-
2017 оны 1 сарын 18
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 361.16 төгрөгийн хаалтын ханшаар 9.0 сая юанийг нийлүүлсэн байна.
-
2017 оны 1 сарын 18
Элчин сайд Шин Хаймин Хятадын Аж үйлдвэр, Худалдааны банк (ICBC)-ны Олон улсын асуудал хариуцсан газрын дарга, Монгол дахь байгууллагын бэлтгэл ажил хариуцагч ноён Ао Жуньчэнтэй уулзаж, Хятадын ICBC банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсонд баяр хүргэлээ
Нuygiughhhijоён Ао Жуньчэн хэлэхдээ, БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэг дор ICBC банк Монголын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсон. Миний бие өнөөдөр Монголын Төв банкнаас гэрчилгээгээ авсан, энэ завшааныг ашиглан ТУЗ-ын дарга И Хуймань болон ICBC банкны захирал Гу Шуг төлөөлөн Элчин сайд Шин Хайминд талархлаа илэрхийлж байна. Монгол Улс бол Хятад Улсын хөрш, “Нэг бүс нэг зам” санаачилга дахь хил дагуух улс бөгөөд хоёр улс хамтын ажиллагааны өргөн их нөөц бололцоотой юм гэв. Түүнчлэн тэрээр ICBC банк Монгол дахь төлөөлөгчийн газраа нээсний дараа Хятад Монголын холбогдох төсөл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж хоёр улсын харилцан ашигтай хамтдаа хожих хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ, банк санхүүгийн хамтын ажиллагаа бол Хятад Монголын “Эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх” эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийн чухал багана нь юм. Мөн тэрээр, ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээх энэхүү завшааныг ашиглан боломжоос атгаж, Монголд бүхий л ажлаа тогтвортой, бодитойгоор явуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
-
2017 оны 1 сарын 17
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ”I”, ”II”, ”III” ангилалд бүртгэлтэй нийт 22 хувьцаат компанийн 15,506 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 60,000 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00%-ийн хүүтэй 10,200 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 6,528,962,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
-
2017 оны 1 сарын 16
Монгол Улсаас БНХАУ-ад суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу Бээжин хотноо “Торгоны зам ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын ээлжит хурал 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Түүнчлэн 1 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг Монгол Улсаас БНХАУ-ад суугаа элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 1 сарын 11
Монголбанк 1 долоо хоногтой 118 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 11-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 230.3 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 10
Банкууд өнөөдөр валютын дуудлага худалдаагаар 2492.06 төгрөгийн ханшаар 12.0 сая ам.доллар, 358.09 төгрөгийн ханшаар 78 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин Монголбанк 2498.00 төгрөгийн нэг ханшаар 6.2 сая ам.долларыг нийлүүлж, 352.00 төгрөгийн хаалтын ханшаар юанийн саналыг 100 хувь биелүүлжээ.
Мөн өдрийн своп, форвард арилжаанд банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
-
2017 оны 1 сарын 06
Монголбанк 1 долоо хоногтой 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 06-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.3 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 1 сарын 05
Арилжааны банкууд 2497.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 60.4 сая ам.доллар, 359.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 108.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
-
2017 оны 1 сарын 04
Америк долларын албан ханш өнгөрсөн онд нэлээд өсөлттэй байж, түүхэн дээд үнэд хүрээд байсан билээ.
-
2017 оны 1 сарын 03
2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 31,736 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 55,964,620.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 3 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
-
2017 оны 1 сарын 03
Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн (ГВАН) хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар* 1,303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өслөө.
Гадаад валютын албан нөөц ийнхүү нэмэгдэхэд (i) иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн, (ii) Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
2016 оны эхний 11 сарын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 17.6 тонн алт худалдаж авсны 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлээд байна. Үүнээс зөвхөн 11-р сард 3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг цэвэршүүлэн ГВАН-ийг нэмэгдүүлэв.
Түүнчлэн, 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад орох гадаад валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөллөө. Эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495.3 сая ам.долларын орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Улмаар 2016 оны 11 сард төлбөрийн тэнцэл 289.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Эдгээр эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр ГВАН 2016 оны 11-р сард өмнөх сартай харьцуулахад 25.5% нэмэгдэж, 1,303.9 сая ам.долларт хүрчээ.
* Монголбанк Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байна.
-
2017 оны 1 сарын 03
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна.
Нөхцөл
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:
Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй.
Журмын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Санхүүжилт ба зээл олголт
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:
2016 оны 10 дугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчдэд олгосон байна. Үүнээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 24.2 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
-
2017 оны 1 сарын 02
Монголбанк 1 долоо хоногтой 211.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 588.8 тэрбум төгрөг болно.
Банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон ТБҮЦ-ны арилжаа нь нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлжээ. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
-
2016 оны 12 сарын 21
Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших зэрэг саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулав.
Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байх,
Тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор,
Төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх,
Төслийн хэрэгжилтэд Монгол компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна.
Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
-
2016 оны 12 сарын 21
2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 29,440 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол керамик” компани хамгийн өндөр буюу 12.50-иар өссөн бол “Э-Транс ложистикс” 1.27%, “Мик холдинг” 0.67%-иар тус тус өслөө. Мөн 3,357 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 310,824,074.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 831.48 нэгж болж 0.55%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,253,248,748.00 төгрөг боллоо.
-
2016 оны 12 сарын 20
Оюу Толгой компани 2017 онд 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Энэ нь 2016 оны төлөвлөгөөт дүнгээс зэсийн гарцыг дунджаар 21.6%-аар, алтны гарцыг дунджаар 54.7%-аар бууруулсан дүн юм.
2017 онд ил уурхайн хөрөнгө оруулалтанд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тооцоолсон.
Харин далд уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар зарцуулах тооцоотой байна гэжээ.
-
2016 оны 12 сарын 19
Монголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцлоо. Тус чуулганы хувьд Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол болохыг чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж, өндөр ач холбогдол өгөв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэв. Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд та бүхэн эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэнэ гэж хүлээхэд болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой” гэсэн юм.
Мөн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ойрын үед эдийн засагт хүлээлт үүсгээд буй асуудлуудаар харилцан байр сууриа солилцлоо.
-
2016 оны 12 сарын 19
Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг гэнэт 15 хувь болгон өсгөсөн. Зарим эдийн засагчид үүнийг маш буруу алхам гэж үзэж байсан ч, нөгөө хэсэг нь төгрөгийн ханшийг хамгаалсан хэлбэр гэж харж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдахаар болжээ. Мөнгөний бодлогын зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Хуралдааны дараа буюу өнөөдөр 16.00 цагт ямар шийдвэр гаргасан талаараа мэдээллэхээр болжээ.
-
2016 оны 12 сарын 19
Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ордын 50 хүртэлх хувийг ард түмэн эзэмшиж байсан энэ баялаг хэний өмч вэ? гэх асуулт урган гархад хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 16-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг Хятадуудад зарах тухай санамж бүхий гэрээ олон нийтэд ил болоод байгаа юм. Энэхүү гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаяглажээ.
Гэрээнд “Таван толгой” ордыг 400 сая ам.доллараар худалдсанаар Чалкогийн өрийг 2017 оны эхний улиралд багтаагаад төлөх боломжтой гэх агуулгыг илэрхийлжээ.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн энэ үед 400 сая ам.доллар бол асар бага үнэ юм. Дэлхийд аравт тоологддог “Таван толгой”-н ордыг зөв ашиглавал монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэж эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг.
Сануулхад 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39-р тогтоолын “...Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх:...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэж заасан байдаг. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12433326819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2558175510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 8497671 ширхэг хувьцаа 553 аж ахуй нэгжийн нэр дээр байдаг аж.
Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 эзэмшигч хувьцаа Монгол Улсын иргэд болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Гэвч олон улсын жишиг, санхүү, хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй аж.
“Тавантолгой”-н ордыг Хятадуудад худалдах уу үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд өртөөд байна. Энэ тухай УИХ-ын гишүүд маш сайн мэдэж байх ёстой атал “мэдэхгүй” гэсэн хариулт өгч суух ёстой хүмүүс биш юм. Тэд энэ асуудлыг мэдэж, зөв бурууг нь хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тавантолгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна” гэсэн бол Б.Баттөмөр гишүүн “Надад ямарч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн Ж.Батзандангаас асуусан нь дээр байх” гэлээ. Харин Уул уурхайн яам, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Тайлбар өгөх боломжгүй” хэмээн хариулжээ. Тэрбээр Тавантолгой төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх Шиньхуа групптэй хийсэн уулзалтын дараахан “Тавантолгой бол ойрын халуун сэдэв байх болно” гэж мэдэгдэж байсан юм.
“Эрдэнэс Таван толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан гэрээ нийтэд эл болсон шиг 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт “Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байсан түүх бий.
-
2016 оны 12 сарын 16
“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан юм.
Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм. Иймээс уг санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаасжуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа.
Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.