-
2022 оны 2 сарын 20
Улаанбаатар хотод суурин 101 цэгт 101 багийн 433 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 2 сарын 20
Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
-
2022 оны 2 сарын 19
Алба хаагчид өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, гүний шумбалт, осолдогчоос усан дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшиж , туршлага хуримтлуулжээ.
-
2022 оны 2 сарын 19
Уг систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн малчин иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа юм.
-
2022 оны 2 сарын 19
ачилгаар “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган” энэ сарын 23, 24-нд болно. Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх чуулгантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна.
-
2022 оны 2 сарын 19
Эмэгтэйчүүдийн нураанд ирж байгаа ачаа эрэгтэйчүүдээс илүү байдаг. Гэсэн хэдий ч төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр хөгжсөн орнуудыг бодвол доогуур байна. Харин ААН байгууллагын удирдлагын хувьд эмэгтэйчүүд Ази, номхон далайн бүсдээ харьцангуй амжилтыг бий болгож байна. Зээл авалт, эргэн төлөлт гээд хариуцлагыг аваад үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү өндөр төвшинд байдаг. Ийм учраас бид эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн, санхүүгийн бодлогоо дэмжих нь улс орны хөгжилд чухал гэдгийг онцолж байна.
-
2022 оны 2 сарын 19
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Ковид-19 цартахлын нөхцөл байдалд өргөсөн тангарагтаа үнэнч байж, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргийг биелүүлж байгаа нийт хэлтсийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ
-
2022 оны 2 сарын 19
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 606 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
-
2022 оны 2 сарын 19
Нийслэлийн хэмжээнд I тунд 31, II тунд 54, III тунд 337, IV тунд 431, нийт 853 иргэнийг дархлаажууллаа.
-
2022 оны 2 сарын 19
Хичээл эхлэх цагт өөрчлөлт орсон 59 сургуулийг танилцуулж байна.
-
2022 оны 2 сарын 19
Улаанбаатар хотод суурин 117 цэгт 117 багийн 505 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 2 сарын 19
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
-
2022 оны 2 сарын 18
Монгол хэлний дархлааг сэргээх, нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Батжаргалын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Хорин дөрвөн цаг мэдээллийн сайттай хамтран “Ардын дүрслэлийн хэл-21” уралдааныг зохион байгууллаа.
-
2022 оны 2 сарын 18
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Тухайлбал, ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байгаа юм.
-
2022 оны 2 сарын 18
Замын-Үүдийн боомтоор өдөрт 50-70 чингэлэг ачаа орж ирж байна. Ажлын хэсэг боомтуудын ачаа барааны бөөгнөрлийг зохицуулахаар ажиллаж буй.
-
2022 оны 2 сарын 18
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 761 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
-
2022 оны 2 сарын 18
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир БНСУ-ын зүгээс Монголоос ирэх нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй гэж мэдэгдсэн.
-
2022 оны 2 сарын 18
Манай улсын хувьд ч халдварын тоо байгаа ч нас баралт эрчимтэй буурсан. Цар тахлын үеийн дельта хувилбарын үетэй харьцуулбал одоо 10 дахин нас баралт буурсан байна.
-
2022 оны 2 сарын 18
Манай улсад Омикроны давлагаа Дельта хувилбарын давлагаанаас өндөргүй байна. Өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна. Омикроны ид ачааллын үетэй харьцуулахад орны ачаалал буурсан.
-
2022 оны 2 сарын 18
МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 0.9 хувь болгохыг шаардаж байна.