-
2022 оны 3 сарын 17
9.30 цагт “Blue Sky” зочид буудалд "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг болно.
-
2022 оны 3 сарын 17
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
-
2022 оны 3 сарын 16
“Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд үзүүлж байна”
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэмэлтээр 780 ор дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд гээд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгааг хэлж байлаа.
-
2022 оны 3 сарын 16
Сэгс цагаан богд уулын бүсэд орших “ Баянхөндий ” алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК нь зөвшөөрөл авахдаа хэд хэдэн хууль зөрчсөн байж болзошгүй тухай малчид удаа дараа мэдээллэсэн. Харин нутгийн иргэд алт олборлох үйл ажиллагаа явуулснаас үүдэж нутгийн хөрс, газар сэндийчиж, байгалиа нөхөн сэргээж чадахгүй, нэн ховор ан амьтан, ургамлын зүйл устахад хүрч байгаа талаар хэлж байна.
-
2022 оны 3 сарын 16
“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: “ Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг.
-
2022 оны 3 сарын 16
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан.
-
2022 оны 3 сарын 16
Дайнтай ковидтой ямар ч үед бид цементтэй, үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. БНХАУ-д цементийн яг адилхан үнэтэй байгаа. Тонн нь 550-750 юаны хооронд хэлбэлзэж байгаа. Дээрээс нь гааль, татвар нэмэгдэнэ.
-
2022 оны 3 сарын 16
ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагт 164 халдвар илэрчээ. Нийслэлд 106, орон нутагт 58 тохиолдол бүртгэсэн байна.
-
2022 оны 3 сарын 16
Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонн, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус нэмэгдэж, нийт хураан авсан ургацаар 1989-1990 оны түвшний амжилтыг бататгаж чадлаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв
-
2022 оны 3 сарын 16
Нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 28, III тунд 143, IV тунд 192, нийт 369 иргэнийг дархлаажууллаа.
-
2022 оны 3 сарын 16
“The Wood Bros” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Мэнджаргал, Т.Дамдинсүрэн нартай ярилцлаа. Тэд нэгдүгээр ангиасаа эхлэн нөхөрлөж буй юм. Харин өнгөрсөн жилээс өөрсдийн гарааны бизнесийг эхлүүлэн тун амжилттай яваа залуус. Ингээд та бүхэнд тэдний ярилцлагыг хүргэж байна.
-
2022 оны 3 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 3 сарын 16
“Сетунари” компанийн үйл ажиллагаатай холбоотой олны нүдэнд ил байдаг мэдээллүүд юм. Гэсэн ч холбогдох байгууллагууд тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлага ярих тал дээр учир дутагдалтай ажилладаг байна. Тэр ч байтугай ЭМЯ, ШӨХТГ гэсэн төр төлөөлсөн байгууллага “Сетунари”-гаас эмээдэг бололтой.
-
2022 оны 3 сарын 16
Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 3 сарын 16
11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.
-
2022 оны 3 сарын 16
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
-
2022 оны 3 сарын 15
Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” тэргүүтэй ном, “Хөлгүй цэнхэр нуур, “Би нар”, “Гэргий” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүйтэн сэтгэл”, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн захиргааны дарга Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.
-
2022 оны 3 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.
-
2022 оны 3 сарын 15
Тэрбээр “Томуу, томуу төст өвчин улиралын чанартай, 5-6 хоног үргэлжилдэг. Тиймээс нэмэлт эмнэлэг шаардлагагүй. Харин хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна. Ахмадын эмнэлэг болон бусад эмнэлэгт нэмэлт ор дэлгэх ажил хийж байгаа тиймээс коридорт өвчтөн авдаг асуудал байхгүй болно” гэв.
-
2022 оны 3 сарын 15
Яг одоо Дундговь аймагт цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.