийн үед л ингэж гадуурхаж, айлын шоовдор хүүхэд шиг үздэг. БШУЯ руу шилжээд өөрчлөгдсөн, сайжирсан зүйл алга. Өмнө нь тус яамны харьяанд байхад мөн л бусад боловсролын салбартаа түлхүү анхаарч манайхыг орхигдуулдаг байсан. ЕБС-д тааруу дүнтэй хүүхдүүд энэ салбарт элсдэг гэж суралцагчдыг гадуурхдаг байсан бол одоо яаман дотроо багш ажилчдаараа гадуурхагдлаа” зэргээр санал гомдлоо илэрхийлж, цалинг нь бусад боловсролын байгууллагатай ижил хэмжээнд хүргэх хүсэлт бичиг илгээсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа тул жагсах хэмжээнд хүрээд байгаа аж. 

Зарим хөдөө, орон нутгийн МСҮТ, ПК-ийн багш нар нийслэлд нэгдэж жагсахаар ирж байгаа гэнэ. Жагсаалаас өмнө буюу өнөөдөр салбарын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзахаар болсон талаар мэдээлэл авсан юм. Тус уулзалтаас шалтгаалж жагсах эсэх нь шийдэгдэх болов уу.

Мөн 2022 онд ТҮ-1-3 ажилчдын улирлын үр дүнгийн урамшуулал, хоол унааны нэмэгдлийг нь зарим сургуульд одоог хүртэл олгоогүй байгаа аж. Учир нь санхүүжилт нь дутуу ирсэн байна. Гэтэл аль хэдийн хоёр улирал дуусах гэж байдаг. 

Багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэх хүсэлт албан ёсоор салбарын сайд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын ерөнхий газарт илгээсэн ч сайдаас хариу ирээгүй гэнэ. Харин Боловсролын ерөнхий газраас дараах хариу иржээ.

No description available.

No description available.

СӨБ болон ЕБС-ийн багш нарт улирлын үр дүнгийн урамшуулал 60 хүртэлх хувь олгодог бол МСҮТ, ПК-ийн багш нарт 21-25 хувиар бодож олгодог байна. Уг нь багш нарынх нь чадвар, сурч төгссөн сургууль ижил МСҮТ, ПК-ийн багш нар мэргэжлийн чиг баримжаа олгодог, мэргэшүүлдэг илүү ур чадвартай ч багш бий. Гэтэл цалингийн хэмжээ нь бусдаасаа бага, ялгаатай. Үүнээс гадна мэргэжлийн хичээл заадаг багш нар 5-р шатлалд, ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нар 4-р шатлалаар цалинждаг байна. Энэ нь багш нарын дунд үл ойлголцол, маргаан үүсгэх шалтгаан болдог аж. Тухайлбал, хөдөө орон нутгийн МСҮТ, ПК-д 15 жил ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 895.945 төгрөг. Үйлчилгээний ажилчид бол бүр 400-500 мянган төгрөг гар дээрээ авдаг аж.

“Танайх нүүрс түлдэг манайх бакришк түлдэг” гээд хошин шог шиг л. СӨБ, ЕБС-ийн багш нар өндөр цалин авдаг, МСҮТ, ПК-ийн багш нар бага цалин авдаг. Салбарын яам дотроо ингэж ялгаварлаж байгаад тэд бухимдаж байна. Бухимдахаас ч аргагүй. Өнөөдөр хэрэглээний үнийн дүн хэдэн хувиар өссөнтэй тэдний авдаг цалинг харьцуулбал “инээдэм”-тэй байгаа биз. Энд зөвхөн БШУЯ-наас гадна, хөдөлмөрийн цалин, хөлстэй холбоотой ХНХЯ, Монгол Улсын төсвийг зохицуулдаг Сангийн яамандч хамаатай асуудал юм.

Өнөөдөр манай улсад 76 МСҮТ, Политехник коллежид 4000 гаруй багш ажилтан, 40 мянга гаруй суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр багш, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Одоо яригдаж байгаа Боловсролын тухай багц хуульд бас л орхигдчих вий гэсэн анхаарал, айдас болгоомжлол ч байсаар.

Он гараад эхний хагас жил болох гэж байгаа ч саяхныг хүртэл тус яаманд хариуцаж ажиллах хэлтсийн дарга, бүтэц нь  тодорхой болоогүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй л байсаар өнгөрсөн сарын сүүлчээр хэлтсийнх нь дарга, мэргэжилтэн тодорхой болсон. Гэсэн ч “Мэргэжлийн болон техникийн боловсрол” цэс нь одоо ч ямар нэг мэдээлэлгүй хоосон хэвээр л байгаа.

Б.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    2 цаг 38 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    2 цаг 54 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    3 цаг 2 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    3 цаг 3 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    3 цаг 7 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    3 цаг 16 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    3 цаг 18 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    3 цаг 20 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    3 цаг 28 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    3 цаг 31 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    3 цаг 33 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    3 цаг 47 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    6 цаг 25 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    6 цаг 31 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    7 цаг 2 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    7 цаг 9 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    7 цаг 37 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    8 цаг 11 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    8 цаг 51 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    8 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК