-
2022 оны 4 сарын 18
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
-
2022 оны 4 сарын 18
Улаанбаатар их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 17
Яамны удирдлагууд тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
-
2022 оны 4 сарын 17
Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.
-
2022 оны 4 сарын 17
Эмнэлэгт 167 , гэрийн хяналтад 549 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүндэвтэр оноштой 91 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 13 хүүхэд, гурван жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт байна.
-
2022 оны 4 сарын 17
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд усны сав газарт орсон хог хаягдал, айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэх, газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэнтэй холбогдуулж жалга сэтэрч голын хажууд амьдарч буй айлууд эрсдэлд орж байгаа, Түнэл-Эг үүрийн бэлчир хүртэлх голыг яаралтай цэвэрлэх хэрэгтэй байгаа гэх мэт тулгамдсан олон асуудлыг дурдаж байна. Шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж байна.
-
2022 оны 4 сарын 17
Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 17
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны ням гарагт Улаанбаатар хотын бүх дархлаажуулалтын цэгүүд амарч даваа гаригаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Иймд иргэн та бүхэн дөрөвдүгээр сарын 18-аас эхлэн дархлаажуулалтын вакциндаа хамрагдана уу.
-
2022 оны 4 сарын 16
Хэнд ч ойлгомжтой гарчиг ч гэлээ яг яаж яваад тэрхүү “Их Сунгаа” Бат-Оршихын нэрэмжит болов? Ер нь тэгээд тооны уралдаан хэрэгтэй юмуу? гэх асуулт хүн бүхэнд үлдэх нь тодорхой. Тодруулах гэж үүнийг бичиж сууна....
-
2022 оны 4 сарын 16
Энэ сарын 16-нд говийн аймгуудын ихэнх нутгаар буюу говийн өмнөд хэсгээр, 17-нд зүүн зүгийн нутгаар цас орох төлөвтэй, 17-20-ны өдрүүдэд температур харьцангуй дулаан. Гуравдугаар арав хоногт буюу 23,24-ны үед баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хур тунадас орох төлөвтэй байна.
-
2022 оны 4 сарын 15
Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн тул дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг сунгасан байна.
-
2022 оны 4 сарын 15
Нийслэлийн санал асуулгыг 2018 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ухаалаг утасны SmartUb аппликейшнээр санал асуулга авч эхэлсэн. Энэ жилээс ОНХС аппликейшнээр орон даяар цахимаар саналаар авч эхэлсэн бөгөөд аппликейшнийг Сангийн яамнаас хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа 3" төслөөс хөгжүүлсэн.
-
2022 оны 4 сарын 15
"Яаралтай тусламжийн тасгийнхан" ОАУСК-той холбоотой ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн. Эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож, манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ мэдээлэл авч, бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж, хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье гэжээ.
-
2022 оны 4 сарын 15
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 41 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 25 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 16 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
-
2022 оны 4 сарын 15
Одоогийн үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай байгаа дэд бүтэн, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үүнд ямар цаг хугацаа шаардлагатай вэ гэдэг дээр хоёр талаасаа ажлын хэсэг байгуулан харилцан хамтарч ажиллах хүсэлтэй байна. Энэ төслийн төлөө гэсэн ажилчдынхаа хүсэл эрмэлзлийг мөхөөхгүйн тулд энэ төслийг яаравчлан хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой байна.
-
2022 оны 4 сарын 15
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ.
-
2022 оны 4 сарын 15
Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраагаас тодрууллаа.
-
2022 оны 4 сарын 15
"Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй дараах 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна"
-
2022 оны 4 сарын 15
Нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 13, III тунд 86, IV тунд 69, нийт 171 иргэнийг дархлаажууллаа.
-
2022 оны 4 сарын 15
Онцгой байдлын ерөнхий газраас 2022 онд дэвшүүлсэн бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гал түймэр унтраах дасгал сургуулилтын норм, нормативыг шинэчлэн тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж, хүйтний улирлын дасгал сургуулилтын нормативыг авч байна.