-
2017 оны 2 сарын 24
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв.
Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо.
Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв.
Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
-
2017 оны 2 сарын 23
Засгийн газрын үнэт цаасны шинэ арилжаа өнөөдөр Хөрөнгийн биржид нээгдсэн байна. Тус үнэт цаас нь 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911 хувийн хүүтэй байх аж.
-
2017 оны 2 сарын 22
а манайхаан банкны хадгаламжийн хүүгийн татварыг 100% дэмжинэ шүү!!!
Өдөржин гадаа хүйтэнд цас мөс хог цэвэрлээд сард 500 мянган төгрөгийн цалин авч буй ТҮК-ийн ажилчид маань цалингаасаа 10% татварыг улсын төсөвт төлж ирсэн. Харин дансандаа 20 тэрбум төгрөгтэй цөөн хүмүүс сардаа л 500 сая төгрөгийн хүүгийн орлого авчихаад 1 ч төгрөгийн татвар төлдөггүй байсныг та мэдэх үү?
Монгол Улсын ТӨР дээрх татварыг авах гээд 26 жил хүчрээгүй юм. Учир нь банкны хадгаламжийн 95% нь нийт хүн амын маш цөөн хэсэгт, тэр дундаа төр засаг, улстөртэй холбоотой цөөн хүмүүст л байдаг юм. Тэд хүссэн хуулиа хүссэн цагтаа батлуулж ирсэн юм. Зөвхөн сүүлийн жишээ гэвэл 2015 оны 12 дугаар сард банкны хүүгээс татвар авахгүй байх хуулийг манай ЗГ нэгхэн өдөрт өргөн барьж, тэр төслийг нь УИХ нь ямар ч асуулт саналгүй шууд 1 өдөрт батлаж билээ. Энэ асуудлын олон хүн мэдээгүй байхаа, маш чимээгүй хийдэг юм! За тэр яахав, өнгөрсөн асуудал!!!
Харин энэ Засгийн Газар Монгол Улсын сүүлийн 26 жилийн түүхэнд анх удаа банкны хадгаламжийн хүүгээс татвар авах санаачлагыг өнгөрсөн онд гаргасан боловч нөгөө л бохир тоглолт хийдэг нөхдүүдийн турхиралтанд өртөөд амжилтгүй болсон. Дансандаа 20 тэрбумын хадгаламжтай хүн өдрийн хоолоо яаядаа гэж байгаа хүмүүсийг цөмөөрөө гарч жагсая, буудвал буудна биз гэж хий гэж өдөөн хатгаж, гэмгүй иргэдийн цөсийг хөөргөж байсныг бэлхнээ санаж байна. Үнэхээр бохир!!!
Хэдийгээр өмнөх санаачлага унасан ч ОУВСангийн хөтөлбөрийн шугамаар банкны хадгаламжийн хүүгээс татвар авах шаардлага дахин ороод ирлээ. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчдоос энэхүү асуудлыг хойшлуулж болохгүй, тиймээс ердөө 1 сарын дараа буюу 2017-4-1-нээс авах нь зүйтэй гэдэг нөхцлийг тавьжээ. Түүнийг нь ч манай тал хүлээн авсан байна. Маш зөв зүйтэй үйлдэл!!!
”Төр оршихуй дор татвар буй” гэгчээр 2,999,000 иргэн нь татвар төлдөг, харин төр засагтай холбоотой 1,000-хан хүн нь өөртөө таарсан хууль батлуулаад татвараас чөлөөлөгддөг байж болохгүй. Тиймээс банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахыг 100% дэмжих нь зүйтэй!!! Энэ удаа бохир турхиралтад дахин өртөж болохгүй шүү!!!
Жич: Банк хадгаламжтай болчихсон юм чинь дэрэн доороо хадгалахаас, эсвэл офшоор луу зөөгөөд явахаас гэсэн зүйл ярьсан залуус мэр сэр харагдана лээ. 1рт, төгрөгийн хадгаламжтай банк Монголоос өөр газар байхгүй, төгрөг маань олон улсад чөлөөтэй хөрвөх валют хараахан болоогүй байна. 2рт, банкны 18%-ийн хадгаламжаас 1.8%-г авсан ч цаана нь 16.2% үлдэнэ. Тэгсэн ч энэ нь дэлхийд байхгүй өндөр өгөөж шүү!!!
-
2017 оны 2 сарын 19
ОУВС-гийн удирдлагуудтай хийсэн хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар,
-
2017 оны 2 сарын 19
Сангийн яамнаас өнөөдөр Олон улсын валютын сан/ОУВС/, Монгол банктай хамтарсан хэвлэлийн хурлыг зарласан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн дагуу
-
2017 оны 2 сарын 19
Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай болсон зээл тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид Олон Улсын Валютын Сантай хэлэлцээ хийж байгаа билээ.
-
2017 оны 2 сарын 17
2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 14,425 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Увс чацаргана” компани хамгийн өндөр буюу 14.75-иар өссөн бол “Монгол шуудан” 7.91%, “Говь” 0.27%-иар тус тус өслөө. Мөн 3,394 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 360,575,247.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 825.39 нэгж болж 0.08%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,423,607,617,675.00 төгрөг боллоо.
-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүн эцэслэн гараагүй байгаа энэ үед урьдчилсан таамгаар дүгнэлт өгөх боломжгүй тухай ОУВС-и
-
2017 оны 2 сарын 15
Одоогоос 10 хоногийн өмнө шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шатахуун импортлогчдоос тайлбар авчээ.
-
2017 оны 2 сарын 14
Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш.
-
2017 оны 2 сарын 13
Монголбанк 1 долоо хоногтой 107.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 02-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 380.9 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 2 сарын 13
“Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмээд байгаа билээ.
-
2017 оны 2 сарын 02
Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 56.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
-
2017 оны 2 сарын 01
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлын танхимд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Активын удирдлагын компани байгуулах болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын тухай;
“Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн концепц;
Валютын бирж байгуулах тухай.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) Активын удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгох, эрсдэлтэй активын зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, (ii) “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, болон (iii) Валютын арилжааны нэгдсэн платформ байгуулах нөхцөл шаардлага, техникийн шийдлийн асуудлыг судлан үзэж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад шаардлагатай албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
-
2017 оны 1 сарын 31
2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150,000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000%-ийн хүүтэй 2,790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14,142,085,131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,914,088,121.00 төгрөг боллоо.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
2017 оны 1 сарын 30
Монголбанк нэг долоо хоногтой 173.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 422.5 тэрбум төгрөг боллоо.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татжээ.
-
2017 оны 1 сарын 27
Монголбанк 1 долоо хоногтой 122 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 27-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 428.4 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 27
Төвбанкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2474 төгрөг 49 мөнгөтэй тэнцэж байсан бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар 2476 төгрөгөөр худалдан авч, 2480 төгрөгөөр арилжиж байна.
Харин арилжааны банкуудад нэг ам.долларыг 2460-2464 төгрөгөөр худалдан авч, 2481-2484 төгрөгөөр арилжиж байна. Мөн нэг валют арилжааны төвүүд болон арилжааны банкуудад нэг евро 2655 төгрөгтэй тэнцэж байна.
-
2017 оны 1 сарын 23
Монголбанк 1 долоо хоногтой 179.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 331.4 тэрбум төгрөг болов.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 20
Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр сарын 20-ны өдрийн тойм мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд дурдсанаар зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд 6.86 нэгж буюу 0.81 хувиар өсч 851.76 нэгжид хүрсэн байна.