-
2016 оны 12 сарын 16
Mongolian Mining Corp (975 HK) компанийн вэбсайтад мэдээлснээр http://www.mmc.mn/upload/2016-12-15_e_00975ann-20161215.pdf Энержи Ресурс, Шенхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн Газрын ажлын хэсгээс Таван Толгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авчээ.
Түүнчлэн өнөө өглөө Mongolian Mining Corp компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагандаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ.
Г.Батцэнгэл: “Өмнө нь хийж байсан хэлэлцээртэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцлийг тавьж байгаа...
Монголын Төмөр Зам компани 51%-ийг эзэмшээд, 49%-д Шенхуа Групп оролцоод явна.
Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй.
Консорциум нийлүүлэлтийнхээ 75%-ийг Хятад улс руу, 25%-ийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу нийлүүлэх санал гаргасан. Консорциум бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана.
Миний ойлгосноор бусад компаниуд сонирхолоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх Монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн” гэжээ.
Өчигдрийн арилжаагаар MMC (975 HK) хувьцааны ханш 0.265 хонг конг доллароор хаагдсан бол уг мэдээ гарсны дараа буюу өнөөдөр 0.285-0.300 хонг конг долларын хооронд хэлбэлзэж байна.
-
2016 оны 12 сарын 16
тогтоолын биелэлтийг хангуулах талаар зохих арга хэмжээг авч ажилласны үр дүнд нийт 509 ББСБ-ын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан талаар албан мэдээлэлдээ дурдсан байна. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан ажиллаж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 15
асгийн газраас байгуулсан, Таван толгойн ордыг эргэлтэд оруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт анхны уулзалтаа Шинхуа группийн төлөөлөлтэй хийсэн.
Энэ уулзалтын дараа ”Консерциум тарчих сан юм уу, гурван сайд яагаад ганцхан Шинхуагийн удирдлагуудтай уулзав, Мongolian mining corporation, Энержи ресурс, Японы Сумитомо группын төлөөлөл яагаад ирээгүй вэ, Шинхуа групп Тавантолгойд дангаараа эзэн суух уу зэрэг асуулт үүсэж, зарим хүний дунд хардлага бий болов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзсан өдрийнхөө орой Тавантолгойн төсөлд оролцож байгаа, оролцох үндэсний компаниудынхаа төлөөлөлтэй ч уулзсан. Уулзалтаар Монголын компаниуд Тавантолгойн төсөл дээр нэгдсэн нэг саналтай-нэг баг болж оролцох саналаа илэрхийлжээ. Тэд Засгийн газрын ажлын хэсэгтэй дахин уулзахаар тохирсон байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг САЙЖРУУЛАХ чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мөн Ерөнхий сайд ажлын хэсэгт дараах удирдамжийг өгмөн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
1. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн ”Эрдэнэс-Тавантолгой”- компанийн оролцоог зохистой төвшинд хангах,
2. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлт эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,
3. Төсөл хэрэгжүүлэгчид олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа экспортолно. Үүний тулд одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих шаардлагатай..
4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компаниуд, төмөр зам болон ханган нийлүүлэлт зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд түвшинд хангаж оролцуулах.
Хэрэв эдгээр удирдамж бүрэн хэрэгжвэл одоогийнх шиг түүхий нүүрсийг урд хөрш рүү зөөвөрлөхгүй болж байна.
-
2016 оны 12 сарын 15
“Туркиз Хилл Ресурс” ”-ээс мэдээлж байна.
-
2016 оны 12 сарын 13
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр А-331 тоот тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 онд хуралдах тов батлагдлаа.
Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдах хуваарь /2017 он/
Хэлэлцүүлэг Шийдвэр гаргалт /Хэвлэлийн бага хурал/
Гуравдугаар сарын 15-17 Гуравдугаар сарын 22
Зургаадугаар сарын 14-16 Зургаадугаар сарын 21
Есдүгээр сарын 18-20 Есдүгээр сарын 22
12 дугаар сарын 12-15 12 дугаар сарын 20
Мөнгөний бодлогын зөвлөлийн тухай
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А-169 тоот тушаалаар “Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байдаг. Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дажуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой юм.
Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
-
2016 оны 12 сарын 13
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо.
Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 09
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хороог хуралдуулах товыг нийтэд мэдээлээгүй байсан ч өнөөдөр /2016.12.09/ гэнэт хурал зарлаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гэвч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хярал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ? Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гээд хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг Байнгын хороонд тавив. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөлөө.
Монголбанкны хяналтын зөвлөлд Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлсэн байв
-
2016 оны 12 сарын 09
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ”Шиньхуа” групп, ”Энержи ресурс” компани, Японы ”Сумитомо” корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж асанУИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг.
-
2016 оны 12 сарын 06
БНХАУ-ын Шэньжэн хотын Хөрөнгийн бирж болон Хонконгийн Хөрөнгийн биржийг холбох ёслол өчигдөр /2016.12.05/ өглөө 9.30 цагт боллоо. Ийнхүү Хятадын эх газар болон арлын Хонконгийн Хөрөнгийн бирж шууд арилжаа хийх суваг нээгдэж, Хятадын хөрөнгийн зах зээлийг гадаадад нээлттэй байх чиглэлд хийсэн чухал алхам боллоо.
Хувьцааны захыг нээхээс өмнө уг хоёр бирж видеогоор холбогдож харилцсан байна.
Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Лю Шиюй нээлтийн арга хэмжээнд оролцож хэлэхдээ “Шэньжэн, Хонконгийн хөрөнгийн бирж холбогдсон нь хоёр газрын хөрөнгийн зах зээлийг цаашид зохицуулж хөгжүүлэхэд түүхт цаг мөч боллоо. Энэ нь олон улсын болон улсын дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг хүч сэлбэж, итгэл найдвар нэмэх болно” гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn
-
2016 оны 12 сарын 06
Арилжааны үзүүлэлтийг төрлөөр нь авч үзвэл, хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,007 ширхэг бонд 299.92 сая төгрөгөөр, үнэт цаасны гурван ангилалд нийт 22 компанийн 34,123 ширхэг хувьцаа 26.36 сая төгрөгөөр зарагдлаа. Арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 91.9 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна.
Хувьцааны ангиллын хувьд I ангилалд таван компанийн 19,527 ширхэг хувьцаа 11.30 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин II ангилалд 13 компанийн 13,637 ширхэг хувьцаа 13.66 сая төгрөгөөр, III ангилалд дөрвөн компанийн 959 ширхэг хувьцаа 1.39 сая төгрөгөөр арилжигдсан байна.
Арилжааны тоо ширхгээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 11,720 ширхэг арилжигдсанаар тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 8.64 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжигдсанаар идэвхитэй нь байлаа.
Салбарын үзүүлэлтээр хүнсний салбарын хувьцаа тоо ширхгийн 55.70 хувийг, уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 36.95 хувийг эзэлжээ.
Зах зээл дээр өсөлт давамгайлсан ба 13 компанийн хувьцааны ханш өсч, долоон хувьцааны ханш бууралттай байв. Ханшийн өндөр өсөлтийг Шарын гол /MSE:SHG/-ийн хувьцааны ханш 6.30 хувиар үзүүлсэн ба Авто импекс /MSE:AOI/-ийн ханш -11.36 хувиар буурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MARKETINFO.MN
-
2016 оны 12 сарын 05
Арилжааны банкууд аравдугаар сард уул уурхайн салбарт дөрвөн тэрбум 863 сая төгрөгийг зээл олгосон байна. Энэ талаар Монголбанкны нэгдсэн тайланд тусгажээ.
-
2016 оны 12 сарын 05
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
-
2016 оны 12 сарын 04
12 дугаар сарын 02-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 73,265 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 39,222,257.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 9.15-иар өссөн бол “Гермес центр” 7.14%, “Адуун чулуун” 6.10%-иар тус тус өслөө.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 787.53 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,373,434,111,771.00 төгрөг боллоо.
-
2016 оны 11 сарын 29
Монголбанк 234 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
-
2016 оны 11 сарын 29
Өнөөдөр Засгийн газрын бондын арилжаагаар Сангийн яам 100,000 ширхэг бонд худалдаж 10 тэрбум төгрөг босгохоор болжээ.
-
2016 оны 11 сарын 29
Энэ сарын 24-30-ны өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалт болж байна. Мъянмар Улсын Найпьидо хотноо зохион байгуулагдаж буй уг чуулганд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож байгаа юм.
Чуулганы хүрээнд Монголбанкны зүгээс Зүүн Өмнөд Азийн Төв банкуудтай ажлын уулзалт зохион байгуулах аж. Энэ нь олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-
2016 оны 11 сарын 28
Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2459 төгрөг 66 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр арилжааны банкууд ам.долларыг 2454-2457 төгрөгөөр худалдан авч, 2464-2470 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 28
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө энэ оны гуравдугаар улиралд 724.2 төгрөгт хүрчээ. Үүнээс 447.7 тэрбум төгрөгийг нь эзэлсэн нь нийт хөрөнгийн гуравны нэг эргэлтгүй болоод буй юм.
Тэдний хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 78.1 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийнх нь 17.4 хувь муудсан үзүүлэлттэй байна.
-
2016 оны 11 сарын 23
“Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрх зүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэлээ.
-
2016 оны 11 сарын 23
Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган өнөөдөр болж байна. Энэ сарын 23-24-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулган Чингис хаан зочид буудалд болж буй юм.
Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хүнс, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Парк, Шинэ Монгол Дээд Сургууль, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Бизнесийн Зөвлөл, Хөгжлийн Шийдэл, Стартап Монгол зэрэг байгууллагууд зохион байгуулж байна.
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм. Энэ үеэр
МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун ”Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол” илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ ”Монгол Улсын сүүлийн жилүүдийн инновацийн түвшинг авч үзвэл боловсролын үзүүлэлт сайжирсан бөгөөд яг одоо дэлхийд 55-р байрт бичигдэж байна.
Харин бидний шийдэх ёстой асуудал юу вэ гэвэл эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх, энэ тал дээр манай улс 93-р байранд явж байна. Манай улсын Их сургуулийн хэрэггүй юм хийдэг байдлыг засч залруулах хэрэгтэй.
Мөн засгийн газар өөрөө инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл байхгүй. Хамгийн түрүүнд засгийн газраас инновацийн бодлогын төслүүдийг батлах ёстой” хэмээн дурьдлаа.
Мөн энэ үеэр Wellspring LLC-ийн үүсгэн байгуулагч Paul Lee үг хэлэв. Тэрбээр
“Гадаадад бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, сонирхлыг хамгийн түрүүнд судлах шаардлагатай.
Израйль бол 100 хувь цагаачлалын улс. Энэ улсын хувьд энтрепренершипийг хөгжүүлэх нь нэг номерийн асуудал байдаг. Тиймээс маш олон технологи, инновацийг хөгжүүлэх алхам хийж байсан. Энэ улсаас манай Сингапур улс маш их зүйлийг сурсан.
Монгол Улсын хувьд байгалийн нөөц бий боловч далайд гарцгүй зэрэг зарим асуудал байна. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр сэтгэх хэрэгтэй гэж уриалмаар байна.
Израйль болон Сингапурт цагаачлал, олон улс орноос хүмүүс орж ирснээр гадныхнаас суралцах боломж гарч ирсэн. Гаднаас орж ирсэн улсыг дэмжих, дэмжихгүй янз бүрийн байр суурьтай байдаг боловч гадны улстай харилцаж, гадны соёлыг сурталчилна гэдэг маш чухал” гэснээр эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Чуулган ”Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол” илтгэлээр үргэлжилж байгаа юм.