Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэд тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Ерөнхий архитектортай уулзлаа

2022-5-10
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Б.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд газар эзэмших зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлэв. Тухайн иргэдийг төлөөлөн иргэн Г.Эрдэнэчимэг “Бид 1995 оноос хойш тус хорооны Шар хадны эцсийн автобусны буудал дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ирсэн.

Эхэндээ тэнд байсан арван лангуу бүгд газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ч хоёр захын лангуу зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тиймээс бид ч мөн зөвшөөрөл авахын тулд 2014 оноос хойш хөөцөлдөж, бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлт өгсөн боловч амжилт олоогүй явна.

Дүүргийн зүгээс тэр хэсэгт жишиг автобусны буудал барина гэсэн учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүйд хүрч байгааг шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Тэд өнөөг хүртэл газрын төлбөр болон үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ татварыг төлөн үйл ажиллагаагаа явуулсаар ирснээ мөн дурдав.

Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хорь гаруй жил үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагууд нь албан ёсны зөвшөөрөл өгөөгүй ч газрын төлбөр, үйлчилгээний татвар авч ирсэн бол та бүхний ажлыг гэнэт зогсоох нь зохимжгүй. Засаг дарга ч мөн тухайн байршилдаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, амьдрал ахуйгаа авч явж буй иргэдийн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэх байр суурьтай байдаг.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно. Эхний ээлжинд дүүргийн зүгээс  газар эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй” хэмээлээ.

Тухайн хэсэгт жишиг буудал барихдаа тэдгээр иргэдийн павилионыг буулгах бус ногоон байгууламж, нийтийн бие засах газар зэргийг байгуулж орчны тохижилт хийх тул иргэдийг ч мөн хамтран ажиллахыг хүссэн юм.

Уулзалтад ирсэн удаах хүн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Шагдарсүрэн байлаа. Тэрээр 2011 онд тус хорооны нэгдүгээр хорооллын орчимд  1000 ам метр талбайг эзэмших зөвшөөрөл авч, тухайн талбайгаа чөлөөлөн ажлын байр барьсан гэв. Гэтэл зөвшөөрлийнх нь хугацаа өнгөрсөн онд дуусаж, ажлын байраа нураах нөхцөл байдал үүсээд байгааг боломжит арга замаар шийдэж өгөхийг хүсэж, газраа авч үлдэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тухайн иргэн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй хэд хэдэн талбайд объект барьсан гэх мэт зөрчлүүд илэрсэн тул уг хэсгийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч байгааг тодотгов. Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хотын дарга аль болох иргэдийн асуудлыг шийдэх үүднээс энэ уулзалтыг товлож байгаа. Тиймээс таны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, төлөвлөлт, тохижилтдоо тусгая. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахад иргэн та ч анхаарч, бидний ажлыг дэмжихийг хүсье” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    1 цаг 52 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    2 цаг 8 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    2 цаг 16 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    2 цаг 17 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    2 цаг 21 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    2 цаг 30 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    2 цаг 32 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    2 цаг 34 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    2 цаг 42 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2 цаг 45 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    2 цаг 47 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    3 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    5 цаг 39 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    5 цаг 45 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    6 цаг 16 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    6 цаг 22 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    6 цаг 51 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    7 цаг 25 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    8 цаг 5 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    8 цаг 13 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК